Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Түр зуурын усархаг борооны дараах Улаанбаатар

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өчигдөр 16:00 цагийн орчимд түр зуурын усархаг бороо орлоо.

Үүний дараагаар хотын ихэнх хэсэгт борооны ус тогтсоноор явган зорчигчид зам гарах, жолооч нар замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл учирч байв. 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд буюу өнөөдөр говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5, 7-нд  баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Мөн ойрын өдрүүдэд өдөртөө халалтын улмаас зурвас газраар түр зуурын ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, борооны өмнө салхины түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг