Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцлоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж завсарлалаа.

Өнөөдрийн 21:40 цагт шүүхийн хэлэлцүүлэг дуусаж, шүүх хуралдаан завсарласан. Шүүх хуралдаан завсарласнаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орж, шийдвэрээ танилцуулахад бэлдсэн юм.

Гэвч шүүх бүрэлдэхүүн уг шүүх хуралдааныг ирэх Даваа гараг буюу долоодугаар сарын 6-ны 09:00 цагаас үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулах шүүх хуралдааныг 2020 оны долоодугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт товлолоо" хэмээн мэдээллээ. 

Өөрөөр хэлбэл, шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцож, ямар ял оногдуулснаа ирэх Даваа гарагт танилцуулахаар болжээ.