ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд хоёр хүн живжээ

А.Намуун, iKon.mn
2020 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өчигдөр Туул голын усанд хоёр хүн осолджээ.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Туул” голд хоёр хүн живсэн тухай дуудлага өчигдөр 15:16 цагт Онцгой байдлын газар очжээ.

Дуудлагын дагуу, Аврах ангийн алба хаагчид очиж Дархан-Уул аймгийн харьяат иргэн 19 настай, эрэгтэй Э-ийн цогцсыг голын эргээс олж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч дэслэгч Т.Соронзонболдод шилжүүлэн өгсөн байна.

Харин 20 настай, эрэгтэй С-г олоогүй тул 22:25 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоож, өнөөдөр 06:30 цагт дахин эхлүүлжээ.

Ойрын өдрүүдэд усанд осолдсон дуудлага бүртгэгдсээр байна.

Тухайлбал:

  • Энэ сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Жаргалант” гэдэг газар иргэн 32 настай, эрэгтэй Г, 31 настай, эрэгтэй М, 20 настай, эрэгтэй Н нар “Хэрлэн” голын усанд осолдсон тухай дуудлагыг Онцгой байдлын газар хүлээн авсан.

Дуудлагын дагуу, тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар болон бусад хүмүүс “Хэрлэн” голоор 24 км-т усаар болон голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх жиллагаа үргэлжилж байна.

  • Түүнчлэн зургаадугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн Дадал сумын “Цагаан чулуут” гэдэг газар 39 настай, эрэгтэй малчин Б, 5 настай, эмэгтэй С нар Хярхан голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг Онцгой байдлын газарт бүртгэгдсэн.

Тухайн өдөр голын эргээс тухайн иргэдийн унаж явсан мотоциклыг нь олсон бөгөөд "Хярхан” голын дагуу 32 километрт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 4 удаагийн гүний шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэдийг голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед зориулалтын гарцтай газраар зорчих, бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байж хараа хяналт, анхаарал болгоомжоо сайжруулахыг анхааруулж байна.​
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
18
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Уул ус лусын хорлол [185.220.101.29] 2020/6/29
Уул ус лусын хорлол гэдэг ямар нэгэн юм буруу хазгай бол ингэж ирдэг юм даа. Майдар гэх төвөдийн гай дууддаг бурхан залсан цагаас үер ус, үхэл хагацал гаарлаа юм гэдэг учиртай эд дээ. Уул ус лусын хорлол тайлах гэж учир уламжилалт тахилга хийхээ болиод төвөдийн бурханаар хийхээр ямар олиг байхав дээ.
0 | 2 Хариулах
Зочин [202.21.100.254] 2020/6/29
ЕБС сургалтын хөтөлбөрд хувийн сургуулиуд шиг усанд сэлэлтийн хичээл оруулах хэрэгтэй. Гэснээс энэнд бас Энхболд буруутай юу?
0 | 1 Хариулах
Зочин [59.153.115.245] 2020/6/29
Дандаа төр засаг гэж юу байхав дээ.Хүрэлсүх тэр хүмүүсийг уснд живүүлэхгүйн тулд дагаад явах юм уу? Хүмүүсийн өөрсдийнх нь анхаарагүй, болгоомжгүй байдлаас үр хүүхдээ хүртэл усан үйгээд ямар сайн байх вэ дээ. Манай монголчууд гадаадынхан шиг усанд сайн биш. Манай орны голын усмаш хүйтэн. Усанд оронгуутаа шөрмөс нь татаад, хөдөлж чадахгүй живдэг юм биш үү?
0 | 4 Хариулах
Зочин [203.91.115.44] 2020/6/29
Uhsen uilee hiij gol deer ochij uu hiideg bn aa ene humuus gaihaltai shu hiih ajilgui bolood l ingej yawdag bh da huurhii
1 | 2 Хариулах
Зочин [202.55.188.81] 2020/6/29
Угаасаа хийх ажилгүй болоод л гол энэ тэр гэж явна үд. Энэ хүмүүсийн буруу гэж юу байхав. Төр засаг ажлын байраар хангахгүй байгаа юм чинь...
0 | 5 Хариулах
Зочин [202.170.80.25] 2020/6/29
юм л бол төр засгийг буруутгахаа больж үз бурууг эхлээд өөрөөсөө хай дараа нь төр засгаас хай
3 | 2 Хариулах
Зочин [39.110.235.41] 2020/6/29
zalhuu ugzguu hudulguud hudulmurlu
1 | 2 Хариулах
Chingun [66.181.161.61] 2020/6/30
Ta nar neeree [хориотой үг] yumdaa hunii uner bnuu ta nart
0 | 0 Хариулах
Ус [202.21.127.30] 2020/6/29
Хэзээ ч хашрахгүй хүмүүс юмдаа манайхан
4 | 1 Хариулах