2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
14°
01:00
S31
10°
02:00
S31
10°
03:00
S31
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S30
16°
11:00
S30
18°
12:00
S30
20°

АН-ын зарим гишүүн намын удирдлагуудаа огцрохыг шаардлаа

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг
mpa.mn
00:00 00:00
АН-ын зарим гишүүн намын удирдлагуудаа огцрохыг шаардлаа
Sara, ikon.mn - text to speech

Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/269796367458089/

АН-ын нэр бүхий гишүүд "АН-ын дотоод ардчиллыг хангуулах түр хороо" байгуулан намынхаа дарга, дэд дарга нарыг үндсэн дүрэмд заасны дагуу хариуцлага хүлээхийг шаардаж буйгаа мэдэгдлээ. 

Тус намын үндсэн дүрэмд УИХ-ын сонгуулийн дүнгээр олонх болж чадаагүй бол намын дарга, дэд дарга нар хариуцлага хүлээн таван хоногийн дотор огцорно гэж заасан байдаг аж. 

Намын удирдлагуудад хүргүүлж буй шаардлагын талаар АН-ын гишүүн Б.Ган-Эрдэнэ: УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр АН 11 суудал авч, хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Энэ нь АН-ыг дэмжиж ирсэн олон нийтийн итгэлийг алдсан хариуцлагагүй явдал боллоо. Ардчилсан намын гишүүд энэ байдлыг хараад зүгээр суух эрхгүй болжээ. 

Намыг ялагдалд хүргэсэн одоогийн удирдлага дүрмийн дагуу хариуцлага хүлээж, шинэчилсэн зохион байгуулалтыг шуурхай хийж чадах эсэх, дотоод ардчиллыг гишүүдийн оролцоотой хангаж чадах эсэх нь эргэлзээтэй юм. Иймд Ардчилсан намын дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулсан. 

Түр хороо нь АН-ын үндсэн дүрэмд заасны дагуу намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг 2020 оны зургаадугаар сарын 24-ний орой огцорсныг ажлын тав хоногт багтаан албажуулах ажлыг АН-ын үндсэн дүрмийн хороо хийж чадах эсэхийг хянах, 
Намын үндсэн бодлогын хорооны хурлыг 15 хоногийн дотор хуралдуулахыг шаардах, 

АН-ын дүрмийг хэрэгжүүлэх, дотоод ардчиллыг хангуулахтай холбоотой ажлуудыг зохион байгуулах зэрэг ажлуудыг хийх юм. 

 

АН-ын ҮБХ-ны гишүүн, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат: УИХ-ын сонгуулийн дүнгээр АН шинэчлэгдэж чадаагүй байна гэдэг дүн авлаа. Ард түмэн МАН-д сэтгэл хангалуун байгаа учраас сонгосон юм биш. АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа учраас сонгуулийн дүн ийм гарсан. 

Тиймээс АН-ыг эрс шинэчлэх шаардлагатай байна. 

 

x