Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хэрэв УИХ-ын сонгуулийн тогтолцоо хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан бол МАН 34 суудал авах байжээ

Б.Ану
2020 оны 6 сарын 25
iKon.MN
00:00 00:00
ТАНИЛЦ: Хэрэв УИХ-ын сонгуулийн тогтолцоо хувь тэнцүүлсэн хэлбэрээр явагдсан бол МАН 34 суудал авах байжээ
Sara, ikon.mn - text to speech

Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тогтолцоо томсгосон мажоритар хэлбэрээр явагдлаа.

Мажоритар тэр дундаа томсгосон хэлбэр сонгогчийн санал гээгдэх магадлал хамгийн өндөр гэж судлаачид үздэг. 

Тэгвэл өчигдөр болсон сонгуулиас нам, эвсэл, бие даагчдын авсан саналыг хувилж харуулбал нийт саналын 44.9 хувийн дэмжлэгийг авсан МАН УИХ-ын нийт суудлын 81.6 хувийг авлаа.

Энэ удаагийн сонгуульд санал өгөх ёстой 2,000,624 сонгогчоос 1,476,675 буюу 73.65 хувь нь саналаа өгсөн байна.

Нийт 1.4 сая сонгогч  3,996,417 саналыг нэр дэвшигчдэд өгсөн байгаа юм. 

График 3-т үзүүлснээр нийт саналын хувиар УИХ-д эзлэх суудалтай харьцуулбал:

1. МАН 34

2. АН 19 

3. Та бидний эвсэл 6

4. Шинэ эвсэл 4

5. Зөв хүн электорат 4 суудал авах байжээ.

График 1, Авсан санал хувиар

2. УИХ-д эзлэх хувь 


3. Хэрвээ хувь тэнцүүлсэн тогтолцоогоор тооцвол:

Хүснэгт 1, Нам, эвсэл, бие даагчдын авсан санал, хувь... 

Нам, эвсэл, бие даагч  Саналын тоо  Саналын хувь УИХ-д суудал Хувь Хэрвээ…
Монгол Ардын нам        1,795,764 44.9%                    62 81.6%                    34
Ардчилсан нам           978,793 24.5%                    11 14.5%                    19
Бие даан нэр дэвшигч           348,078 8.7%                      1 1.3%  - 
Та бидний эвсэл           323,675 8.1%                      1 1.3%                      6
Шинэ эвсэл           213,812 5.4%  -   -                       4
Зөв хүн электорат эвсэл           209,104 5.2%                      1 1.3%                      4
Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл             41,417 1.0%  -   -   - 
Монголын Ногоон нам             23,473 0.6%  -   -   - 
Ард Түмнээ Хайрлая нам             18,542 0.5%  -   -   - 
Ард Түмний Олонхийн Засаглал нам             13,720 0.3%  -   -   - 
Зон Олны нам               8,710 0.2%  -   -   - 
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам               5,142 0.1%  -   -   - 
Гэр хороолол хөгжлийн нам               4,176 0.1%  -   -   - 
Их Эв нам               4,118 0.1%  -   -   - 
Хөгжлийн Хөтөлбөр нам               3,521 0.1%  -   -   - 
Ард Түмний нам               3,333 0.1%  -   -   - 
Дэлхийн Монголчууд нам                  591 0.0%  -   -   - 
Эх Орончдын Нэгдсэн нам                  448 0.0%  -   -   - 
Нийт        3,996,417 100%                    76 100%