Сонгуулийн санал хураалтын үр дүнгийн талаар Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ:
УБЕГ-ын дарга Б.Баасандорж “УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтын ирц 73.64 хувьтай явагдаж дууслаа.
Тодруулбал,
Ингээд улсын хэмжээнд бүртгэгдсэн 2,003,969 сонгогчоос 1,476,475 хүн санал өгч, сонгуулийн ирц 73.64 хувьтай байлаа.
Одоогоор Ховд аймгийн 69 дүгээр хэсгийн хорооны мэдээ ирээгүй байна. Гэхдээ аймгийн хэмжээнд сонгуулийн ирц нь хүрсэн. Үүнийг маргааш эцсийн байдлаар танилцуулна” гэсэн юм.
СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн “2000 оноос хойш буурч байсан ч энэ жил 70 гаруй хувийн ирцтэйгээр саналаа өглөө. Иргэд ингэж маш идэвхтэй оролцсонд СЕХ-ны даргын хувьд талархаж байгаагаа илэрхийлье.
Сонгуулийн дүнг СЕХ маргааш нэгтгэж, тогтоол гаргана.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүст үнэмлэхийг нь гардуулах бөгөөд түүний дараа УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг ерөнхийлөгчид өргөн барина.
Одоогоор 29 санал авах байрнаас эцсийн мэдээлэл орж ирээгүй байна. Бидний тооцож байгаагаар маргааш өглөө гэхэд мэдээлэл ирж, тодорхой болно” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!