Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байна

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 6 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт орон даяар 07:00 цагт эхлээд байна.

Санал хураалт хэрхэн явагдаж буйг сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 22-32, 23-1 дүгээр хэсгийн санал авах байрыг зорьсон юм. 

Энэ удаагийн сонгууль дэлхий дахинд тархаад буй COVID-19 цар тахалтай холбоотойгоор онцгой зохион байгуулалт дор болж буйгаараа онцлогтой.  

Сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг санал авах байранд мөрдүүлж байв. 

Санал өгсөн иргэний хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй

Тухайлбал, сонгогчийг санал авах байранд орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг нь халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгож байна. Мөн санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байхаар зохицуулжээ.

гэрэл зургийг MPA.mn

Үүнээс гадна иргэдийг санал өгөхөд хурууны хээг нь уншуулж /хурууны хээний давхардахгүй өгөгдөл орсон/ буй тул ямар ч иргэн хүн давхардаж санал өгөх боломжгүй. Тэр утгаараа санал өгсөн иргэдийн хуруун дээр бэхэн тэмдэглэгээ хийхгүй байгаа юм.

Хурууны хээ уншуулсны дараа нь гарыг халдваргүйжүүлэх процесс хийгдэж байсан төдийгүй сонгогчийг санал авах байрнаас гарахад бээлийг нь зориулалтын хогийн саванд хаяуулж, гарыг нь дахин халдваргүйжүүлж байлаа. 

гэрэл зургийг MPA.mn

Ийнхүү дөрвөн жилд нэг удаа тохиох энэхүү өдөрт хүндлэлтэй, хариуцлагатай хандан саналаа өгөхөөр зорин ирж буй сонгогчдын дунд залуус сонгуульдаа идэвхтэй оролцож байв. 

Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж 2020 оны УИХ-ын сонгуульдаа идэвхтэй оролцохыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос уриалж байна. 

Санал өгөхөөр очихдоо иргэний үнэмлэхээ авч очихоо битгий мартаарай...

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ

ГУРАВДУГААР БҮЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН БАЙГУУЛАЛ
НЭГ. Монгол Улсын Их Хурал

Хорьдугаар зүйл.

2.Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. “Сонгуулийн эрх бүхий иргэн” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг хэлнэ. /Сонгуулийн тухай хууль/

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн багц мэдээллийг ikon.mn/elections/2020 хуудсаас авах боломжтой.

 


Эх сурвалж: legalinfo.mn

ФОТО СУРВАЛЖИЛГА: 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.