Засгийн газраас Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах тухай тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоолын төслийн хүрээнд 1,300-1,500 орчим албан хаагчийг орон сууцтай болгохоор төлөвлөж байгаагаа мэдээлээд буй.
Тэгвэл өнөөдөр Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Цагдаа, Тагнуул, Хил хамгаалах байгууллагын 25 алба хаагч Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшингээс орон сууцанд орох батламжаа гардан авлаа.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!