Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд бүр уран бүтээлч уралдааны дүн гарлаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 6 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас Creative Bamboo төвтэй хамтран зохион байгуулсан “Хүүхэд бүр уран бүтээлч” бүтээлийн уралдаан амжилттай явагдаж, дүнгээ гаргалаа.

Уралдаанд 3-6, 7-10 насны хүүхэд багачууд оролцож, эв дүй, гарын ур, бүтээлч сэтгэлгээ шингэсэн 400 гаруй бүтээл ирснээс насны ангилал тус бүрд 5 буюу 10 хүүхэд шилдгээр, 1 хүүхэд тусгай байранд шалгарч, Creative Bamboo төвөөс гаргасан Vovo Kit-ийг бэлэг болгон гэрт нь хүргэж өгсөн юм.

Энэ жилийн уралдаан айл бүрд байх өндөгний хайрцаг, сүү жүүсний сав зэрэг гар доорх материалуудыг ашиглан гэр бүлээрээ хамтдаа урлан бүтээх даалгавартайгаараа онцлог байсан бөгөөд хүүхэд багачуудад урам зориг өгч, бүтээлч сэтгэлгээг дэмжин, гэр бүлээрээ хөгжилтэй цаг хугацааг өнгөрүүлэх боломж олгосон дурсамжтай, сайхан арга хэмжээ болсонд эцэг эхчүүд талархалтай байлаа.

Уралдаанд шалгарсан хүүхдүүд:

3-6 нас

7-10 нас

М.Дэлгэрмаа

Э.Мөнгөлдэй

П.Саранмишээлт

Г.Байгаль

Ц.Анангоо

М.Мандах

Э.Тэнүүнзаяа

М.Мөнхтэлмэн

Ч.Алдар, Ч.Анхилан

О.Гэрэлмаа

Марал – Тусгай байр

 

Авьяаслаг уран бүтээлч, хүүхдүүддээ баяр хүргэхийн зэрэгцээ уралдаанд оролцсон бүх хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье. Ээж аавдаа ачлалтай, эх орондоо хэрэгтэй, эрдэм ухаан төгөлдөр сайн хүн болоорой! Дараа жилийн “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаар эргэн уулзацгаая.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.