Юнивишнийн гайхамшигт гурвалсан үйлчилгээ Мөрөн хотын гэр хороололд 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дижитал хэлбэрээр нээлтээ хийлээ.
Юнивишн компани нь Үндэсний хөрөнгө оруулалттай компани бөгөөд сүлжээгээ орон даяар оруулах, урт удаан хугацаанд найдвартай тасалдалгүй үйлчилгээг хүргэхийг зорин ажилладаг. Тиймээс орон даяар сүлжээгээ улам өргөтгөж орон нутгийн гэр хорооллын бүс нутагт Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын тав тухтай амьдрах стандартад нийцсэн Гайхамшигт гурвалсан үйлчилгээг нэвтрүүлэхээр “Юнивишнтэй гэр хороолол” төслийг эхлүүлсэн билээ.
Өнгөрсөн жил Эрдэнэт хотын гэр хороололд гурвалсан үйлчилгээний сүлжээгээ нэвтрүүлсэн бол Хөвсгөл аймгийн Мөрөн хотын гэр хорооллын онцлогт тохируулж, метал агуулаагүй буюу цахилгаан дамжуулдаггүй материалаар хийгдсэн шилэн кабелийг сонгон суурилуулсан нь цахилгаан дамжих, гал түймэр гарах эрсдэлийг хаах юм байна. Энэхүү стандарт нь Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын шилэн кабелийн дэд бүтэцтэй ижил стандарт юм.
Хөвсгөл аймгийн Мөрөн хотын гэр хорооллын 1-9 болон 11-14 дүгээр багуудад нийт 6,500 өрхөд Юнивишний гурвалсан үйлчилгээг хүргэхэд бэлэн болсон байна. Уг ажлыг нийт 30 гаруй инженер техникийн ажилчид өнгөрсөн 2 сарын хугацаанд нийт 500 км шилэн кабел татаж, 300 орчим төхөөрөмжийг гэр хорооллын гудамжуудад байрлуулсан байна.
Ийнхүү Мөрөн хотын айл өрхүүд гадаад дотоодын 180 гаруй суваг, оюуны өмчийн зөвшөөрөлтэй 10,000 кино контент болон өндөр хурдны интернэт, суурин утсыг гэрээсээ авах боломжтой боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!