Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Хөвсгөл аймагт нэр дэвшигч 21 хүний мөрийн хөтөлбөр ба ХОМ

ikon.mn
2020 оны 6 сарын 14
iKon.MN
Зураг зураг
НЭГ. УИХ-ын 17 дугаар тойрогт 21 хүн нэр дэвшиж байна

УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймаг нь сонгуулийн гурван мандаттай. Улс төрийн нам, эвслээс 17, бие даан дөрвөн хүн нэр дэвшиж байна.

Нэр дэвшигчдийн танилцуулга:

Уншиж байна ...

Сонгогчийн боловсролд:  

Сонгогчид та бүхэн санал өгөхдөө хуулийн дараах заалтуудыг бодолцож сонголтоо хийх хэрэгтэйг анхаарна уу.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72.1.-т заасан "Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно".

Мөн  тус хуулийн 71.10.-т зааснаар "Сонгогч нэг ч нэр дэвшигчийн төлөө санал өгөөгүй бол хэнийг ч дэмжээгүй санал гэж үзэн тухайн сонгогчийг санал өгсөн сонгогчдын тоонд оруулан тоолох ба энэ тохиолдолд уг саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцно" гэдгийг анхаарах хэрэгтэй. 

ХОЁР. МӨРИЙН ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХАРЬЦУУЛАЛТ

Тус тойрогт нэр дэвшигчдийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг дөрвөн гол салбараар харьцуулбал:

Намуудын мөрийн хөтөлбөр-4 гол салбараар Боловсрол Эдийн засаг Хүүхдийн эрх Эрүүл мэнд
1

МАН

(Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

Дүүрэг, аймаг бүрд ОУ-ын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулж, сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр жигд хэрэгжүүлнэ. Сургууль бүрийг сэтгэл зүйчтэй болгоно. Мөн 24 цагийн цэцэрлэгийн тоог нэмж, яслийн үйлчилгээг сэргээнэ.  Хөгжилд хүргэх мега төслүүд хэрэгжүүлж, уул уурхайн бүтээгдэхүүнийг гүн боловсруулах үйлдвэрүүд байгуулна. Хот, хөдөөгийн ялгааг багасгаж, аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно. Органик хүнс, эрчим хүч экспортлогч орон болно.  Хүүхдэд аюулгүй орчин бүрдүүлэх бөгөөд хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялыг чангатгана. Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн дарамт, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ гэжээ. Томоохон хөтөлбөрүүдийг үргэлжүүлэхээс гадна “Эрүүл чийрэг эр хүн”, “Идэвхтэй эрүүл амьдрал” хөтөлбөр үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ. Сувилагч, асрагчаар суралцагсдыг нэмэгдүүлэх бөгөөд мансууруулах бодис хэрэглэгч, донтогч нарыг эмчлэх, тусламж үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх төв байгуулна.
2

АН

      (Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

Боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг 20 байр урагшлуулж, хот болон орон нутаг, төр, хувийн өмчит сургуульд суралцагчдын ЭЕШ-ын онооны зөрүүг бууруулах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ. Бүх оюутныг сургалтын зээл авах тэгш боломжоор хангах бөгөөд тусгай хэрэгцээт иргэдтэй ажиллах мэргэжилтэн, дохионы хэлний орчуулагч, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэж, нийгмийн баталгааг нь эрс дээшлүүлнэ. Хямралын үеийн онцгой бодлого буюу ажлын байрыг хадгалж, иргэн, бизнесээ дэмжсэн тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх бол 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, монгол хүний бодит орлогыг дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээ (нэг хүнд ногдох ДНБ-ний 10 хувь)-д хүргэж, нийт эдийн засгийг 40 тэрбум ам.долларт хүргэх бодлогыг үе шаттайгаар авч хэрэгжүүлнэ.
Эдийн засгийн өсөлтийг хангах том төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

 
Хүүхдийн мөнгийг хүн амыг өсгөх бодлого гэж үзэн хүүхэд бүрд ялгаварлалгүйгээр олгодог бодлого болон хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг сэргээнэ.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулна.
Иргэдийн халдварт болон халдварт бус өвчлөл, эх болон нярайн эндэгдлийг бууруулж, иргэд эрүүл мэндийн шалтгаанаар санхүүгийн эрсдэлд орохгүй байхаар эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд реформ хийнэ.
Өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд тэр дундаа сувилагч бэлтгэх сургуулиудыг дэмжинэ.
Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэнэ.
3

Та бидний эвсэл  

(Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

Ерөнхий боловсрол олгохдоо шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ монгол соёл уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, ёс суртахуунтай иргэн бэлтгэж, амьдралдаа эзэн болж явах чадвар суулгахад түлхүү анхаарна.
Залуучууддаа төр засгийн зардлаар дээд боловсрол олгож, нарийн мэргэжил, эзэмшүүлнэ.
Монгол хүн бүрийг өрийн сүлжээний гав дөнгөнөөс чөлөөлнө.

"Өрх бүрд орон сууц" хөтөлбөр боловсруулна.
Эрүүл мэндийн олон улсын стандартад нийцсэн эх, нялхсын “Эх нялхас” үндэсний төв байгуулах асуудлыг судална.

Хүүхэд хөгжүүлэх төв, хүүхдийн ордон, хүүхдийн урлан бүтээх төвийг засгийн газар, хувийн хэвшлийн түншлэлийн дагуу байгуулах ажлыг дэмжинэ.
Эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг төр засгаас бүрэн хариуцаж, иргэд эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ бүрэн эдэлнэ. Жил бүр 40-өөс дээш насны иргэдийн хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд үнэ төлбөргүйгээр заавал хамрагддаг эрх зүйн орчныг бий болгоно. 
4

ШИНЭ эвсэл  

(Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

Цэцэрлэгийн өмнөх болон сургуулийн өмнөх насны, ЕБС-ийн үндэсний хөтөлбөрийг шинэчилж, 10-аас доошгүй жил хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тусгажээ. НӨАТ-ын буцаан олголтыг бүрэн олгох, ЖДҮ-чдийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулах, банкны системийг олон нийтийн хяналттай болгоно.   Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих, ялын дээд хэмжээг оноох эрх зүйн орчин бүрдүүлнэ Төрийн өндөр албан тушаалтан эх орондоо хийх боломжтой эмчилгээг гадаад улсад хийлгэхийг хориглож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг харьяалал харгалзахгүй болгон, хүн бүр даатгалаараа үзлэг шинжилгээнд хамрагдан, өвчнөөс урьдчилан сэргийлэх оновчтой бодлого хэрэгжүүлнэ.
5

Зөв хүн электорат эвсэл

(Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

ЕБС-ийн хөтөлбөрт малчин айлд  тодорхой хугацаанд ажиллаж, ахуй соёлоос суралцах хөтөлбөр тусгайлан нэмж, орон даяар нэвтрүүлнэ.
Дээд боловсролыг гурван жилд эзэмших боломж бүрдүүлж, төрийн сангийн зээлд хамрагдах үйл явцыг нээлттэй, шударга болгохоос гадна өрхийн орлого, оюутны сурлагын амжилтаас хамаарсан сургалтын зардлын хөнгөлөлт болон төрийн сангийн тэтгэлгийн тогтолцоог бий болгоно.
Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд түлхэц болох төслүүдийг эрэмбэлэн санхүүжүүлж, хөрөнгө оруулалтын шийдвэр болон санхүүжилтийг ил тод болгож, жил бүрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1/3 хэсгийг улсын чанартай дэд бүтцийн хөгжил, инноваци, ажлын байр нэмэгдүүлэх төсөл арга хэмжээнд зориулах бодлого баримтлана.
Уул уурхайн төрийн өмчит томоохон компаниудыг улстөрчид ба намын нөлөөллөөс ангижруулж, иргэдийн хяналттай нээлттэй хувьцаат компани болгоно. 
Хүүхдийн боловсрол, хүмүүжилд эцэг, эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн сошиал медиа ашиглалт, унтах цаг, оройн үзвэрийн хязгаарлалт зэргийг хамарсан сахилга, хүмүүжлийн нэгдсэн зөвлөмж гарган журамлаж, бүх хүүхэд ашиглаж болох стандарт нэвтрүүлж, хэвшүүлнэ.
Улаанбаатар, Дарханы хүүхдийн паркийн газрыг чөлөөлүүлж, бүхэлд нь олон нийтэд нээлттэй, тайван амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна.
Иргэд оршин суугаа газрын харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан ЭМД-аар бүх шатлалын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, эмзэг бүлгийн иргэдийг ЭМД-д хамруулах ажлыг өрхийн эмнэлэг, хорооны нийгмийн ажилтны ажил үүргийн хуваарьт суулгаж хэрэгжүүлэх, бүртгэлд бүрэн хамруулна.

Эх хүүхдийн эндэгдэл болон зүрх, судас, хорт хавдраас шалтгаалсан нас баралт, осол гэмтлийн шалтгаант өвчлөлийн тохиолдлыг бууруулах тодорхой зорилтууд тавив.
6

Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл   

(Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

Насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлж, ясли, СӨБ, ЕБС-д хамрагдалтыг 80%-д хүргэх нөхцөл бүрдүүлнэ.
Сургууль бүрийн дэргэд судалгаа, эрдэм шинжилгээ, технологийн иж бүрэн лаборатори байгуулж, өндөр шалгуураар үнэ төлбөргүй сургах бодлогыг хуульчлахын сацуу эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх зэргээр реформ хийнэ.
Газар тариалангийн салбарыг дэмжин хөгжүүлэх эдийн засгийн шинэчлэлийн бодлого баримтална.

2020-2024 оны эдийн засгийн дундаж өсөлтийг 5.5 хувиас доошгүй байлгах ба үндэсний 9 том үйлдвэр байгуулж, 50,000 ажлын байр бий болгож, Үндэсний сэргэн мандалтын тусгай сан, Залуучуудын болон Гадаад худалдааны яам байгуулна. 
Хүүхдийн хүчирхийллийн тухай хууль боловсруулан батлуулж, УИХ-ын дэргэд Хүүхдийн дэд зөвлөл байгуулна.
Монгол эмэгтэй хүнийг жирэмслэхээс нь эхлээд хүүхэд төрөх, хүмүүжүүлэх, сурч боловсроход нь төрийн зүгээс эдийн засгийн болон баталгаат амьдралын бодлогыг хэрэгжүүлж, хүүхдээ цэцэрлэгийн насанд хүрэх хүртэл үндэстний дундаж цалинтай тэнцэх тэтгэвэр олгохыг үргэлжлүүлнэ. 
Үр хөндөлтийг зохицуулах тухай хууль боловсруулж, батлуулах бөгөөд монгол хүний дундаж наслалтыг 70-д хүргэж, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий эхний 90 орны нэг болгоно.

Төрийн ба хувийн даатгалын хосолсон  системд шилжүүлэхийг хуульчлах, иргэн бүрийг иж бүрэн эрүүл мэндийн цогц оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөх, нарийн мэргэжлийн таван эмнэлэг барьж, анагаахын салбарыг урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжүүлнэ.
7

Ард түмнээ хайрлая нам 

(Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

Хүүхэд, залуу үедээ монгол хүнээ, эх газар нутаг, унаган байгалиа, уламжлалт түүх, хэл, соёл, ёс заншлаа хайрлан хамгаалах, дээдлэх,сур мэдэх, бүтээлчээр хөгжүүлэхэд чиглэсэн боловсрол эзэмшүүлж, тэднийг жинхэнэ хүн болж төлөвшүүлэх боловсролын шинэчлэл хийнэ.
Их, дээд сургуулийн хөтөлбөрийг чанаржуулах, нэгтгэх, цөөлөх чиглэлээр хянан магадлаж, УБ хотоос хөдөөд шилжин байрших, инженер технологийн мэргэжлийн элсэгчдийн хувийг нэмэгдүүлэхийг дэмжих бодлого баримтална.
Түүхий эдийг дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргах, байгальд ээлтэй, өрсөлдөх чадвартай үйлдвэржилтийг дэмжих бодлого баримтална.

Төрийн болон хувийн өмчийн монополь компаниуд иргэдэд хувьцаа эзэмшүүлэх замаар өмч хөрөнгөө ард түмний хяналтад оруулах, өмч хөрөнгийн хэт төвлөрлийг задлах, нийгэмд өмч, орлогын тэгш байдал бүрдүүлэх бодлого баримтална.
Хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэд зэрэг зорилтот бүлгийг дэмжих бодлогыг бүтээлчээр үргэлжлүүлж, зорилтот бүлгийн нийгмийн халамжийн тусламж, тэтгэмжийг тогтвортой өсгөх бодлого хэрэгжүүлнэ. Хүн ардын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалд түлхүү чиглэсэн төсвийн+E9:J12 бодлого хэрэгжүүлнэ. 
8

Зон олны нам

 (Мөрийн хөтөлбөрийг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү)

Авьяас чадвар, мэдлэг туршлага, оюунлаг боловсролтой монгол хүнийг олон улсад өрсөлдөх боломжоор хангах, дэмжих бодлого хэрэгжүүлнэ.  Төсвийн зардал, татварыг бууруулах бодлого баримталж, халамжийн бодлогыг чанаржуулна.
Ажлын байр, цалин орлого, жижиг, дунд бизнес эрхлэх таатай нөхцөлийг хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ.


Эх хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгоно. 
Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах эрх зүйн орчныг сайжруулна. 

Бие даан нэр дэвшигчид:

1. Бие даан нэр дэвшигч М.Ганболдын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 

2. Бие даан нэр дэвшигч Д.Совдын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 

3. Бие даан нэр дэвшигч Б.Болдбаатарын мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой.

4. Бие даан нэр дэвшигч Х.Батсайханы мөрийн хөтөлбөртэй ЭНД дарж танилцах боломжтой. 

ГУРАВ. Нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын байдал

МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан 2.7 тэрбум төгрөгийн авлагатай. Тэрбээр жилийн 5.1 тэрбум төгрөгийн өөрийн орлоготой гэдгээрээ тойргийнхноо мөн тэргүүлж байна. 

Бие даан нэр дэвгшигч Х.Батсайхан 14 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай бөгөөд 987 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай ажээ. Түүний тээврийн хэрэгслийн үнэлгээ 1.9 тэрбум төгрөг байна.   

Харин хадгаламжиндаа хамгийн их мөнгөтэй нэр дэвшигч Л.Гүндалай байна. Түүний дансанд 33 сая төгрөг хадгалагдаж байгаа аж. 

Нэгдүгээр тойрогт нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогыг харьцуулбал:

ХОМ мэдээлэл уншиж байна...