Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан.
Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензиний үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизель түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ" гэв.
2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар:
Өөрөөр хэлбэл, нийт дүнгээр А-80 авто бензин 380 төгрөг, АИ-92 авто бензин 475 төгрөг, АИ-95 авто бензин 440 төгрөг, дизель түлш 590 төгрөгөөр тус тус буурчээ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: /Өнөөдрийн байдлаар/
Энэ оны тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгааг мөн мэдээлэв. Үүнд,
2020 оны тавдугаар сарын 26-ны өдрийн арилжаагаар "Брент" төрлийн газрын тосны үнэ 35.77 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдаж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад 17.5 хувиар өссөн үзүүлэлттэй байв.
2020 он гарснаар газрын тосны үнэ 50 гаруй хувиар унасан нь дэлхий дахинд 'COVID-19"-ийн цар тахалтай холбоотой хөл хорио, хилийн хориг зэргээс үүдэн газрын тосны эрэлт буурахад нөлөөлсөн.
2020 оны дөрөвдүгээр сард ОПЕК орнууд өдрийн олборлолтоо 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11 гаруй сая баррелиар бууруулах шийдвэр гаргасан болон зарим томоохон улс орнууд хоригийн горимоо цуцалсан нь "Брент" төрлийн газрын тосны үнэ өсөхөд нөлөөлөв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!