Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: УИХ-д дөрөв ба түүнээс дээш удаа сонгогдсон төрийн түшээд

Б.Дөлгөөн
2020 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Хууль тогтоох дээд байгууллагаа бүрдүүлэх ээлжит сонгууль болох гэж буйтай холбогдуулан Улсын Бага болон Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон эрхмүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

 
www.mpa.mn

Д.Лүндээжанцан 1990 оны Улсын Бага хурлын, 1992 оноос хойш явагдсан Улсын Их Хурлын 7 удаагийн, нийт 8 удаагийн сонгуульд нэр дэвшиж бүгдэд нь сонгогдсон цор ганц хүн юм. Тэрбээр хууль тогтоох дээд байгууллагад 30 дахь жилдээ иргэдийн төлөөлөл болон ажиллахдаа Засгийн газарт нэг ч удаа ажиллаж байгаагүй "зөвхөн парламентдаа" нэгэн аж. Д.Лүндээжанцан 9 дэх удаагийн сонгуульдаа Нийслэлийн Баянгол дүүргээс МАН-ыг төлөөлөн нэр дэвшиж байна.   

Ц.Нямдорж Улсын Бага Хурлын сонгуульд оролцоогүй, 1992 оноос хойш явагдсан Улсын Их Хурлын 7 удаагийн сонгуульд оролцож бүгдэд нь сонгогдсон.  28 жилийн хугацаанд УИХ-ын гишүүнээр ажиллахаас гадна гүйцэтгэх засаглалын байгууллагад Хуулийн сайдаар 3 дахь удаагаа томилогдон ажиллаж байна. Тэрбээр 8 дахь удаагийн сонгуульдаа Орхон аймгаас МАН-ыг төлөөлөн нэр дэвшиж байна. 

Харин Ардчилсан намаас Р.Гончигдорж хамгийн олон удаа сонгогдсон. УБХ-д 1, УИХ-д 5, нийтдээ 6 удаа сонгогдож 22 жил ажилласан. Энэ хугацаанд Засгийн газарт нэг ч удаа томилогдоогүй, Д.Лүндээжанцан гишүүнтэй "сонирхол нэгтэй" нэгэн. Тэрбээр 2016 оны сонгуульд өвдөг шороодсоноосоо хойш улс төрийн замналдаа цэг тавьсан бол дээр дурдсан 2 эрхмийн хувьд Монголын төрд хийж дуусаагүй үлдээсэн ажил байгаа бололтой, тус бүр 9 болон 8 дахь удаагийн сонгуульдаа оролцохоор сойцгоож байна.

ХУУЛЬ ТОГТООХ ДЭЭД БАЙГУУЛЛАГАД ГУРВААС ДЭЭШ СОНГОГДСОН 20 ХҮН

Дүрслэл десктоп компьютер дээр илүү нийцтэй харагдана.  

Тэднээс энэ удаа буюу 2020 оны УИХ-ын сонгуульд дараах хүмүүс дахин нэрээ дэвшүүлж байгаа юм.

2020 онд дахин дэвшиж буй гишүүд Хэдэн жил УИХ-д суусан Хэд хэд удаагаа дэвшиж байгаа Намын харьяалал
1 Д.Лүндээжанцан  30 9 МАН
2 Ц.Нямдорж  28 8 МАН
3 Н.Энхболд  20 6 МАН
4 С.Баярцогт  18 6 АН
6 Р.Амаржаргал  16 5 АН
7 Т.Ганди  16 5 МАН
8 Б.Бат-Эрдэнэ  16 5 МАН
9 Сү.Батболд  16 5 МАН