Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хувьсах зардал олгохыг шаардан хувийн цэцэрлэгүүдийн багш, ажилчид Сангийн яамны гадна жагслаа

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хувийн сургууль, цэцэрлэгт улсаас сар бүр хувьсах зардал олгодог. 

Харин энэ сараас эхлэн хувьсах зардлыг олгохоо зогсоох шийдвэрийг Сангийн яамнаас тавдугаар сарын 15-ны өдөр гаргажээ. 

Уг шийдвэрийг эсэргүүцэн хувийн цэцэрлэгийн багш нар өнөөдөр Сангийн яамны гадна жагсаал зохион байгууллаа. Тэд өөрсдөөс нь шалтгаалахгүйгээр улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаа нь зогссон тул хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгохыг шаардан жагслаа.

Д.Оюунчимэг: Хувьсах зардлыг зогсоосноор багш нарт цалин өгөх боломжгүйд хүрлээ

 
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгийн эрхлэгч Д.Оюунчимэг "Хувьсах зардал нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулагдах бөгөөд нэг хүрэхгүй хувь нь хичээл хэрэглэлийн зардалд зориулагдаж байна. 

Энэ оны 2-4 дүгээр сард хувьсах зардал өгсөн тул багш нар  цалингийнхаа 60 хувийг авч байв. Энэ сараас зогсоосноор цэцэрлэгүүд цаашид багш нартаа цалин олгох, амралтын мөнгө тооцон өгөх боломжгүйд хүрсэн. Ихэнх хувийн цэцэрлэг сар, сард нь төлбөрөө авдаг тул үйл ажиллагаагаа зогсоосноор хувьсах зардлаас өөр санхүүжилтгүй болсон.

Хувьсах зардалд нэг хүүхдийн 89,700 төгрөг олгодог бөгөөд үүгээр багш ажилчдын цалингийн 60-70 хувийг өгөх боломжтой" гэв. 

"Хэмнэсэн санхүүжилтийг хүүхдийн мөнгийг нэмэх, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэгт зарцуулж байна"

 
Гэрэл зургийг mpa.mn

Хувьсах зардлыг яагаад зогсоосон талаар Сангийн яамнаас дараах тайлбарыг хийв.

Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж "Хувьсах зардал бол гүйцэтгэлээр нь олгодог санхүүжилт. Бүх шатны сургалтын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулж гүйцэтгэлээр нь олгодог уг санхүүжилтийг олгох боломжгүй болсон.

Гэхдээ үүнийг олгохгүй байлаа гээд багш, ажилчдыг орхилгүйгээр нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг нь чөлөөлж, гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр олон байгууллагын үйл ажиллагаа зогсоод байгаа. Тэр бүрт мөнгөн тэтгэмж өгөөд байх боломж нөхцөл хомс байна. 

Сангийн яамнаас төсвийн мөнгийг хамгийн үр ашигтайгаар зарцуулах талаар зохицуулах шийдлээ ярилцаж байгаа" гэлээ. 

Хувийн сургууль, цэцэрлэг болон хүүхэд харах үйлчилгээнд улсаас жилд 50 орчим тэрбум төгрөгийг төлдөг аж. Хувьсах зардлыг зогсоож, хэмнэсэн санхүүжилтийг хүүхдийн мөнгийг нэмэх, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зэрэгт зарцуулж байгааг тэрбээр мөн хэлэв.

ФОТО:

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг