Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Бат-Үүл: АН-аас ардчиллаа хамгаалах ямар үүрэг чиглэл өгнө, түүгээр би явна

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АН-ын Үндсэн бодлогын хороо хуралдаж байна. 

Хуралдаанд оролцохоор ирсэн Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлээс АН-аас нэр дэвших болсон талаар нь тодрууллаа. 

Тэрбээр "Би З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт бие даан нэр дэвшинэ гэж тооцож байсан. Харин АН-ын удирдлага, нэн ялангуяа дарга С.Эрдэнэ мөн АН-ын залуучууд нэгдэж, нийлж УИХ-ын сонгуульд орохгүй бол МАН-д ялагдах аюул нүүрлээд байна, МАН-д ялагдвал ардчиллын тэнцвэр алдагдах гэж байна гэсэн хүсэлтийг хүлээн авсан. 

Энэ хүсэлтээ удаа дараа хэлсэн. АН, МАН-ын хүчний тэнцвэр алдагдвал ардчилалд аюултай зүйл бий болно.

Жишээ нь, сэтгүүлчид та бүхний чөлөөт хэвлэл, үг хэлэх эрх чөлөө эрүүгийн гэмт хэрэг болсон. Ийм аюултай нөхцөлд ардчиллаа хамгаалахын тулд нэгдэж нийлэх нь зүйтэй гэж үзээд хүсэлтийг хүлээн авсан. Өнөөдөр нэр дэвшүүлэх асуудал яригдана. Нэр дэвших тойргийг ҮБХ шийдэх тул урьдчилан хэлж мэдэхгүй. АН-аас ардчиллаа хамгаалах зорилгод ямар үүрэг чиглэл өгнө, түүгээр би явна" гэлээ.