Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

"The Voice of Mongolia" шоу долоо хоногт хоёр дугаар гарахаар боллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг фейсбүүк дэх Mongol TV хуудсаас авав

"The Voice of Mongolia" шоу энэ долоо хоногоос амралтын хоёр өдөр буюу Бямба, Ням гарагт шууд цацагдахаар болсон байна.

Тус шоу нь өнгөрсөн долоо хоногуудад зөвхөн Ням гарагт нэг дугаар цацагдаж байв. 

Өнгөрсөн хоёр долоо хоногийн дугаарт The Knock Out шатанд Д.Уламбаяр болон Д.Отгонбаяр шүүгч, дасгалжуулагчийн хоёр, хоёр шилдэг оролцогчид үзэгчдийн болон шүүгчдийн саналаар шалгараад байгаа билээ. 

 

Энэ долоо хоногийн Бямба гарагт шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг таван оролцогч болох Ө.Аззориг, Б.Анужин, Б.Алунгоо, Б.Ану, М.Батзориг нар шоуны хувь заяагаа шийдэж амьдралаа өөрчлөх алтан боломжийг атгах аялалдаа нэг алхам хийж чадах эсэхээ шийднэ.

Ням гарагт С.Ононбат шүүгч, дасгалжуулагчийн багийн шилдэг таван оролцогч болох О.Азбаяр, Э.Анударь, Б.Биндэръяа, М.Саранмарал, Д.Цолмон нар мөн адил шалгууртай тулгарч The Knock Out шатны ширүүхэн өрсөлдөөнийг харуулах юм байна.

 

"The Voice of Mongolia" шоуны энэ жилийн үндэсний ялагч нь Renault Kaptur автомашины эзэн болохоос гадна уран бүтээлийн гэрээ хийнэ.

Одоогоор "The Knock-Out" -аас дараагийн шатанд шалгарсан оролцогчдын үзүүлбэрүүд:

Б.Оюу /Шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярын баг/

А.Энх-Ингүүн /Шүүгч, дасгалжуулагч Д.Отгонбаярын баг/

Э.Дашням /Шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаярын баг/

С.Марал-Од /Шүүгч, дасгалжуулагч Д.Уламбаярын баг/