Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч ирнэ"

Г.Номин, iKon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллийн хурлаа хийж, энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг тусгай нислэгээр иргэдээ татан авах ажлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. Зорчигчийг сонгон шалгаруулах тал дээр байнга асуудал гардаг. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авахаар гурван тусгай нислэгийг хийх гэж байна.

Эхний буюу дөрөвдүгээр сарын 30-ны Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч

 

Тавдугаар сарын 1-ний Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч

 

Тавдугаар сарын 2-ны Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч

 

Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь 0-2 насны хүүхэд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнээ аваад явж байгаа гэж ойлгож болно.

Үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг хамруулахаар болсон. Оюутны байргүй болсон болон бусад шалтгаантай оюутнуудыг авчирна. Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд сатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээс боломжоороо аваач ээ гэсэн хүсэлт тавьсныг харгалзан үзэхээс аргагүй байна.

Ингээд иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаад МИАТ компанид хүргүүлсэн. Гэсэн ч транзит нислэгийн хувьд асуудал гарсан. БНСУ-аас транзит нислэгээр ирж байгаа иргэдэд нэмэлт шаардлага тавьж трганзит зорчигч 24 цагаас илүү хугацаагаар Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд байвал дараагийн улс руу нисгэхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс транзит нислэгийн хувьд онгоц наашаа хөөрөх хүртэл нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох магадлалтай" гэдгийг хэллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тэрбээр "Зорчигчдыг сонгоход бид маш төвөгтэй шийдвэрүүдийг гаргаж байгаа. АНУ, Европын орнуудад байгаа иргэдээс 3,000 гаруй хүн нутаг буцах хүсэлт гаргасны 1,074 нь УОК-оос тавьж байгаа таван шаардлагыг хангасан бөгөөд тэднээс 273 хүнийг сонгож авах ажлыг хийлээ. УОК-т ирж байгаа өргөдөл дээр эрүүл мэндийн шалтгаан зонхилж байгаа. Тиймээс ЭМЯ, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаад аль нь хуурамч вэ гэдгийг тогтоогоод явж байна.

Зургаан сартай жирэмсэн эмэгтэйг авчрах уу эсвэл хоёр сартай жирэмсэнг нь авчрах уу, хавдрын сүүлийн шатанд орсон хүнээ авах уу, эхний шатандаа байгааг сонгох уу гээд маш хэцүү сонголтуудыг хийж байна" гэдгийг хэллээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/588990477781350/videos/228727361569536/