ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ноолуур тушаасан суурь үнэ дээр кг тутамд 20,000 төгрөг нэмж олгох тогтоолын төсөл боловсруулжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ноолуурын үнийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс мэдээлэл хийж байна.

ШУУД ҮЗЭХ:  

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир “УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг ноолуурын үнийн асуудлаар санал дүгнэлт гаргаж, тогтоолын төсөл боловсруулан Засгийн газарт хүргүүлэхээр боловсруулаад байна.

Засгийн газарт хүргүүлэхээр бэлтгэсэн тогтоолын төсөлд:

  • Ноолуурын түүхий эдийн нөөц бүрдүүлэх, ноолууран бүтээгдэхүүн экспортлохтой холбогдуулан ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох ажлын яаралтай зохион байгуулах,
  • Ноолуурын экспортын дэмжих зорилгоор бүх хилийн боомтоор саадгүй нэвтрүүлэх, холбогдох хураамжийг тэглэх асуудлыг шийдвэрлэх,
  • Малчдын орлого болон үндэсний үйлдвэрүүдийг дэмжих зорилгоор ноолуурын зах зээлийн суурь үнэ дээр тушаасан нэг килограмм ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг малчин өрх бүрт олгох,
  • Ноолуурын зах зээлд өрсөлдөөн бий болгож, бодит үнэ тогтоох зорилгоор гадаад улсын худалдан авагчдыг ноолуур бэлтгэх үйл ажиллагаанд татах оролцуулах ажлыг шуурхай зохион байгуулах гэсэн дөрвөн асуудлыг тусгасан” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан УИХ-ын чуулганы хуралдаанд Архангай аймагт бэлтгэгдсэн ноолуур хэзээ ч 100 мянган төгрөгт хүрч байгаагүй гэдэг асуудал ярьсан. 

Тус яамны газрын дарга н.Батхүү, Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатар нарын өнгөрсөн гурван жилийн хугацаанд ноолуурын дундаж үнэ ямар байсныг харуулсан судалгаа гаргаж өгсөн. Энэ судалгаагаар 2018 онд Архангай аймагт ноолуур 102 мянга, 2019 онд 120 мянган төгрөгийн үнэтэй байжээ. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: ХХААХҮЯ-наас ноолуурын үнийг 100 мянга гэж зарласан. Гэтэл бодит байдал дээр ноолуур үнэ 100 мянгад хүрэхгүй, малчид хүлээлтийн байдалд орчихсон байна. 300 тэрбум төгрөгөөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд ноолуур худалдан авлаа гэхэд цаана нь 70 хувь нь үлдэж байна. 

Тушаасан ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгосноор 200 мянган малчин өрхийн 800 мянган иргэний орлогыг нэмэгдүүлж байгаа. Энэ нь аль аль талдаа амьдралд ойр, бодитой хувилбар юм.  

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Нэмэгдэлэээр олгох 200 тэрбум төгрөгийг Сангийн яамтай ярилцаж тохирсны дагуу Засгийн газраас гаргана. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тал талын төлөөллийг оролцуулсан. Жишээ нь, “Говь” компанийн захирал Ц.Баатарсайхан, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан нарын хүмүүсийг оролцуулсан. Уг тогтоолын саналд үйлдвэрлэгчдийн санал нэлээд орсон. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
49
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
56 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.48] 2020/5/7
ийм эргүү юмнуудыг төрд суулгах гэж татвар төлдөг юм байх даа. ард иргэдээ өр зээлэнд оруулахаа болиоч ээ. энэ хямралын үед хэн ноолуур өмсөөд гүйхэв дээ. хятадад нээгдсэн брэндийн дэлгүүрүүдийн ихэнх нь хаалгаа барьсан гэж байхад хүмүүс тансаглаж мөнгө үрэхээ больчихоод байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.48] 2020/5/7
малчид татвар төлдөггүй байж байнга дэмжлэг аваад бусад жирийн албан хаагчид нь ямар дэмжлэг туслалцаа байхгүй амьдрах гэж зүтгээд л.ард иргэдээ алагчилж үзээд. харин ч малчид шиг баян хүмүүс байхгүй. Адгийн наад зах нь идэх хоолтойгоо байгаа. ажилгүй болсон иргэд чинь өлбөрч үхэх гэж байна. юу ямаанд 20000 өгөх вэ? татвар төлдөггүй хүмүүст бидний татварын мөнгийг тарааж дараагийн сонгуулийн шоугаа хийхээ боль. та нарыг сонгох хүн олдохгүй.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.48] 2020/5/7
битгий өр зээлэнд оруулаад бай. эргүү малууд аа. коронад хамгийн бага хохирол амсаж байгаа хүмүүс чинь малчид шүү. ажилгүй болсон энэ олон хүнээ яаж дэмжих гэж байна.
0 | 0 Хариулах
малчин [66.181.170.130] 2020/5/1
энэ ноходууд улс төржиж ханахгүй юмаа!!! Улаан сайд маань хэдэн малчдынхаа орлогыг нэмэгдүүлэх гээд зүтгэсэн биш энэ ноходуудад барьж идүүлхэнэ дээ!!! Одоо эд нар энгэж элийрэх тусам ноолуурын үнэ шалдаа буунаа. Малчдыгаа бодож өндөр үнээр авах гэсэн Улааныг буруутгахгүй энэ хэдэн ноходыг ноолуурыг 20.000төгрөг болгохыг харахыг үлдэлээ. Архангайчууд ноолуураа 85мынагаар зарах бсан бол одоо 35мянга боллодоо хөөрхий!Мөнхбатаа бариж зодоорой архангайчууд минэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.108.201] 2020/4/30
MAL
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.25] 2020/4/30
яасан тэнэг хүмүүс вэ мѳнгѳтэй хүнд нѳгѳѳ ѳгѳѳд малгүй орлоггүй хүмүүсд гуйгаад байхад ѳгѳхгүй яасан тэнэг хүмүү гэхэр ийм байдаг бна ядаж эд нар чи малын хѳлийн татвар тѳлдгүй шүү дээ
2 | 0 Хариулах
@drmlts [202.131.254.157] 2020/4/30
Ноолуур кг бүрт 20К ч гэх шиг энэ хэд нээрээ чадах юм аа тэ хуулийн төсөл санаачилсан гарууд дунд нь өөрийнхөө ААН дээр ЖДҮ авсан О.Батнасан А.Сүхбат нар ч явж байх шиг ичиж үхмэрүүд яаж нам, улс төр гээд явж чаддаг байнаа бүрр нэг байж ядаад байна шүү ??
2 | 0 Хариулах
Зочин [202.131.236.138] 2020/4/30
Сонгуулийн шоу хийсээр өөрсдөө 00 болохоо мэдэхгүй л байна даа.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.67.169] 2020/4/30
Яг энэ зогсож байгаа хэдийг хорвоогоос үгүй юмаа гэхэд УИХурлаас тонилгоод өг тэх үү ард түмээн
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.113] 2020/4/30
MUU HAR MALAN PIZDAA NARAA BOLILDOO NOOLUURIIG CHINE DANDAA HUVIIN UILDVER AVDAG BIZDEEEE TEGVEL BUSAD HUVIIN UILDVERUUDED TUUHII EDEE AVHAD N kg TUTAMD N 200000 t UGUUCHEEE HENIIG N YALGAVARLAAD BAIGAA YUM BEEE JISHEE N SUUNII UILDVERUUDED SUU HUDALDAN AVHAD N L TUTAMD 200000t UGUHUU AAA
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.11] 2020/4/29
Маск яаж зүүгээд байгаа 2 хүүрнүүд вэ
0 | 0 Хариулах
ariuntsetseg [66.181.161.117] 2020/4/29
gishuudee helsendee hurch bgach nooluuraa 100myngaaraa awaach yaralt banknii zeel nehegdeed malchid bid huleeltt hetsuu l bn sh dee heregjuulj chadahgui bol am buu ald
1 | 1 Хариулах
Зочин [202.131.225.91] 2020/4/29
Эд нар л бишшүү, яг чоно борооноор орилдоол эхэлнэ
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.123] 2020/4/29
Маскийг ингэж зүүдэг юмуу ямаануудаа
2 | 0 Хариулах
Зочин [103.26.193.123] 2020/4/29
Та нар ямаандаа тийм хайртайн бол бүгд нэг нэг эм ямаа аваал уулын мухарт нухаад хэвтээч аалзнууд чинь ккк
4 | 0 Хариулах
Зочин [202.179.27.141] 2020/4/29
сонгуулийн гаж тогтолцооны үр дүн тойрог тойрогтоо хэдэн тэрбумыг авч юм хийсэн дүр үзүүлж дахин сонгогдох л гэсэн арга. тийм их мөнгө нь багтаж ядаад байгаа бол эрсдлийн сан байгуулчхалдаа тэгвэл иргэд ААН-үүд хорионоос айлгүй ажил төрөл юмаа эхлүүлмээр байна шүүдээ. одоо үүсээд байгаа гол асуудал нь ямар нэг ажил үйлчилгээ сэргээчихдэг хорио тавигдаад мөнгө зээл дахиад түгжигдээд дампуурах вий гэдэг айдас байна. ямаанд зарцуулсан энэ их мөнгө ирээний хог л болно шүүдээ.
2 | 0 Хариулах
Архангайн иргэн [43.242.242.89] 2020/4/29
Сайхан сонсогдож байна. Тэгэхдээ цаг нийгэм эдийн засаг хямралтай байгаа энэ үед дэмий балайр гэж хэлмээр байна. 20,000 би нэмүүллээ саналаа өг гэж тэнэгдэх үү. Солиор
2 | 0 Хариулах
Тэгшжаргал [202.126.88.144] 2020/4/29
Битгий балайр
1 | 1 Хариулах
Зочин [202.126.88.164] 2020/4/29
Төв аймгийн допинг шахуулдаг нэг ямаа байна,булганы сайхан урт сахалтай ямаа нэг байна,архангайн эврээ ургахаар юу хамаагүй мөргөдөг нэг ямаа байна.Баянхонгор говьалтөйн 2 цагаан ямаа байна.Ховдын нэг эрлийз хөөрхөн погдгор ямаа нэг байна.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.164] 2020/4/29
Ямар ч ашиг шимгүй,байгаль орчиндоо, нийгэмдээ, улсдаа хортой 6 ямаа зогсож байна.Тэр малчид чинь ноолуур 100аар ав гэж хэлээгүй.Ноолуурын үнэ бага бол ирэх жилээс үйлдвэрлэл бусад угаах гэх мэт салбар нь зах зээлийн жамаараа хөгжих байсан юм.Хүүк Улаан 2 мал улсаа 300 тэрбумаар хорлосон,нэмэхгүй шүү махан толгойнуудаа.
4 | 0 Хариулах
малчин [66.181.161.92] 2020/4/29
Чам шиг махыг идэхээс ѳѳрийг мэддэггүй манай ухнанаас дор амьтан юу ч ойлгохгүй л дээ. Наадуул чинь малчдын амьдрал ямар бгаа вэ гэдгийг мэддэгтээ ингээд бгаа юмаа малчид ядуу зүдүүдээ биш хѳдѳлмѳр үр бүтээлийг нь тѳр засаг үнэлэхгүй байгаад л бухимдана. Малчдын гар дээрээс түүхий эдийг Жишээ нь:Ченжүүд 1кг махыг 3500-6000тѳгрѳгѳѳр аваад та нѳхдѳд 8000-13000тѳгрѳгѳѳр ѳгч бна. Ингэхээр яаж малчид малаа нядлаад бхав дээ. Энэ жилийн хувьд нмйт нутгаар зудтай бсан болохоор мал ихээр үхсэн тэгээд ноолуур нь хямд болохоор хэцүү л бна. Ѳвс тэжээл худалдан авсан ѳр ширээ дарж барагдуулж чадахааргүй хэмжээнд хүрээд бна шүү.
0 | 2 Хариулах
зочин [202.21.124.134] 2020/4/29
Коронагаас болоод малчдад яг ямар хохирол учраад байгааг хэлж өгнө үү, ямаа нь тэгээд татаас авахаас нааш ашиг шимгүй болсон юм бол тоог нь цөөлөөд сайхан, үхэр, хонь, адуу, тэмээ, гахай, тахиа өсгөж болохгүй юм уу?
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.61] 2020/4/29
Хүүхдээс хармалдаг мөнгөө өгөх нь ямар дүүрчихсэн усан толгойнууд вэ
3 | 0 Хариулах
123 [150.129.142.116] 2020/4/29
Хамгийн баяан Мянгат малчин л 80Кг ноолуур авдаг бизд? Ихэнх малчин жилдээ 10-30кг ноолуур л малаасаа авна./1кг=100.000/ 1-3 сая төгрөг. Монголчуудын сарын дундаж цалин л иим байсан санагдаж байна /саяханы судалгаа/. Сүр болох юм.
1 | 1 Хариулах
Зочин [202.21.124.134] 2020/4/29
ихэнх малчин 100 л ямаатай байдаг юм уу? Ноолуурын гарц нэг ямаанаас 150-300 грамм байдаг. Мянгат малчин маань тэгэхээр яг 1000 ямаатай байдаг гэсэн үг үү? Тэгээд тийм ашиггүй байдаг юм бол мал маллахаа л больчих л доо. Орлогын, малын хөлийн гээд ямар ч татвар төлөхгүй, оршин суугаа аймаг сумандаа нэмэргүй, тэгсэн атлаа улсаас нэхэх болохоор ядуу зүдүүгээ гайхуулаад эхлэх юм
2 | 0 Хариулах
123 [150.129.142.116] 2020/4/29
Чи тоон дээрээ алдаад байна. Ер нь (ихэнхдээ) нийт хонь ямааны 30% ямаа. 1000 хоьтой айлийн 300 нь ямаа гэсэн үг. Татвар төлдөгй гэж байна татвар төлөхгүй бол тэр хүмүүс чинь тэтгэвэр авахгуй. Сар болгон цалин авдаггүй хүмүүст боломжгүй л байдаг биз. Малчидын тоог багасгах хэрэгтэй. 60-70 оныхон дуусаад малчид гэж угаасаа байхгуй болно байх. бас би малчин биш л
0 | 1 Хариулах
123 [150.129.142.116] 2020/4/29
Татвар авмаар байгаа бол тэгээд сар болгон хонь ямаанаас нь нэгийг аваг л дэ.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.124.134] 2020/4/29
татвар тэтгэвэр 2-оо ялга хонгор оо, нийгмийн даатгал төлөхгүй бол тэтгэвэр авахгүй, сайн дураараа төлөөд тэтгэвэр тогтоолгож болно. Харин татварыг энэ улсаас эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт бүх төрлийн үйлчилгээ авч байгаа бол төлөх л хэрэгтэй, гэхдээ малчид төлдөггүй!!! нийт малын 41%-ийг ямаа эзэлдэг. Миний ажигласнаар ямаа ихээр малладаг айл цөөн хоньтой байдаг юм байна лээ. Тэглээ ч ямаа ганц ноолуураа ч өгдөг биш, мах болгоод зарсан ч мөнгө шүү дээ. Тэгээд үржинэ гэж арга байхгүй
1 | 0 Хариулах
123-т [202.21.124.134] 2020/4/29
минийй хүү! тоо, судалгаа, статистик, баримтан дээр маргамаар байвал ядаж эхлээд зөв бичээд сурчих, дараа нь эгч нь тоо хараад юу гэж ойлгох ёстойг нь хэлээд өгье
0 | 1 Хариулах
Аа [66.181.170.130] 2020/4/29
Ноолуурын үнийг унагачихлаа
0 | 1 Хариулах
zochin [59.153.114.87] 2020/4/29
uildver tehnolgiig hugjuulj turuus demjeesei
1 | 1 Хариулах
Зочин [149.205.250.155] 2020/4/29
Социалист хүмүүс байсаар байгаам байна даа. Бөөлжис хүрмээр юм.
5 | 0 Хариулах
Зочин [202.126.88.198] 2020/4/29
Ямаанд хайртай МАН.хөрсийг жинхэнэ сүйтгэгч нь уул уурхай биш ямаа.ноолуурыг нь үнэтэй авна дээр нь урамшуулал өгнө.энэ малчид монголын иргэн халамж авах ёстой бусад хувийн хэвшилд ажиллаж байгаа иргэд хүн бишүү
4 | 0 Хариулах
Зочин [66.181.184.177] 2020/4/29
Энэ бол зах зээлийн хуулиараа явах ёстой попордог МАНгарууд
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.248] 2020/4/29
Шүүмжлэгч нар аа? Энэ нь компаниудын тавар шимтгэл тэглэж бгаагаас яг ямар ялгаатайг хэлж өгнө үү баярлалаа.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.134] 2020/4/29
Одоогоор нээх татвар шимтгэлээ тэглүүлээд байгаа юм бол байхгүй!!!
1 | 0 Хариулах
Зочин [182.38.24.189] 2020/4/29
4-9 сарын хооронд төлсөн НДШ-г тэглэх болсон билээ. Мэдээгээ уншина уу https://ikon.mn/n/1v8g
0 | 0 Хариулах
Зочин [202.21.124.134] 2020/4/29
Коронагаас болоод малчдад яг ямар хохирол учраад байгааг хэлж өгнө үү, ямаа нь тэгээд татаас авахаас нааш ашиг шимгүй болсон юм бол тоог нь цөөлөөд сайхан, үхэр, хонь, адуу, тэмээ, гахай, тахиа өсгөж болохгүй юм уу?
1 | 0 Хариулах
Зочин [182.89.27.215] 2020/4/29
Компани ажиллуулах зорилго нь ашиг олох. Мал маллах зорилго нь бас л ашиг орлого олж амьжиргаагаагаа залгуулж амьдрах. Нэгийг нь тэтгэж байгаа юм бол нөгөөг нь бас адилхан тэтгэ лдээ.
1 | 0 Хариулах
Зочин [149.205.250.155] 2020/4/29
boliochee pls
2 | 0 Хариулах
зочин [66.181.170.110] 2020/4/29
Угаасан ноолуур, улаан буудай 2-ийн аль нь одоо хэрэгтэй бэ гэдгийг МАН-н малнуудаас асуумаар байна. 300+200 тэрум төгрөг хүнсний нөөц бүрдүүлсэн бол...Харамсаад ч барахгүй юм.Дахиж энэ хэмжээний /500 тэрбум/мөнгийг бий болгох гэж татвар төлөгч /Хөөрхий газар нутаг минь их онгичуулах/ зовох байх даа. МАН-н малнуудыг мал болгож хайрал бурхан минь.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.53] 2020/4/29
Ямаа бэлчээр талхлаад гээд л байсан
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.102] 2020/4/29
Ter haraad bgaarai ergvv dagznuud ed nar vnen holiohiimaa
5 | 0 Хариулах
Зочин [202.21.124.134] 2020/4/29
ангайгаад зогсож байгаа хэдэн дүнкүүг хараад байгаарай. Бүр бөөлжис цутгаж, дотор муухайрмаар сугууд юмаа
5 | 0 Хариулах
Зочин [103.57.94.253] 2020/4/29
Зах зээлтйн жамаараа яваачдээ. Ингэж татаас байнга өгсөөр манай ХАА хөгжихөө болилоов 70 сая малтай ч малын үр өгөөж маш муу, давжаарсан байна.
6 | 0 Хариулах
Зочин [202.21.127.183] 2020/4/29
Ер нь малчдад ноолуураас өөр доривтой орлого олох зүйл байхгүй шүү дээ, махны үнэ өндөр байна гээд л байдаг. Яг үнэндээ цаг наргүй хөдөлмөрлөж суугаа хөдөөгийн хэдэн малчдаас хэдэн ченж нар нь тийм хөөрсөн өндөр үнээр махыг худалдаж авдаггүй юм. Хамгийн хямдаар нь малчдаас худалдаж аваад, худалдаалах болохоороо өндөр үнээр зардаг шүү дээ. Энэ хямралтай, хүнд хэцүү үед малчдыг дэмжих бодлого үнэхээр хэрэгтэй. Хамаагүй ээ хэн нэгэн поп нь шоудаад ч болов ноолуурыг боломжийн үнээр худалдаж авахаар болвол сайн л биздээ!!!
2 | 6 Хариулах
Зочин [202.21.124.134] 2020/4/29
за ёстой уучлаарай, хямралд хамгийн бага өртөж байгаа нь малчид шүү, монгол хүн яаж ч мөнгөгүй болоод махаа аваад идэж л байгаа. Малчид маань жаахан ухаан зараад ченжээр дамжуулж худалдахаа л больчих л доо. Өөрсдөө тийм ажлын байр гаргаж өгчөөд ядуу зүдүүгээ гайхаад байхын. Судалгаагаар Монголд хамгийн жаргалтай хүмүүс чинь малчид шүү. Даанч би малчин болъё гэхээр ур ухааныг нь мэдэхгүй болохоор амьд амьтад тамлаад яахав гэж бодох юм
2 | 2 Хариулах
Зочин [59.153.115.166] 2020/4/29
Тэд чинь жилийн 4улиралд цаг наргүй малаа маллаж хэдэн оюутан хүүхдээ сургаж өөрсдийн амжиргаагаа залгуулдаг хүмүүс ноолуураас өөр доривтой орлого байдаггүй хэдэн ямаагаа санаад энэ тэнд тавьсан өр зээлээ дарж үлдсэн хэдхэн төгрөг дээрэээ намар банкнд зээл тавин бж сургалтын төлбөр, орон байр, автобус унаа, хоол ундных нь мөнгийг залгуулдаг. Тийм амар болоод жаргалтай хүмүүс биш битгий эндүүрээд бай! Тэгээд бас хөдөө гарч мал дээр өвлийн хүйтэнд зуны халууд хэд хоноод үзээрэй тэгчээд ийм юм ярьвал зүгээр бх!
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.53] 2020/4/29
Ченж гэж худлаа ярихаа болино уу. Хотод мах тийм ийм үнэтэй байна гээд малчид мэдэж байгаа. Сэтгүүлчид харин хамгийн үнэтэйгээр нь мэдээлж үнийг нь хөөрөгдөнө
2 | 0 Хариулах
Зочин [106.38.18.140] 2020/4/29
Хүрэлсүх жинхнээсээ "ПОП"-ын хаан болжээ. баяр хүргэе
5 | 2 Хариулах
Зочин [139.5.217.41] 2020/4/29
Сонгуулиар малчдын саналыг авахын тулд татвар төлөгчдийн мөнгийг татвар огт төлдөггүй малчыг дэмжихэд зарцуулж байгаа нь шудрага бус байна.
18 | 0 Хариулах
123 [150.129.142.116] 2020/4/29
Татвар төлөхгүй бол тэтгэвэр авахгуй. Та нарын тэтгэвэрээр малчидыг тэтгээд байгаа биш. Малчид ч бас татвар төлдөг. Сар болгон тогтмол цалин авдаггүй болхоор сар болгон төлдөггүй л байх. Харин татвараар өндөр настнуудын зээл ... гээд л дуусагж байгаа байх.
0 | 2 Хариулах
Зочин [202.179.27.141] 2020/4/29
сонгуульд зориулж энэ их олон тэрбумыг салхинд цацах юм байналдаа, яагаад ийм хоролгон хогийн юмнууд байдаг юм бэ. яагаад татвар төлдөг ажил үйлчилгээ нь уначихсан иргэд ААН-г худлаа ярьж, шилний цаанаас чихэр долоолголгүй бодитоор дэмжиж болдгүй юм. 1 сараас эхлээд хорио тогтсоноос үүдээд худалдаа үйлчилгээ үйлдвэрлэлүүд бүгд хүлээлтийн байдалд орж ажилчиддаа цомхотгож, баахан илүүдэл бараа бүтээгдэхүүн түүхийн эдийн хуримтлалтай өрөнд орсон байдалтай байна, хувийн хэвшилд цалин авч ажилладаг байсан хэсэг нь ажил олдохгүй орлогогүй болж эхнээсээ өлсөж үххэд хүрч байна гэтэл манай хулгайчдын байгаа байдал үнэхээр хөгийн юмаа. өөрсдийнхөө тансаг жийп, элдэв тансаг байшин оффис, элдэв тендерийн хулгайг ганц жил тэвчээд жирийн иргэдэд наалдацтай ганц шийдвэр гаргаж болохгүй юу, ядаж л татвар хураамж элдэв торгууль нтр юмаа түрдээ жинхэнээсээ авахгүй байж болохгүй юу.
7 | 0 Хариулах
yamaa [202.131.245.34] 2020/4/29
yamaa yamaa
2 | 0 Хариулах
Зочин [174.192.148.152] 2020/4/29
Yadag teneg yamaanuud we! Ene yamaanuud ni bvgd corona tusaad vheesei!
4 | 0 Хариулах
Зочин [202.126.89.48] 2020/5/6
энэ тэнэг хэдэн ямаануудаар дутаагүй. битгий сонгоорой.
0 | 0 Хариулах