Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

“Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын цар тахлын үеийн оролцоо” цахим хэлэлцүүлэг болно

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 4 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Дэлхий даяар нүүрлээд буй Covid 19 цар тахал хүн төрөлхтөний хувьд нэгэн том сорилтыг бий болгоод байна. Энэхүү цар тахлын тархалтыг багасгах, зогсоох, хүн амыг хамгаалах зорилгоор дэлхий даяар олон мэргэжилтнүүд, эмч нар ажиллаж байгаа билээ. Мөн олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, идэвхтэй иргэд ч өөрсдийн сэтгэл зүрхээ гарган сайн дураар идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

JCI Монгол байгууллага нийгэмд үйлчилдэг байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бий болгох, туршлага солилцуулах зорилгоор ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН-ыг 2019 онд санаачлан төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулсан.

ЭЕРЭГ МОНГОЛ ЧУУЛГАН-ы хүрээнд салбар хуралдааныг энэ цаг үед бидэнд тохиолдоод буй сорилттой холбоотойгоор “Нийгэмд үйлчилдэг байгууллагуудын цар тахлын үеийн оролцоо” цахим хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 23-нд 16:00 цагаас зохион байгуулагдах гэж байна.

Цахим хэлэлцүүлэгт Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Ротари клуб Монгол, Хүүхдийн ивээн сан зэрэг байгууллагууд оролцож хэлэлцүүлгийн үеэр дараах сэдвүүдийн хүрээнд ярилцах юм. Үүнд

❖        Цар тахлын үед нийгэмд үйлчилдэг байгууллагууд хэрхэн ажиллаж байгаа

❖        Тулгамдаад буй шинэ хүндрэл, бэрхшээл

❖        Үйл ажиллагааны санхүүжилт босгох уламжлалт болон шинэ арга замууд

❖        Энэ гамшгийн үед сайн дурын байгууллагуудын үүрэг, оролцоо юу байх

❖        Цар тахлын үед дэлхийн бусад орнуудад хэрхэн ажиллаж байгаа

❖        Бид хэрхэн харилцаа холбоотой, хамтран ажиллах боломжтой зэрэг сэдвээр ярилцах юм.

Дээрх цахим хэлэлцүүлэг орох сонирхолтой байгууллагууд, хувь хүн, сайн дурын үйлтнүүдэд нээлттэй ба https://forms.gle/Ad3xA8Uea94xdhLJ7 холбоосоор дамжуулан бүртгүүлэх боломжтой.

JCI Монгол ТББ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.