• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Ажилтан болон ажил олгогчдыг НДШ-ээс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан хэмжээний дунджаар тооцно"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 4 сарын 17
iKon.MN

Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.

Шууд үзэх:

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг: УИХ-аас Цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой тогтоол гаргаж, нийгмийн даатгалаас иргэн, аж ахуйн нэгжийг чөлөөлөх болон санхүү нь хүндэрсэн аж ахуйн нэгжийн ажилтнуудад гурван сарын хугацаанд 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүнтэй холбоотой журмыг Засгийн газраас өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, баталлаа.

Тодруулбал, журмаар дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөх, дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл үйл ажиллагаа нь доголдсон, ажлын байраа хадгалж байгаа ААН-ийн ажилтнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулсан. 

  1. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагаас бусад ААН, хамаарна.
  2. Төрийн бус байгууллага үүнд хамаарна.
  3. Өмчийн хэлбэр үл хамааран бүх их, дээд сургуульд хамаарна. 

Дээрх байгууллагын ажилчид болон сайн дураар даатгал төлөгчид хөнгөлөлтөд хамаарна. 

Ажилтан болон ажил олгогчдыг НДШ төлөлтөөс хөнгөлөхдөө 2020 оны 1-3 дугаар сард төлж байсан нийгмийн даатгалын дунджаар нь НДШ төлсөн хэмээн дэвтэрт нь бичилт хийнэ.

"Сайн дурын даатгуулагчдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, НДШ-ээс чөлөөлнө"

Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд НДШ-ээс чөлөөлөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлснөөр тооцогдоно. Мөн энэ хэмжээнээс дээш дүнгээр НДШ-ээ төлөх бол зөрүү мөнгийг өөрөө төлж, бичилтээ хийлгэх боломжийг бүрдүүлсэн.

Ирэх долоо хоногт НДЕГ Татварын ерөнхий газраас мэдээлэл авч, арга хэмжээг дөрөвдүгээр сард багтаан зохион байгуулна.

Хууль батлахдаа "Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурсан ч ажлын байраа хадгалж байгаа ААН, байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд багтана" хэмээн орсон.

Харин нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй ААН, байгууллагыг хамруулах эсэх тухай заалт хуульд байхгүй. Харин торгууль, алданги тооцохгүй гэж орсон. Өртэй л гэдгээрээ тэмдэглэгдээд явна.

Бидний тооцоолсноор 45 мянга орчим ААН, 700 мянга орчим даатгуулагч хамаарагдана. 800-900 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн тооцоололтой байна. Монгол Улсад 1.1 сая орчим ажилтан бий. Өөрөөр хэлбэл, хөдөлмөр эрхэлж буй нийт ажилтны 70 орчим хувь нь хөнгөлөлт эдэлнэ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ТЭНЭГЛЭЛ
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
54 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
hihi [66.181.160.11] 2020/4/21
ylgalgvi l bh ni zow ym bishv
0 | 0 Хариулах
hihi [66.181.160.11] 2020/4/21
ih deed surguulin bagsh nar hamragdsan herne ебс ,сѳб iin bagsh nar yaagad hamragdahgvi bgaan
0 | 0 Хариулах
LA BOMBO [146.185.149.194] 2020/4/17
DISCRIMINATION AND IN-GROUP LOYALTY IS THE BEST THING THESE UHERS CAN DO.
0 | 0 Хариулах
ЖДҮ МАН [202.179.25.165] 2020/4/17
ТЭМЦ
0 | 0 Хариулах
Зочин [182.160.39.202] 2020/4/17
Yil ajillagaa ni dogoldoogvi huviin hevshil aj ahuin negj gj bnau .bvgd l dogoldson tegeed ajilchdaa tsomhotgoson geed 200g avahgvi bolj bna u .Jiriin neg ard irged ajilchid vvnees bolj gaduurhagdaj hohirood bhig ogtoos hvleen zuvshuuruhgvi bna.Ajilgvi bga nasand hvregchid hvvhed urh geriig naad mungunduu hamruulah heregteish de.
0 | 0 Хариулах
Зочин [182.160.2.75] 2020/4/17
Mal mini 1.25nd hoo horio togtooj uulchilgeenii gazruudiig haasan shde.
0 | 0 Хариулах
Санал [202.126.89.105] 2020/4/17
Төрийн өмчитААН-үүд яагаад хөнгөлөлтөд хамрагдахгүй гэж. Төрийн албан хаагчдын цалин нэмэхэд дагаад цалин нь нэмэгддэггүй, тэтгэвэрт гарахаараа 36 сарын тэтгэмжид хамрагддаггүй тэгсэн хирнээ хөнгөлөлтөд хамрагдахгүй дунд нь өөх ч биш булчирхай ч биш байх ёстойюу.
0 | 1 Хариулах
Зочин [182.160.33.227] 2020/4/17
Төрийн ААН-үүдийн үйл ажиллагаа нь доголдож орлого нь буураагүй учраас тэр. Угаасаа төрийн албаныхан татвар төлөгчидийн мөнгөөр цалинждаг учраас тэр. Гол нь Төр хувийн хэвшлийг ажлын байраа хамгаалж үлдэхэд нь ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүйн тулд дэмжлэг үзүүлж байгаа зүйл. Ийм учраас төрийн аан-үүд хамруулахгүй байх нь туйлын зөв.
3 | 0 Хариулах
Үнэн [43.242.243.211] 2020/4/17
Яг үнэн
0 | 0 Хариулах
зочин [49.0.135.130] 2020/4/17
Бас нэг хулхидалт. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хууль дуншиж дуншиж нэг юм хэрэгжиж эхэлжээ. Харин татвар төлөөгүй шалтгаанаар олон хүн хамрагдаж чадахгүй хасагдах бололтой. Тэрбум тэрбумаар нь орлогоо нуусан хулгайчуудаа татвараас өршөөдөг байж хэдэн ядарсан хувиараа хөдөлмөр эрхлэгчидээ өршөөчихгүй хатуурхаж бна энэ төр засаг. Нноовшш юмаа. Өмнө нь АН-ын үед хэрэгжүүлсэн НДШ-ийг нөхөн төлүүлэх хуулиар ямар нэгэн ялгаварлал хаалтгүйгээр бүх ард түмнийг тэгш хамруулсан юм шүү.
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.217] 2020/4/17
Songuuli duhuj bhad jinken t1 yum hiitsgeelede ene zasgin gazar
1 | 0 Хариулах
Зочин [202.170.84.188] 2020/4/17
Төрийн ямар нэгэн оролцоогүй аж ахуйн нэгж татварын хөнгөлөлтөнд, харин үйл ажиллагаа нь доголдсоныхт ажилтан тус бүрт 3 сарын хугацаанд сар бүр 200к гэж ойлголоо ш д
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.81] 2020/4/17
Шилний цаанаас чихэр долоолгох гэдэг чинь энэ дээ. Засаг минь, Хүүк минь харж үзлээ чи шүү гэж дэвхцээд байсан хүмүүс одоо тарыг нь эхнээсээ танив уу? Одоо нде газар бас нэг заль гаргахаа мэдэх байлгүй. Яг хэрэгжих болохоор юу ч хөнгөлөхгүй. Их санасан газар есөн шөнө хоосон хонох байлгүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.229.123.90] 2020/4/17
Та нар ичээчээ нэр төдий ийм юм хийж байхаар зайлаачээ.Хүрэлсүх шоу хийх юм даа. 2020 оны сонгуульд цаашаа шүү.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.74.143] 2020/4/17
Бас л нугалаа гаргачихав уу? Юун дундаж вэ? Амралтын олговор, улирлын урамшуулал гээд нэмэгдэл зөндөө байгаа шдээ. сар бүр Тогтмол нэг дүнгээр чөлөөлөх юм бол хувь хүндээ хохиролтой байна. Тэтгэврийн дундаж энэ тэрд нөлөөлдөг юм байгаа биз дээ.
1 | 0 Хариулах
Зочин [112.72.15.198] 2020/4/17
гөлөг
1 | 0 Хариулах
Иргэн [66.181.161.50] 2020/4/17
Хувийн цэцэрлэгүүд яах болсон вэ.
0 | 0 Хариулах
Зочин [202.170.84.188] 2020/4/17
өмчийн хэлбэр хамаарахгүй гэж байна
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2020/4/17
Эхлээд хүрэлсүх нь гарч ирж баахан юм амалж попроод, дараа нь урагшгүй албатууд нь тооцоолол хийх ухааны юм болсон чинь хийж барахгүй тоо гарсан бололтой. Тэгээд толгойгоо гашилгаж гашилгаж "доголдсон" гэсэн үг олоод, хүмүүсийг ялгаварлан гадуурхах замаар хэдэн төгрөг сожих арга олж, түүнийгээ журамлаж байгаа байдал. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэж.
12 | 0 Хариулах
Зочин [202.170.84.188] 2020/4/17
Анхнаасаа ийм утга байсан ш д
0 | 0 Хариулах
Зочин [192.82.66.160] 2020/4/17
shilnii tsaanaas chiher doloolgoh gedeg l ene bh da
1 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2020/4/17
МОГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙГ ЗГ, УИХ зөрчиж байна ерөнхийлөгчөө ! Сайн компанид ажилдаг бол НДШ төлнө, муу компанид ажилдаг нь чөлөөлөгдөнө гэж хүнийг эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж харьцаж байна. ШУДАРГА БУС БАЙНА энэ хуульд хориг тавьж өгнө үү. "14.2.Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна."
6 | 1 Хариулах
irgen [66.181.161.50] 2020/4/17
Зөв ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй ш дээр энэ арай л байна аа
1 | 0 Хариулах
Зочин [49.0.166.198] 2020/4/17
Jenkoo ni uuruu jinken yalgavarlaad tetgever zeel deer yaalaa, muu heden hugchuuliig utgaar yalgasan biz dee, manius mash hurdan martaj bn shoo,
0 | 0 Хариулах
Зочин [167.172.27.129] 2020/4/17
Т2
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.64] 2020/4/17
Т1
1 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2020/4/17
Компанийн үйл ажиллагаа, орлого нь тухайн компанийн нэг ажилтны амьдралтай ер нь ямар хамаарал байна аа, сайн компанид ажилдаг учраас НДШ-ийн чөлөөлөлтөд хамрагдахгүй, тааруу компанид ажилдаг хүмүүс нь харин НДШ - ээс чөлөөлөгдөх юм гэнэ. Арай л шударга бус юмаа. Таарсан ч засгийн газар болдоо хаха
13 | 0 Хариулах
Зочин [202.126.89.90] 2020/4/17
Харин тийн зүгээр ажил хийсэн дүр үзүүлээд хаях юм. Сайн компанид ажилдаг бусдаас илүү авсан цалин байхгүй. Адилхан л ар гэртэй асуудалтай л хүмүүс байхад ингэж ялгавар үзэл гаргаад байгаа нь үндсэн хуульдаа нийцэхгүй байна.
1 | 0 Хариулах
Зочин [27.123.214.2] 2020/4/17
Ёстой сайхан хулхидах юм аа, энэ засаг төр.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.110.202] 2020/4/17
ХХОАТ яахаар болсон бэ?
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.23] 2020/4/17
ШӨХТГ ажлаа хийгээсэй!татвараас чөлөөлөөд,бензиний үнэ буураад байхад худалдааны төв,дэлгүүрээд үнээ буулгах байтугай улам л нэмээд бх.ямар дугаар луу энэ талаар санал авна гэлээ мэдэж бгаа бол дугаарыг нь өгч тусална уу?Олон хүн саналаа хэлээчээ хүмүүс ээ!
4 | 0 Хариулах
Зочин [103.229.122.58] 2020/4/17
Baraa buteegdehuunii une shathuunaas mash baga hamaaraltai. $ hansh buuhq bhad yaj unee hyamdraluulah vee dee
0 | 0 Хариулах
Nara [202.131.225.197] 2020/4/17
Ashgui dee. Bayarlalaa
1 | 0 Хариулах
зочин [192.82.64.217] 2020/4/17
энэ ерөөсөө нийтэд тэгш хүртээх зарчим гэж байх ёстой яахаараа арга зальтай танил талтай хүмүүс бүх боломжийг хулгайлж байдаг юм бэ цадаж ханаж болдоггүй юм уу бүх юм монополь болчихсон юун зах зээл ардчилал боолын нийгэм байна тэх үү
3 | 0 Хариулах
зочин [192.82.64.217] 2020/4/17
энэ их баялаг энэ сайхан оронд хүн ард нь ингээл гуйлгачин амьдрах болж байгаа юм уу энэ байдлаараа бол хэзээ ч хөгжихгүй вм байнаа ёстой гутармаар юм хүмүүс ч яасан уужуу тайван юм хэлж ярихад яадаг юм энэ их баялагаа тэгш хүн бүрт хуваарилж чадахгүй хэдхэн гэр бүл завшаад ханаж цадахгүй
2 | 0 Хариулах
Зочин [103.229.121.109] 2020/4/17
Yadaj huvi humuusiin niigmiig daatgaliin hungulultiig bugded ni chuluulchih l dooo, boditoi humuusde ochij bga mungiin. Baiguullaguudaasa dogoldoogui bol avdag yum bga biz, huvi huniihiig hudulmur erhlegchdee demjeed hungulj bolku yu
2 | 1 Хариулах
Зочин [202.179.31.31] 2020/4/17
Сайн дурын даатгал адилхан цалингийн доод хэмжээгээр хөнгөлнө гэж байна. гэтэл хэн нэгэн түүнээс өндрөөр төлж байсан бол зөрүүгээ өөрөө нэмж төлж болно гэсэн байна.
2 | 0 Хариулах
зочин [192.82.64.217] 2020/4/17
дандаа нэг арга ядсан зүйл л хийнэ яаж ингэж улс орныхоо иргэдээ ядуу чадуу байлгаж дарлаж мөлждөг юм бэ цалин бага бараа хүнс нь үнэтэй тэнгэрт хадсан байр орон сууц нь сансрын үнэтэй зээлийн хүү тэнгэрт тулцан яаж амьдар гэж байгаа юм бэ хэлээд өгөөч
3 | 1 Хариулах
Зочин [203.15.208.23] 2020/4/17
Өөрөө буруу мэдээний доор л бухимдаад байх шиг байна. Энд нийгмийн даатгал чөлөөлөх тухай асуудал ярьж байна. Иргэдэд ч хэрэгтэй
1 | 0 Хариулах
зочин [192.82.64.217] 2020/4/17
нийгмийн асуудлаа л бичиж байна
1 | 1 Хариулах
Arai arai [103.229.121.109] 2020/4/17
Dahiad l hulhiduullaa, anh surte surte baiguullagiig chuluulnu ntr ggd bsn. Ajil erhlegch humuuse anh udaa demjij baina gesen hudla showu l baij. Boli boli
9 | 0 Хариулах
Zochin [202.126.89.116] 2020/4/17
Уйл ажиллагаа нь доголдож бгааг юугаар нь хэн тодорхойлохын тодорхой яриач
4 | 0 Хариулах
Зочин [103.229.122.58] 2020/4/17
Mongol bank, tatvariin alba gd bna ted todorhoilood ugchino.
2 | 1 Хариулах
Зочин [192.82.78.8] 2020/4/17
Huviaraa hudulmur erheldeg tsunh deel undesnii beleg dursgal geh met uildverlej juulchidaas orlogoo olj henees ch haraat bus amijirgaagaa zalguuldag niigmiin daatgalaa ch tulj chadahgui baga hemjeenii orlogotoi humuus ih bdag ted hil haasnaas bolj bur 1 tugrugnii ch yamar ch orlogogui bolood 3 sar ungurch bn. Huuhduud ni ulsuj ur zeelende barigdaj zeeleh ch hungui bolj hooson honoj bn. Tegehed zarim ni tsalintai amraal zarim ni say heden say tugrugnii awdag tsalingaa awsaar l bga. Iim hil haasnaas bolj orlogo ni 0 bolson humuust nen turuun tetgemj uguuchee gadaadiinhan bugded ni ugch bgan bnleshdee. Orlogotoi humuusee ehleed demjihees umnu iim hund hetsuu bdald orson humuust turuulj tetgeleg uguuchee.
3 | 2 Хариулах
Зочин [202.179.31.31] 2020/4/17
Ажилгүй гэж бүртгүүлээд ажил хайх завсраа ажилгүйдлийн мөнгө аваач. Харъяа газар дүүрэгтээ. Гэхдээ ажил ахйж байнга идэвхтэй явж харагдагдахгүй бол тэр мөнгө авах боломжгүй гэсэн.
3 | 0 Хариулах
Зочин [66.181.161.33] 2020/4/17
Uruvduuleh taktika ashiglah gee l uzchihiima. Ulsad baga ch gsn tsalingaasaa tatvar,ndsh tuldug hariutslagatai humuus tulsun munguu neg udaa butsaagaad avhad yu ni bolq bgaan.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.78.8] 2020/4/17
Huviaraa hudulmur erheldeg tsunh deel undesnii beleg dursgal geh met uildverlej juulchidaas orlogoo olj henees ch haraat bus amijirgaagaa zalguuldag niigmiin daatgalaa ch tulj chadahgui baga hemjeenii orlogotoi humuus ih bdag ted hil haasnaas bolj bur 1 tugrugnii ch yamar ch orlogogui bolood 3 sar ungurch bn. Huuhduud ni ulsuj ur zeelende barigdaj zeeleh ch hungui bolj hooson honoj bn. Tegehed zarim ni tsalintai amraal zarim ni say heden say tugrugnii awdag tsalingaa awsaar l bga. Iim hil haasnaas bolj orlogo ni 0 bolson humuust nen turuun tetgemj uguuchee gadaadiinhan bugded ni ugch bgan bnleshdee. Orlogotoi humuusee ehleed demjihees umnu iim hund hetsuu bdald orson humuusee turuulj tetgeleg uguuchee
1 | 0 Хариулах
zochin [192.82.64.217] 2020/4/17
Энэ хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадлаа яагаад анхаарахгүй байгаа юм бэ хүнс ээ авч дийлэхгүй нь байна энэ чигээрээ байвал цалин орлого нь ямар билээ энэ хүнсний үнэ тариф бүр дэндлээ хүнсээ авч дийлэхгүй болох нь яагаад хэлж ярьдаггүй хүмүүс байдаг юм бэ
3 | 0 Хариулах
иргэн [202.9.46.49] 2020/4/17
Buh baiguullagiin niigmiin daatgaliin shimtgel chuluulnu gesnee odoo zuvhun uil ajillagaa ni dogoldson baiguullagiin niigmiin daatgaliin shimtgel chuluulnu bolood huvirshihaj bgaa yum uu
11 | 0 Хариулах
Juj [64.119.19.33] 2020/4/17
Za bolj dee.ih dem bolj bn shu.tordoo bayarlalaa
0 | 2 Хариулах
shahmal tulsh [195.176.3.19] 2020/4/17
Энэ хуулийг дэмжсэнээр түлшний үнэ буурна биз дээ. Иргэдэд очихдоо адилхан үнэтэй бол татвараас чөлөөлөх шаардлагагүй. Энэ өвөл түлшээ бүрэн хангаж чадахгүй иргэд зутруу л өвөлжсөн шүү. Таван толгойгоос гадна олон компанид эрх өгч өрсөлдүүлэх хэрэгтэй. Сүүлдээ шахмал түлш зөндөө нунтаг ирэх болсон гэдгийг мэдэж байгаа болов уу. НӨАТ-с чөлөөлж болох боловч үнэ, чанар, хүргэлтийг сайжруулах хэрэгтэй. Ядахдаа хагас тонноор нь авбал иргэдэд зардлын чирэгдэл гарахгүй. Нүүрсээ авАхын тулд машин хөлсөлж мөнгөө барж байсан. Бас мод их ордог учир түүхий нүүрснээс өртөг нь даваад байна. Эдгээр асуудлыг шийдвэл шахмал түлш хэрэглэхэд асуудал алга. Төр засгаас үүнийг анхаарч дэмжиж өгвөл сайн байна
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.31] 2020/4/17
Япон 50 сая өрхөд даавуун амны хаалт үнэгүй тарааж эхэллээ
3 | 3 Хариулах
Киодо агентлаг [202.9.46.31] 2020/4/17
Шуудан зөөгчид амны хаалтуудыг шуудангийн хайрцагт хийх бөгөөд 1 айл өрхөд 2ш амны хаалт ногдох аж. Ирэх 05-р сарын сүүлч хүртэлх хугацаанд Япон даяар нийт 50 сая айл өрх амны хаалт үнэгүй авах аж. Энэ арга хэмжээнд зориулж улсын төсвөөс 431 сая ам.доллар зарцуулсан байна.
2 | 6 Хариулах
Зочин [192.82.74.143] 2020/4/17
маскаа өөрөө авчихаач. дийлэхгүй нь үү
0 | 0 Хариулах