Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/30-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөгийн хэрэглэгчдийн худалдан авалт ба чиг хандлага

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 30
iKon.MN

Дэлхий дээр өнөөдөр хөлөө өвдтөл дэлгүүр хэсээд, хүнд тортой бараагаа бариад, цаг заваа зориулаад алхдаг, өөрсдийгөө эрсдэлд оруулдаг үе ард үлджээ. 

Иймд интернет худалдааны чиг хандлага, хэрэглэгчдийн сонголт, хүргэлтийн үйлчилгээний талаар Avlaa.mn онлайн дэлгүүрийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал, борлуулалтын албаны дарга Г.Эрдэнэсүрэн нартай ярилцлаа.  

 

- Сайн байна уу. Өнөөдрийн энэ цаг үед дэлхий дахинд худалдааны салбарын чиг хандлага ямар байгаа талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?

- Б.Батжаргал: Интернет худалдааны өсөлт дэлхий даяар гайхшрагдсан хэвээр байна. Хорь гаруй жилийн өмнө гэхэд Америк, Хятад зэрэг улсад анхны интернет худалдаа үүсэж эхэлсэн бөгөөд тухайн үед худалдааны зах зээлийн тун бага хувийг интернет худалдаа эзэлж байсан. Хэрэглэгчдийн хувьд ч төдийлөн ач холбогдлыг нь ойлгохгүй, төвөгшөөх хандлага байв.

Харин одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдөж интернет худалдааг нэг хэсэгтээ хөгжингүй орнууд түгээмэл ашиглаж байсан бол одоо дэлхийн бүх оронд өргөн хэрэглэгддэг зах зээл болж хувирчээ. АНУ-ын худалдааны зах зээлийн 20 хувийг интернет худалдаа эзэлдэг. Бидний сайн мэдэх “Алибаба” компаниа гэхэд БНХАУ-ын баруун захаас нь зүүн зах хүртэл барааг богино хугацаанд хүргэж, үнийн хамгийн доод түвшинд санал болгодгоороо алдаршсан байх жишээтэй.

Интернет худалдаа гарч ирснээр тулгардаг байсан олон зүйлээс хэрэглэгчийг чөлөөлж гэртээ компютерийнхээ ард суугаад бүх талын сонголтоо хийх боломжийг бүрдүүлж өгч байна. Энэхүү хувьсал нь дараагийн шат руу шилжиж буй нь ч гайхалтай.

Интернет худалдаа зөвхөн барааг хэрэглэгчдэд хүргэж өгдөг гэх ойлголтоос даван бизнесүүдэд нөлөөлж эхэлсэн дэвшил юм. Өөрөөр хэлбэл бизнес эрхлэгч бүтээгдэхүүнийг нь борлуулах дэлгүүрийн сувгууддаа баригдан үнээ зохиож, үйлдвэрлэх тоогоо тооцоолдог байсан бол интернет худалдааг ашигласнаар хэрэглэгчдийн зан төлөв дээр суурилж бүтээгдэхүүнээ нийтэд зориулан олон тоогоор үйлдвэрлэх, бага зардлаар борлуулах давуу талыг олгодог.

 

- Интернет худалдаа хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаанаас танилцуулахгүй юу?

Г.Эрдэнэсүрэн: Аvlaa.mn интернет дэлгүүрийн маань нийт худалдан авагчдаас 25-35 насны эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл интернет худалдааг илүү сайн ойлгож, гарамгай овжин ашиглаж буй хүмүүс нь гэртээ суудаг хөхүүл ээжүүд байдаг. Эрчүүдийн хувьд худалдан авалт хийдэг ч ээжүүд түлхүү байдаг юм. Мөн сүүлийн үед коронавирусийн өвчлөлөөс болоод ахимаг насныхан маань хүйс хамаарахгүйгээр худалдан авалт хийж байгаа нь ажиглагдаж байна.

- Сүүлийн үед COVID -19 өвчний тархалт дэлхий нийтийн тулгамдсан асуудал болж, хүмүүс өөрсдийгөө хамгаалах арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай цаг үе үргэлжилж байгаа нь үнэн. Тэгэхээр интернет худалдаа нь магадгүй иргэдэд давуу талыг олгож байна гэж ойлголоо. Тийм үү?  

- Б.Батжаргал: Тийм ээ. Алибаба анх үүсэн байгууллагадаад хэрэглэгчид интернет худалдааны давуу тал, ач холбогдлыг төдийлөн ойлгохгүй байсан цаг үед яг SARS өвчин гарсан юм билээ. Тухайн хүн гэрээсээ гараад дэлгүүр орох хугацаанд хэдэн хүнтэй агаар хавьталд орж байна гэдэг нь их эрсдэлтэй зүйл. Мөн дэлгүүрт халдвартай хүний түрж байсан тэргийг дараа нь би ороод түрээд явж байх ч эрсдэлтэй. Тэгэхээр энэ бүх эрсдлийг интернет худалдаа арилгах боломжтой.  Алибаба групп өнөөдөр ямар хэмжээнд хүрснийг бид бүхэн мэднэ шүү дээ. Алибаба группт тохиолдсон түүх нь хэрэглэгч илүү ухаалаг сонголтын сонгоход нь нөхцөл байдал нөлөөлөл үзүүлж байгаагийн жишээ юм.

- Бараа бүтээгдэхүүний борлуулалт нь зогсонги байгаа бизнесүүд энэ цаг үед хүнд нөхцөл байдал дунд байх шиг байна?

-Б.Батжаргал: Бизнесүүд хүндрэлтэй нөхцөлтэй нүүр тулж эхэлсэн нь үнэн. Бараа бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байгаа энэ үед маркетингаа тодорхой хэмжээнд өөрчлөөд үзэхийг зөвлөмөөр байна. Учир нь хэрэглэгчид өмнө нь дэлгүүрүүд рүү, бодит худалдан авалт руу чиглэж байсан бол одоо хүссэн хүсээгүй интернет худалдан авалт руу чиглэж байна.

Хэрэглэгчдэд хэрэгтэй бүтээгдэхүүнийг интернет худалдааны сайтад байрлуулсан цагт худалдан авалт хэзээ ч унахгүй. Хамгийн гол нь тухайн брэнд бүтээгдэхүүн өөрөө чанартай, хэрэглэгчид аваад хэвшсэн байвал бусад асуудлыг нь интернет худалдаа шийдээд өгнө гэсэн үг.

Өмнө нь зөвхөн олдоц ховор бүтээгдэхүүнүүд интернет худалдаанд тавигддаг байсан бол өнөөдөр өдөр тутам өргөн хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүнүүд тавигддаг болсноороо давуу талтай болж  хэрэглэгчдийн худалдан авах нь ихсэж байгаа нь манай интернет дэлгүүрт ажиглагдаж байна.

Энэ нь нөгөө талаар хэрэглэгчид илүү ухаалаг болж, өөрсдийгөө эрсдлээс бүрэн хамгаалах чадварт суралцсан болохыг илэрхийлж байгаа юм. Магадгүй интернетээр худалдан авалт хийж байгаагүй хүн бий бол нэг удаа хийгээд үзээрэй. Ингэснээр та өөрийн биеэр интернет худалдааны үр нөлөөг амсаж, давуу талыг нь олж харна гэдгийг хэлмээр байна.

- Манай улсад онлайн дэлгүүрүүд ихээр төрөн гарч байна. Avlaa.mn интернет дэлгүүрийн хувьд бусад дэлгүүрээс ямар давуу талыг хэрэглэгчдэд олгож байгаа вэ?

- Г.Эрдэнэсүрэн: Бид үндсэндээ дараах байдлаар давуу талыг бий болгож байна.

  • Хэрэглэгчид 24/7 цагт өөрт хэрэгцээтэй үедээ бараа бүтээгдэхүүнээ захиалах боломжтой.
  • Бараа бүтээгдэхүүнийг үнийг бусад ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг брэндийн бараатай харьцуулалт хийх боломж.
  • Бусад дэлгүүрүүдэд байхгүй хямдрал урамшууллыг хэрэглэгчдэд санал болгодог
  • Нийлүүлэгч байгууллагууд хүргэлтийн үйлчилгээгээ манайхаар дамжуулан хийснээр Улаанбаатар хотын аль ч цэгт 3,000 төгрөгөөр хүргэлт хийлгэх боломж олгодог.
  • Avlaabox-г Улаанбаатарын 50 цэгт байршуулж өгсөн тул хэрэглэгч өөрт ойр хайрцагнаас очоод бараагаа авах, хэн нэгэнд захиалгаар хүргүүлэх боломжийг олгодог.  
  • Хэрэглэгчдэд бараа очсоноос хоёр хоногийн дараа мэйл хаягаар нь НӨАТ-ын баримтыг нь шилжүүлдэг. Учир нь энэ хоёр хоногийн хугацаа нь хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн хугацааг олгож буй давуу тал юм. Хэрвээ тус хоёр хоногийн дотор бараа бүтээгдэхүүн нь таалагдахгүй бол буцаалт хийлгэх боломжтой гэсэн үг.   

- Онлайн худалдаагаар дамжуулан авах бараа бүтээгдэхүүний чанарын асуудал мөн хэрэглэгчдэд их чухал байдаг. Энэ тухайд ямар арга барилыг үйл ажиллагаандаа ашигладаг бол?

- Б.Батжаргал: Манайх үйлдвэрлэгчдээс хэрэглэгчдийн гарт бараа бүтээгдэхүүнийг хүргэдгээрээ онцлог. Тухайлбал, Монос хүнс, Монос косметиксийн бүтээгдэхүүнүүдийг сүлжээ дэлгүүр болон эмийн сангуудаар зарагдаж буй үнээс арав гаруй хувиар хямд борлуулдаг. Мөн нөгөө талд бүтээгдэхүүнийг агуулах дээрээс аваад хэрэглэгчдэд хүргэж өгдөг тул шинэ бүтээгдэхүүн гэдгийг нь илтгэдэг. Энэ хоёрыг бид үйл ажиллагааны үнсэн зарчим болгосон.  

Түүнчлэн хэрэглэгчдэд өөрийнх нь хүссэн бүтээгдэхүүн ирэхгүй бол яах вэ, эвдрэл гэмтэлтэй байвал яах вэ, захиалсан бараа нь огт ирэхгүй бол яах вэ гэсэн гурван төрлийн айдас төрдөг. Дээрээс нь манайхны далд ухамсарт интернетээр худалдаж авбал үнэтэй, хүссэн шиг бараа ирдэггүй гэх бодол суучихсан байдаг. Манайхаас бараа захиалсан тохиолдолд ирэхгүй байх тохиолдол гэж байхгүй. Нэг ч удаа албан ёсны интернет дэлгүүрээ худалдан авалт хийж үзээгүй хүн эдгээр хэрэггүй бодлуудаас сална гэж байхгүй. Харин нэг удаа худалдан авалт хийсний дараа бол илүү өөрөөр харна гэдэгт итгэж байна. Манайхтай гэрээтэй газрууд бүгд албан ёсны үйлдвэрлэгч, импортлогчид байдаг тул чанарын тал дээр хангалттай баталгаатай.  

-  Зах зээл дээрх үнээс хямдаар бүтээгдэхүүнээ зардаг гэж байна. Яагаад хямд байдаг нь уншигчдад сонин байж магадгүй. Илүү тайлбар хийхгүй юу?

-  Б.Батжаргал: Дэлгүүр дээр худалдан авалтын ямар ямар өртөг бодогддог талаар товч хэлье. Үйлдвэрээс дэлгүүрт бараа ирсний дараа агуулах дээр хадгалж буй өртөг, агуулахаас гаргаад лангуун дээр өрөхөд заалны түрээс, дээрээс нь лангуунд байрлах байрлалаас шалтгаалсан нэмэгдэл, ажиллуулж байгаа хүмүүсийн хөлс, тухайн газрын ашиглалтын хөлс гэх мэтээр өртгүүд нэмж тооцогдоод тухайн бараа хэрэглэгчийн гарт очихдоо анхны үнээсээ илүү үнэтэй очдог.

Гэтэл интернет худалдаанд ийм төрлийн дамжлаг байдаггүй, үйлдвэрээс нь эсвэл өөрсдийн агуулах дээрээсээ хүргэж өгдөг тул нэмэлт өртөггүйгээр хэрэглэгчдийн гарт аваачиж өгдөг тул үнэ нь илүү хямд байдаг юм.

-  Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор интернет худалдаа хэрэгцээтэй болсон гэж бодож байна. Мөн дэлхий дээр интернет худалдааны компаниуд арай бага хохирол амсаад байгаа нь хувьцааны уналтаас нь харахад анзаарагдсан?

Б.Батжаргал: Тийм шүү. БНХАУ-ын Хубэй мужид энэ өвчин анх гарахад өвчлөлийг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио байсан. Энэ хорионы үед тэр олон хүн амыг өлсгөхгүй, хэрэглээг нь хомстолт оруулахгүй байхад тусалсан зүйл бол интернет худалдааны хүргэлтийн үйлчилгээ байсан юм. Одоо энэ хандлага дэлхий даяар үргэлжилж байгаа бөгөөд иргэд өөрсдийгөө эрсдлээс хамгаалаад интернет худалдааг ашиглах нь илүү ихэссэн. Нөгөө талд хэрэглэгчдийн аюулгүй байдлын үүднээс хүргэлтийн үйлчилгээнд зориулан  компаниуд шинэ шийдлүүдийг гаргаж ирж байх жишээтэй.

Дээр нь дэлхийн том компаниудын хувьцаа 25-30 хувьтай унаж, ихэнх компаниуд эрсдэлд орж буй талаар эдийн засагчид хэлж байна. Хачирхалтай нь Алибаба, Амазон зэрэг компаниудын хувьцааны уналт хамгийн бага буюу 10 хувьтай байна. Өөрөөр хэлбэл энэ цаг үед хамгийн бага хохирлыг интернет худалдаа амсаж байгаа гэхэд болно. Нөгөө талаар энэ хүнд үед хэрэглэгчийн сонгож болох, өөрийгөө хамгаалах хамгийн ухаалаг сонголт бол интернет дэлгүүр болоод байна.

Бизнесүүдийн хувьд ч ялгаагүй түрүүлж интернет худалдаа руу орж чадсан нь бараагаа сайн борлуулж байгаа нь үнэн.

Avlaa.mn интернет дэлгүүрт 4,000 гаруй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээрх үнээс илүү хямдаар түргэн шуурхай хүргэж өгч байгаагаас гадна бид бараагаа зориулалтын лацтай савалгаанд хийж илгээдэг нь замдаа задрах, мөн ямар бараа захиалсныг хүргэлтийн ажилтан мэдэх зэрэг эрсдлээс хамгаалдагаас гадна та хүргэлт ирсэний дараа тухайн савалгааг бээлий өмсөөд онгойлгоод савалгааг хаяад гадны хавьталд өртөхгүйгээр бараагаа авах боломжийг олгодог.  

- Г.Эрдэнэсүрэн: Нэмж хэлэхэд манайхаас худалдан авалт хийхэд дансны мэдээлэл алдагдах гэсэн аюул байхгүй. Хэрэглэгч цахим хэтэвчээ ашиглаад хялбар төлбөр тооцоогоо хийх боломжтой. Бид цаашид зээлийн үйлчилгээг хэрэглээндээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өвчин хүнийг ялгахгүй. Өндөр настай аав, ээждээ анхаарал тавилаа гээд дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн аваад гэрт нь очиж байгаа нь өөрөө эрсдэлтэй энэ цаг үед гэрийнх нь хаягаар хэрэгтэй бараа бүтээгдэхүүнийг хүргүүлж авах боломжийг бид олгож байна.

- Ярилцсанд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.