Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЗАСГИЙН ГАЗАР: Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөгдөх боломжийг нэмж олгов

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:01 2020/03/27

Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүр дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл зургаан сарын хугацаанд НДШ-ээс чөлөөлөгдөх боломжийг нэмж олгохоор болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Засгийн газрын хуралдааны дараа нэмэлтээр уг санал гарч хэлэлцэгдээд, 60 тэрбум төгрөг нэмж төсөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна.

16:03 2020/03/27

"Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 180,000 иргэний НДШ-ийг чөлөөлөх асуудлыг энэ удаа оруулаагүй. Судалж байгаад шийдвэрлэнэ"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын хүрээнд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Нийгмийн даатгалын сан тэг заасан зүйл байхгүй. Нийгмийн даатгалын сангийн 1.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй дөрвөн сан ажиллаж байна.

Тэтгэврийн даатгалын санд 300 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бий. Бусад гурван санд үлдэж буй нийгмийн даатгалын сангийн хөрөнгө байгаа. Нийт 38 мянган ажил олгогч, 426 мянган даатгуулагчийн төлөх НДШ-ийг зургаан сарын хугацаатай тэглэх асуудал яригдлаа. Мөнгөн дүнгээр 800 тэрбум төгрөгийн НДШ тэглэгдэнэ.  Энэ нь ажил олгогчид ажилтнаа халахгүй, ажлын байраа цомхотгохгүй байх нөгөө талаас ажилтны орлогыг бодитой хамгаалах бодлого хэмээн Засгийн газар үзэж байна.

Энэ удаагийн Нийгмийн даатгалын сангийн чөлөөлөлтөд ажил олгогчид, ААН, байгууллагуудыг хамруулсан. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 180 мянган иргэний НДШ-ийн чөлөөлөлтийн асуудлыг энэ удаа оруулаагүй. Дараагийн арга хэмжээнд судалж байгаад оруулах эсэхийг шийдвэрлэнэ" гэлээ. 