Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

DATA VISUALIZATION: 1983-2018 оны хооронд Төв аймгаас хамгийн олон буюу 116,415 хүн шилжиж явсан

З.Санжаа, iKon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN

Орон нутагт оршин суугаа хүн амын тоо тэдгээрийн шилжилт хөдөлгөөн сүүлийн 30+ жилд хэрхэн өөрчлөгдсөнийг үзүүлэв.

Мэдээллийн эх сурвалж: 1212.mn

Жич: Мэдээллийг десктоп компьютер дээр үзвэл илүү нийцтэй харагдана.


Аймгуудад оршин суугаа хүн амын тоо, 1990-2019

  • Хамгийн олон хүн амтай аймаг бол Хөвсгөл. 1990 онд хүн амаараа тэргүүлж байсан ба өнөөг хүртэл тэргүүллээ алдаагүй.
  • 1990/2019 харьцуулбал хангайн бүсийн хүн амын тоо 32 хувь өссөн. Орхон аймаг хамгийн их (115.2) хувиар өссөн.
  • 1990/2019 харьцуулбал баруун бүсийн хүн амгийн тоо 4.4 хувь буурсан. Завхан аймаг хамгийн их (21.7) хувиар буурсан.
  • 1990/2019 харьцуулбал төвийн бүсийн хүн амын тоо 24.3 хувь өссөн. Өмнөговь аймаг хамгийн их (66.7) хувиар өссөн.
  • Төвийн бүсээс хүн ам нь буурсан 2 аймаг: Төв аймаг 11.5 хувь, Дундговь 9.5 хувь.
  • 1990/2019 харьцуулбал зүүн бүсийн хүн амын тоо 11.7 хувиар өссөн. Сүхбаатар аймаг хамгийн их (20) хувиар өссөн.

Аймгуудад оршин суугаа хүн амын тоо, сумаар, 2019

Дүрслэл бүхэлдээ 21 аймгийн хүн амын тоог илэрхийлнэ. Ялгаатай өнгө бүр аймаг тус бүрийг илтгэнэ.
Дүрслэл дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

  • Хамгийн олон хүн оршин суугаа сум бол Дорнодын Хэрлэн. 2019 оны байдлаар 46,073 хүн амтай. Хөвсгөл, Мөрөн сум 40,582; Баян-Өлгий, Өлгий сум 37,355; Өвөрхангай, Арвайхээр сум 32,497; Увс, Улаангом сум 31,687; Баянхонгор, Баянхонгор сум 31,516; Ховд, Жаргалант сум 30,313 ... г.м
  • Хамгийн цөөн хүн оршин суугаа сум бол Завханы Асгат. 2019 оны байдлаар 988 хүн амтай. Дундговь, Цагаандэлгэр сум 1017; Завхан, Завханмандал сум 1075; Төв, Баянжаргалан сум 1261; Төв, Архуст сум 1280 ... г.м Ерөөс цөөн хүн амтай нь Завхан, Төв аймгийн сумдууд байна.

Аймгуудын хүн амын төвлөрөл

Дүрслэл дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.

  • Дорнод аймгийн хүн амын 56.3 хувь нь аймгийнхаа төвд, Хэрлэн суманд оршин сууж байна. Энэ үзүүлэлтээрээ Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр зэрэг хот төвтэй аймгуудаас бусад 18 аймгийг тэргүүлж байна.
  • Сэлэнгэ аймгийн Мандал суманд аймгийн төв болох Сүхбаатар сумын хүн амаас ч олон хүн оршин сууж байна. Аймгийн төвийн сумаасаа олон хүнтэй сум дээр дурдсан хот төвтэй 3 аймгаас бусад аймагт байхгүй.
  • 18 аймгийн дунджаар хүн амын 32 хувь нь аймгийнхаа төвийн суманд амьдарч байна.

Орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн, 1983-2018

  • 1983-2018 оны хооронд аймгуудаас нийт 1,371,963 хүн шилжиж явсан бол 862,577 хүн шилжиж ирсэн.
  • Орон нутгаас шилжин явах хөдөлгөөн 1991-1994 онуудад эрчимтэй явагдсан. Оргил нь 1993 он, нийт 67,775 хүн шилжсэн.
  • Харин Орон нутагт шилжин ирэх хөдөлгөөний оргил үе нь 1991 (71,363), 1992 (56,492) онууд байжээ.
  • Сүүлийн 6 жилд аймгуудаас шилжин явах хөдөлгөөн буурах, шилжин ирэх хөдөлгөөн тогтворжих хандлагатай байна.

Баян-Өлгий

- 1983-2018 онд 84,989 хүн шилжин явж, 31,843 хүн ирсэн.
- Зөвхөн 1991-1993 оны хооронд л гэхэд 43,957 хүн явсан.
- 1991 онд 103 мянган хүнтэй байсан бол 1994 онд 73 мянга.
- 2002-2012 оны хооронд жилд 100 хүрэхгүй хүн шилжиж ирсэн.
- Сүүлийн 5 жилийн дунджаар 4 хүн явж, 1 хүн ирж байна. (4.0 : 1)

Говь-Алтай

- 1983-2018 онд 53,019 хүн шилжин явж, 22,630 хүн ирсэн.
- 1995 онд хамгийн олон хүн шилжин явж бас шилжиж ирсэн.
- 1997 оноос хойш хамгийн олон хүн шилжиж ирсэн нь 2016 он.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн явж, 1 хүн ирж байна. (1.9 : 1)


Завхан

- 1983-2018 онд 82,796 хүн шилжин явж, 40,291 хүн ирсэн.
- Баруун 5 аймагт 1983-2018 оны хооронд хамгийн олон хүн шилжиж ирсэн аймаг нь Завхан.
- Зөвхөн 1991 онд л гэхэд 7,826 хүн шилжиж ирсэн.
- 1983-2018 оны хооронд 1 жилд ийм олон хүн 1 аймагт шилжиж ирсэн тохиолдол байхгүй.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн явж, 1 хүн ирж байна. (1.8 : 1)

Увс

- 1983-2018 онд 85,638 хүн шилжин явж, 25,633 хүн ирсэн.
- Хамгийн олон хүн шилжин явсан аймгуудын эхний 4-т Увс аймаг бичигдэж байна.
- 1995-2002 оны хооронд шилжин явах хөдөлгөөн эрчимтэй явагдсан. Энэ 8 жилийн хугацаанд нийтдээ 37,611 хүн шилжин явсан.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн явж, 1 хүн ирж байна. (2.2 : 1)


Ховд

- 1983-2018 онд 60,897 хүн шилжин явж, 31,253 хүн ирсэн.
- 1992, 2010 онуудад хамгийн олон хүн шилжиж явсан.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн явж, 1 хүн ирж байна. (1.6 : 1)

Архангай

- 1983-2018 онд 83,248 хүн шилжин явж, 37,024 хүн ирсэн.
- Хангайн бүсээс хамгийн олон хүн шилжиж явсан аймаг нь Архангай.
- 1996 онд хамгийн олон хүн (5,272) шилжиж явсан.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн явж, 1 хүн ирж байна. (1.8 : 1)


Баянхонгор

- 1983-2018 онд 52,628 хүн шилжин явж, 25,482 хүн ирсэн.
- 2003 онд хамгийн олон хүн (2,834) шилжин явсан.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн явж, 1 хүн ирж байна. (1.8 : 1)

Булган

- 1983-2018 онд 52,896 хүн шилжин явж, 42,936 хүн ирсэн.
- 1995 онд хамгийн олон хүн (6,138) шилжиж ирсэн.
- 1997 оноос хойш хамгийн олон хүн шилжиж ирсэн нь 2014 он.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.1 : 1)


Орхон

- Хамгийн олон хүн шилжиж ирсэн аймаг бол Орхон.
- 1983-2018 онд 70,946 хүн шилжин явж, 87,505 хүн ирсэн.
- 1983-2018 оны хооронд шилжин ирсэн хүний тоо нь шилжиж явсан хүний тооноосоо давсан хоёрхон аймгийн 1 нь Орхон.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.3 : 1)

Өвөрхангай

- 1983-2018 онд 64,922 хүн шилжин явж, 34,675 хүн ирсэн.
- 2001 оноос хойш хамгийн олон хүн шилжиж ирсэн нь 2017 он.
- 2013 онд (2012 оны УИХ-ын сонгуулийн дараа) 3,365 хүн шилжиж явсан нь 2001 оноос хойших хамгийн том шилжилт.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн явж, 1 хүн ирж байна. (2.2 : 1)


Хөвсгөл

- 1983-2018 онд 74,617 хүн шилжин явж, 48,352 хүн ирсэн.
- 1992 онд хамгийн олон хүн шилжин явж бас ирсэн.
- 1998 оноос хойш хамгийн олон хүн шилжин ирсэн нь 2010 он.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн явж, 1 хүн ирж байна. (1.8 : 1)

Дархан-Уул

- 1983-2018 онд 93,119 хүн шилжин явж, 85,633 хүн ирсэн.
- Бусад аймгуудтай харьцуулбал дээрх хугацаанд шилжиж явсан хүний тоогоор 2-т, шилжин ирсэн хүний тоогоор мөн 2-т эрэмблэгдэж байна.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.2 : 1)


Дорноговь

- 1983-2018 онд 51,500 хүн шилжин явж, 49,898 хүн ирсэн.
- Хамгийн олон хүн шилжиж ирсэн аймгуудын эхний 5-т бичигдэж байна.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж. (0.96 : 1)
Ө.х шилжиж ирсэн хүний тоо нь явсан хүний тооноос илүү байна.

Дундговь

- 1983-2018 онд 41,001 хүн шилжин явж, 21,400 хүн ирсэн.
- 1992 оноос хойш хамгийн олон хүн шилжиж ирсэн нь 2015 он.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.2 : 1)


Өмнөговь

- 1983-2018 онд 40,321 хүн шилжин явж, 33,211 хүн ирсэн.
- 2001 оноос хойш шилжин ирэгсдийн тоо өсөх хандлагатай.
- Өмнөговьд сүүлийн 5 жилийн дунджаар шилжиж ирсэн хүн нь шилжин явсан хүний тооноосоо илүү байна.
~1 хүн явж, 1 хүн ирж байна. (0.9 : 1)

Сэлэнгэ

- 1983-2018 онд 89,256 хүн шилжин явж, 69,871 хүн ирсэн.
- Бусад аймгуудтай харьцуулбал дээрх хугацаанд шилжиж явсан хүний тоогоор 3-т, шилжин ирсэн хүний тоогоор мөн 4-т эрэмблэгдэж байна.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.3 : 1)


Төв

- 21 аймгаас 1983-2018 оны хооронд хамгийн олон хүн шилжиж явсан нь Төв аймаг.
- 1983-2018 онд 116,415 хүн шилжин явж, 71,219 хүн ирсэн.
- Шилжин ирсэн хүний тоогоороо эхний 3-т эрэмблэгдэж байна.
- Ө.х Төв аймаг шилжилт хөдөлгөөнөөр улсдаа тэргүүлдэг байх нь.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.2 : 1)

Дорнод

- 1983-2018 онд 64,044 хүн шилжин явж, 28,506 хүн ирсэн.
- Зүүн 3 аймгаас хамгийн олон хүн шилжиж явсан нь Дорнод.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.4 : 1)


Сүхбаатар

- 1983-2018 онд 35,377 хүн шилжин явж, 19,834 хүн ирсэн.
- Говьсүмбэрээс бусад 20 аймагтай харьцуулбал хамгийн цөөн хүн шилжин явж бас ирсэн аймаг бол Сүхбаатар.
- 1991 онд хамгийн олон хүн шилжиж ирсэн.
- 1992 оноос хойш жилд мянгаас илүү тооны хүн шилжиж ирээгүй.
- Сүхбаатарт 1997-2003 онд жилд 100 хүрэхгүй хүн шилжиж ирсэн.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.1 : 1)

Хэнтий

- 1983-2018 онд 58,128 хүн шилжин явж, 38,571 хүн ирсэн.
- 1991 онд хамгийн олон хүн шилжин явж бас шилжиж ирсэн.
- 1991 оноос хойш хамгийн олон хүн шилжиж ирсэн нь 2015 он.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (1.2 : 1)


Говьсүмбэр

- 1991-2018 онд 16,206 хүн шилжин явж, 16,810 хүн ирсэн.
- Шилжин ирсэн хүний тоо нь шилжиж явсан хүний тооноосоо давсан хоёрхон аймгийн 1 нь Говьсүмбэр.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~1 хүн явж, 1 хүн ирж байна. (0.9 : 1)

Улаанбаатар

- 1983-2018 онд 230,119 хүн шилжин явж, 683,230 хүн ирсэн.
- 2002-2016 онд Улаанбаатарт ирэх шилжилт эрчтэй явагдсан.
- 2004 онд УБ-т 41,592 хүн шилжиж ирсэн. Ж нь: Дундговь аймаг 2019 онд 46.4 мянган хүнтэй.
- 2014 оноос Улаанбаатарт шилжин ирэгсдийн тоо буурч байна. 2014 онд 31,356, 2018 онд 6,568 хүн шилжиж ирсэн.
- Сүүлийн 5 жилийн дунджаар ~2 хүн ирж, 1 хүн явж байна. (1.9 : 1)


Аймгуудын ажилгүйдлийн түвшин, 1992-2018

Дүрслэлийн баруун хэсэгт байх аймгуудын нэр дээгүүр хулганаа чирж бусад аймгуудаас ялгаж харах боломжтой.

  • Аймгуудын хэмжээнд ажилгүйдэл 1994 онд 10.1, 2009, 2010 онуудад 10.9, 2016 онд 11 хувьтай хамгийн өндөр байж.
  • 2009 он хүртэл аймгуудын ажилгүйдлийн түвшин биенээсээ уялдаатай, тогтвортой байсан бол 2009 оноос хойш огцом савлагаа бий болжээ.
  • 2018 онд ажилгүйдэл хамгийн өндөр хувьтай (19.6%) байсан Дархан-Уул аймгаас хамгийн олон буюу 2,702 хүн шилжин явжээ.
  • Харин Ажилгүйдэл хамгийн бага (2.6%) байсан Төв аймгаас 2004 хүн буюу аймгуудаас эхний 4-т эрэмблэгдэх хэмжээний хүн шилжин явжээ.

Шилжилт хөдөлгөөн Vs. Ажилгүйдэл

  • Шилжилт хөдөлгөөн - Ажилгүйдэл хоёрт шууд хамаарал анзаарагдаагүй хэдий ч үгүйсгэхгүй.
  • Иргэдийн шилжилт хөдөлгөөн нь зөвхөн завсарын үеийн ажилгүйдлийг тодорхойлж болох бөгөөд
    • Үйлдвэрлэл хөгжөөгүй эсвэл үйлдвэрлэлийн салбарын уналт, дампуурал, (ж нь: ардчилсан нийгмийн шилжилтийн дараах цаг үед үйлдвэрүүд хаагдаж ажилгүйчүүд олноор бий болсон. 1989 онд ажилгүйдэл ~3% байж.)
    • Хөдөлмөрийн зах зээл зээлийн хөгжил муу,
    • Боловсролын тогтолцоо муу,
    • Гадаадын улсаас ирж буй ажиллах хүч зэрэг хүчин зүйлүүд ажилгүйдлийг тодорхойлдог.