Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/18-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Хөдөлмөрийн насны эрчүүдийн нас баралт эмэгтэйчүүдээс 3.3 ДАХИН ӨНДӨР байна

Ч.Болортуяа
2020 оны 3 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол эрэгтэй, эмэгтэй хүний насны зөрүү 8.5 жил байгаа нь дэлхийд дээгүүр орох үзүүлэлт болоод байгаа юм.

Тэгвэл насны зөрүү ийм хол байгаа шалтгааныг Жендерийн Үндэсний Хороо анх удаа цогц байдлаар судалжээ.

128 хуудас судалгаанаас бид сонирхолтой статистик, судалгааны үр дүнгээс нь цувралаар хүргэж эхэлж байна. 

Монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс яагаад -8.5 жилийн зөрүүтэй байдаг вэ?

1. Эрчүүд эмэгтэйчүүдээс  5.8 дахин их тохиолдлоор амиа хорлож байна

2018 оны нас баралтын бүртгэл мэдээллээс харахад өвчний улмаас нас барсан эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин их, амиа хорлолтоор 5.8 дахин их, зам тээврийн ослоор 2.8, бусдад хорлогдсон 4.1, бусад ослоор 3.8, тодорхой бус хэлбэрт 3.9 дахин их байгаа бол үйлдвэрлэлийн ослоор нас барсан хүмүүс бүгд эрэгтэй байна.

График 1, Хүн амын нас баралтын хэлбэр, хүйсээр

2. Эрчүүдийн тал хувь нь хөдөлмөрийн насандаа нас барж байна

Нас баралтыг насны бүлгийн эзлэх хувиар харвал нас барсан эрэгтэйчүүдийн 40.4%, эмэгтэйчүүдийн 68% нь тэтгэврийн насандаа нас барсан байна.

Нөгөө талаас эрэгтэйчүүдийн 52.2% буюу тал хувь нь, эмэгтэйчүүдийн 24% нь хөдөлмөрийн насандаа нас барсан байна. 

Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйгээс 3.3 дахин илүү байна.

0-69 хүртэл насны хүмүүсийн нас баралтаар эрэгтэйчүүд илүү байгаа бол зөвхөн 70-аас дээш насныхны нас баралтаар эмэгтэйчүүд илүү байна.

График 2, Хүн амын нас баралтын тоо, насны бүлгээр

3. Хүйсэн дэх насны зөрүү хамгийн өндөр улсын нэг бол Монгол

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 2016 оны байдлаар дэлхийн дундаж 4.4 байхад манай улс үүнээс бараг 2 дахин өндөр байна.

Дундаж наслалт хамгийн их зөрүүтэй 15 орны 8 нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд байна.

График 3, Дундаж наслалтын зөрүү хамгийн их улс орнууд, 2016 он

* - Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд


4. Орхон аймагт насны зөрүү хамгийн өндөр байна

Орхон аймаг хамгийн их зөрүүтэй буюу 11.7, Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Сүхбаатар аймгууд 10-аас дээш буюу улсын дунджаас их байна.

Говьсүмбэр хамгийн бага буюу 3.7 байна.

График 4, Дундаж наслалтын зөрүү, аймгуудаар

5. Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 3.3 дахин илүү байна

Нас барсан эрэгтэйчүүдийн 40.4%, эмэгтэйчүүдийн 68% нь тэтгэврийн насандаа нас баржээ. Нөгөө талаас эрэгтэйчүүдийн 52.2%, эмэгтэйчүүдийн 24% нь хөдөлмөрийн насандаа нас барсан.

Хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 3.3 дахин илүү байна.

График 5, Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нас баралтын хувь, насны бүлгээр, 2018

эрэгтэй

эмэгтэй

6. Ажилгүй эрчүүдийн нас баралт бусдынхаасаа өндөр байна

Хүснэгт 1, Нас барсан хүмүүсийн боловсрол, ажил эрхлэлт, гэрлэлтийн байдал 

Д/д  Нийгмийн статус  Эрэгтэй  Эмэгтэй  Нийт 
1 БОЛОВСРОЛЫН ТҮВШИН       
1.1 Дээд  15% 11% 14%
1.2 ТМС/МСҮТ  11% 11% 11%
1.3 Бүрэн дунд  32% 25% 29%
1.4 Суурь  22% 16% 20%
1.5 Бага  15% 29% 21%
1.6 Боловсролгүй  4% 8% 6%
1.7 Тодорхойгүй  0% 1% 0%
2 АЖИЛ ЭРХЛЭЛТ
/ТЭТГЭВРИЙН НАСНЫ ХҮМҮҮСИЙГ ХАСЧ ТООЦСОН/ 
     
2.1 Ажил эрхэлдэггүй  35% 44% 37%
2.2 Өрхийн ААН-ийн үйл ажиллагаа эрхлэгч  32% 21% 29%
2.3 Түр ажиллагч  31% 28% 30%
2.4 Хувь нэмрээ оруулагч гэр бүлийн гишүүн  1% 5% 2%
2.5 Тохиолдлын ажиллагч  1% 2% 1%
2.6 ААНБ-ын үйл ажиллагаа эрхлэгч  0% 0% 0%
2.7 ААНБ-ын ажилтан  0% 0% 0%
3  ГЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ       
3.1 Гэрлэсэн 62% 43% 55%
  Гэрлэлтээ батлуулсан  91% 90%
  Гэрлэлтээ батлуулаагүй  9% 10%
3.2 Ганц бие 38% 57% 45%
  Огт гэрлээгүй  56% 33%
  Тусгаарласан 11% 4%
  Гэрлэлтээ дуусгавар болгосон  6% 2%
  Бэлэвсэн  27% 61%