Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

“ЛэндМН ББСБ” ХК-аас Шинэ коронавирус өвчний үед харилцагчдадаа зээлийнхээ эргэн төлөх хугацааг сунгах боломжийг олгож эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 3 сарын 16
Сурталчилгаа

Дэлхий нийтээр Шинэ короновирусын (COVID-19) халдвар цар тахлын хэмжээнд тархаж үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар уг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллан зарим бизнесийн газрын үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн зогсоох шийдвэр гаргасан билээ.

Манай улсад Шинэ короновирус (Covid-19) халдварт өвчний эхний тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байгаа энэ эгзэгтэй цаг үед Засгийн газраас гаргасан тогтоол шийдвэрийг биелүүлэн, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалсан үүнээс үүдэж бизнест нь сөрөг нөлөө үзүүлж, орлогод нь саад учирч байгаа бүх зээлийн харилцагчдадаа зориулан “ЛэндМН ББСБ” ХК дараах  шийдвэрийг гаргаж байна.

Харилцагч танд Шинэ коронавирусийн тархалтаас үүдэн зээлээ хугацаандаа төлөхөд ямар нэгэн хүндрэл учирч байгаа бол танд LendMN аппликейшнээр авсан зээлийнхээ зөвхөн шимтгэлийн төлбөрийг төлөөд, үндсэн төлбөрөө эргэн төлөх хугацааг сунгах боломжийг олгож эхэлсэн ба энэхүү боломж 2020.04.30-ны өдрийг хүртэл нээлттэй байх болно. Энэ хугацаанд та авсан зээлийнхээ эргэн төлөх хугацааг хэдэн ч удаа сунгах боломжтой болж байна.

Та дараах зааврын дагуу өөрийн үндсэн зээлийн төлбөрийн эргэн төлөх хугацааг сунгаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг LendMN фэйсбүүк хуудас болон, харилцагчийн үйлчилгээний 7707-0101 утсанд хандан авах боломжтой.

ЛэндМН ББСБ ХК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.