Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/15-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Хамгийн эгзэгтэй гэж үзсэн ойрын хавьтлын 269 хүнийг шинжилгээнд хамруулж дууслаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 3 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ойрын хугацаанд тусгаарлагдаад буй сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээллээ. 

Тэрбээр "Дорноговь аймагт кемпэд тусгаарлагдсан 54 иргэний шинжилгээний сорьц өчигдөр өглөө ирсэн. Шинжилгээгээр коронавирус илрээгүй. 

Ингэснээр хамгийн эгзэгтэй гэж үзсэн ойр хавьтлын 269 хүнээс шинжилгээ авч дууслаа.

  • Гуравдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван сэжигтэй тохиолдлыг тусгаарлан хяналт шинжилгээ хийж байна. 
  • Гуравдугаар сарын 13-нд хяналтад орсон хоёр хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй" гэлээ.

Түүнчлэн Баян-Өлгий, Дархан, Сэлэнгэ аймагт нийт 53 хүнийг ажиглалтад авч, тусгаарласан хэмээн тэрбээр мөн мэдээлэв. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Солонгосоос ирэх онгоцыг хэрхэн хүлээн авах, ирж буй зорчигчдыг яаж эрэмбэлэх талаар ОБЕГ, ЭМЯ, ХӨСҮТ бүгд ажлаа хуваарилан авсан.Өнөөдрөөс чухал ажил эхлэх гэж байна" гэв.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.