Монгол Улсын 2020 оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан билээ.
Мэдээллийн үеэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 42 мянган ААНБ-ын 679.8 мянган ажилчин хамрагдсан гэдгийг хэллээ.
Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 (3.8%) мянгаар, өмнөх улирлаас 141-ээр буюу 0.3%-аар тус тус өссөн аж. Харин ажиллагчид өмнөх оны мөн үеэс 27.5 (4.2%) мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 мянгаар буюу 0.8%-аар буурчээ.
Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905 мянган төгрөг болсон байна.
Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 мянган төгрөгөөр буюу 10.9%-аар, өмнөх улирлаас 76.3 мянган төгрөгөөр буюу 6.5%-аар нэмэгджээ.
Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл,
Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 123.2 (9.9%) мянган төгрөгөөр их байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!