Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Их Британийн иргэний шинжилгээний сорьцыг Увсаас Улаанбаатар руу авчирч байгаа

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Д.Нямхүү: Их Британийн иргэний шинжилгээний сорьцыг Увсаас Улаанбаатар руу авчирч байгаа
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас (COVID-19)-тай холбоотой ээлжит мэдээллээ өнөөдөр хийх үеэр Увсад тусгаарлагдаад буй Их Британийн иргэний шинжилгээний талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. 

Тэрбээр "Увсад тусгаарлагдсан Их Британий иргэний шинжилгээний сорьцыг Улаанбаатар руу авчирч байгаа. Холоос ирж байгаа тул цаг хугацаа орж байна. Мөн замд нь цаг агаарын нөхцөл байдал шатгаалж байна. Тэр хүнд зөвлөгөө өгсөн ба ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй. Тухайн хэсэгт нь ажиглалтад оруулсан. 

Ойрын хавьтлуудыг шинжилгээнд хамруулах, тусгаарлах ажил үргэлжилж байна. Одоо нарийн тоо хэлэхгүй. Энд бид цаг алдалгүй үргэлжлүүлэн хүмүүсээсээ шинжилгээ авч, хяналтдаа авч байна.

Коронавирус илэрсэн франц иргэний ойрын хавьтал болох 126 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Ялангуяа эрсдэлтэй байсан Улаанбаатар хот орчмоор болон тухайн иргэнийг тусгаарлаад байсан кэмп орчмын хүмүүсээс авсан шинжилгээний хариу сөрөг буюу (COVID-19) илрээгүй нь сэтгэл жоохон амрааж байна.

Гэхдээ цаашид анхаарлаа сулруулахгүйн төлөө ажиллана.

Сая хариу нь сөрөг гарсан хүмүүсээс давтан шинжилгээ авах эсэхийг манай эмч нар болон халдвар судлалынхан хоорондоо ярьж тохиролцоод шийднэ. Хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй гэдэг. Шинжилгээ ингэж авна гэсэн тогтоосон хугацаа байдаг ч тухайн нөхцөл байдалд ажиллаж байгаа хүмүүс нь бүх зүйлд анализ хийж байгаа. 

Мөн халдвар аваад эмчлүүлж буй иргэн өөрөө сэтгэлээ нээгээд манай эмч нарт итгэж, эсэргүүцэл үзүүлэхгүй байгаа нь том давуу тал байна" хэмээн хэлэв. 

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.