Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Гуравдугаар сарын 9-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүнээс коронавирус илрээгүй

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 3 сарын 11
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
Д.Нямхүү: Гуравдугаар сарын 9-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүнээс коронавирус илрээгүй
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийлээ. 

3 дугаар сарын 10-нд сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа, үзлэг хийж байна

Энэ үеэр ажиглалт, тусгаарлалтад буй хүмүүсийн талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

2020 оны 3 дугаар сарын 10-нд халдвар батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 98 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаж, тандалт судалгаа, үзлэг хийж байна.

Урьдчилсан байдлаар 23 хүний лабораторийн хариу гарахад коронавирус илрээгүй. Бид хавьтлуудыг дэс дараатай, цаг хугацааны дараалалтай цуглуулсан тул 98 хүний шинжилгээний хариу ар араасаа гарч байгаа юм. 

2020 оны 3 дугаар сарын 10-нд ХӨСҮТ-д сэжигтэй дөрвөн тохиолдол тусгаарлагдаж, тандалт судалгаа хийгдэж байна. Мөн  ажиглалтад ХӨСҮТ-д 103, Жаргалант сувилалд зургаа, Асралт мед эмнэлэгт 23 хүн байна. Нийтдээ 132 хүнийг тусгаарлалтад аваад байна.

Сая манай мэргэжилтнүүд хэлсний дагуу бүгд эвтэй найртай байх хэрэгтэй. Дэлхий нийтээрээ биднийг харж байгаа тул монгол хүний ёс жудаг үүн дээр харагдана. Францын иргэний биеийн байдал одоогоор хүндэвтэр байна. Тиймээс монгол эмч нарын ур чадварыг гарган эмчилж, чадвараа үзүүлэх ёстой. Мөн Хятад, Итали, Иранд тус халдварын 93 хувь нь байгаа тул бидний ажилд нэмэр болох үнэн мэдээлэл тараах нь хувь нэмэр оруулах хэрэг юм. 

Дараагийн хүмүүсийн шинжилгээний хариуг цаг тухайд нь мэдээлнэ.

Ажиглалтад байх хугацаандаа тэр хүн /Францын иргэн/ өөрийн биеийн байдалд хяналт тавих үүргээ гүйцэтгэж, халуун нь нэмэгдэж, биед нь шинж тэмдэг гарсан гэж Дорноговийн нэгдсэн эмнэлэгт хандсан нь тэр хүн үүргээ гүйцэтгэсэн хэрэг. Өнөөдөр бид тэр хүнийг мэдэж хяналтдаа авч ажиллаж байгаа нь давуу тал юм. Өвчтэй хүнийг ад шоо үзэх нь хамгийн буруу. 

Бусад хүмүүс өөрсдөө шинж тэмдэг илэрмэгц эмнэлгийн байгууллагад үнэн зөв мэдээлэх хэрэгтэй" гэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.