Бизнес эрхлэгчдийн 66% зээлийн төлбөр, хүү, хугацаа хамгийн гол бэрхшээл болж байгааг хэлжээ
COVID-19 халдварын нөлөө дэлхийн эдийн засгийг доргиож байна.
Тэгвэл Монголын бизнесийн орчинд ямар нөлөө үзүүлж байгааг Монголын Худалдааны Аж үйлдвэрийн танхим судалгаа хийжээ.
Судалгаанд оролцсон компаниудыг салбараар ангилан харвал:
- 25% нь худалдаа,
- 22% нь үйлчилгээ,
- 11% нь хүнсний үйлдвэрлэлийн салбарын аж ахуйн нэгжүүд байна.
Нийт судалгаанд оролцсон аж ахуйн нэгжүүдийн 89% нь 5 тэрбум төгрөгөөс доош жилийн орлоготой, 92% нь 199 хүртэлх ажилтантай байгаа бол 48% нь 10-с дээш жил үйл ажиллагаагаа явуулсан, 24% нь 5-10 жил үйл ажиллагаагаа явуулж буй харьцангуй тогтворжсон аж ахуйн нэгжүүд байна.
Судалгааны үр дүнгийн график мэдээллийг танилцуулъя.
1. Бизнест үзүүлж буй нөлөө
COVID-19 судалгаанд оролцогч бизнес эрхлэгчдийн 57 хувийнх нь бизнест маш их нөлөөлж байна гэв.
2. Бизнест үзүүлж буй голлох сөрөг шалтгаанд бараа, үйлчилгээний эрэлт буурсан нь нөлөөлж байна
3. Covid-19-ээс сэргийлэх арга хэмжээ нь 2020 оны эхний хагас жилд танай компаний орлогод хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?
Боловсрол, тээвэр, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэлийн салбарын орлого 30% ба түүнээс дээш хувиар буурна гэж үзжээ.
4. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй гол бэрхшээл
Бизнес эрхлэгчдийн 66% зээлийн төлбөр, хүү, хугацаа хамгийн гол бэрхшээл болж байгааг хэлжээ.
5. Түрээс, зээлийн хүү бууруулах дэмжлэг шаардлагатай гэж үзэж байна
6. Төрөөс үзүүлж болох дэмжлэгүүдийн хэлбэр
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
