ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хүлээлцэх үедээ сум алдаж, нэг алба хаагч нас барсан харамсалтай явдал болсон"

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
"Цагдаагийн алба хаагчид галт зэвсэг хүлээлцэх үедээ сум алдаж, нэг алба хаагч нас барсан харамсалтай явдал болсон"
Sara, ikon.mn - text to speech

Сүхбаатар аймагт галт зэвсгийн улмаас шархдаж, амиа алдсан цагдаагийн алба хаагчийн хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт тайлбар хийлээ. 

Тэрбээр “Цагдаагийн алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Уг хэрэг цагдаагийн алба хаагчид хоорондоо маргалдсан буюу ямар нэгэн санаатай үйлдэл байгаагүй.

тодруулбал, Хоёрдугаар сарын 22-ны өглөө Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн Шуурхай удирдлагын тасгийн алба хаагчид ажлаа хүлээлцэхдээ буюу галт зэвсэг хүлээлцэж байх үедээ сум алдаж нэг албан хаагч маань шархадсан. Дахин тэмдэглэж хэлье. Энэ бол цэвэр болгоомжгүй, санамсаргүй үйлдэл болсонтой холбоотой.

Бид алба хаагчийнхаа амь насыг аврахын тулд нисдэг тэргээр авч ирж, Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлэн ес хоногийн турш боломжит бүх эмчилгээг хийлгэж, арга хэмжээ авсан боловч гуравдугаар сарын 2-ны өдөр нас барсан харамсалтай үйл явдал боллоо.

Уг асуудалтай холбогдуулан хуулийн дагуу АТГ шалгалт явуулж байгаа. ЦЕГ-аас албаны шалгалт мөн явуулсан.

Үйл явдал болсон жижүүрийн өрөө камерын хяналттай учраас бүх үйл явц бичлэгт хадгалагдаж үлдсэн. Албаны шалгалтын дүнд буруутай алба хаагч, албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь тодорхой юм” гэв.

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАРАМСАЛТАЙ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
зочин [122.201.31.92] 2020/3/8
зэвсэгтэй харьцах дадлага сургууль хийдэггүй юм уу.
0 | 0 Хариулах
zochin [202.21.112.4] 2020/3/5
zewseg huleeltsehgui alban haagch bolgond ooriin hariutssan zewseg huleelgej ogoh n zuitei
0 | 0 Хариулах
zochin [110.19.212.22] 2020/3/4
bolgoomjtoi bai
0 | 0 Хариулах
Зочин [103.57.92.242] 2020/3/4
Япончууд янз янзын юм тухайн салбарт болоход энгийн албан хаагчын буруутай үйл ажиллагаа байсан ч удирдлагууд нь огцорч, уучлалт гуйдаг нь дараа дараадаа ямар нэгэн юм болоход удирдлагын толгой дээр л буудаг учир илүү чармайлттай ажиллах боломжыг олгодог ч юм шиг. Мэргэжлийн хүн буу зэвсэгтэй ийм хайнга хандаж байна гэхээр эвгүй л байна даа.
5 | 0 Хариулах
Зочин [103.26.192.22] 2020/3/4
Цагдаагийн удирдлага ямарыг мэдэх юм алга. Юутай ч манайх шиг хүн ам цөөн = хүний нөөц багатай газар энэ жишиг 100 хувь оновчтой гэж бодохгуй байна. Жишээ нь чадварлаг удирдлага, ихийг хийхээр төлөвлөөд сайн ажиллаж байхад хаа хамаагүй албан тушаалтан алдаа гаргаснаар огцруулна гэдэг тэр хүний хийх ажил, шинэчлэл хэрэгжихгүй өнгөрөх аюултай.
1 | 2 Хариулах
Зочин [202.179.31.37] 2020/3/4
Яагаад дээд удирдлага нь огцордог эсвэл хариуцлага хүлээдэг вэ гэвэл алдаа гаргасан хүний шууд дээд дарга нь хариуцдаг тул буруудна. тэр даргыг бас нэг дарга хариуцдаг гээд дээшилсээр хамгийн том дарга бас хариуцлага хүлээх зайлшгүй шаардлагатай болно.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.52] 2020/3/5
Тэгэх тусам дараа дараагийн хүн нь улам сайн ажиллах шаардлагатай болдог юм байгаа биздээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.224] 2020/3/4
Yamar haramsaltai medee we! Hairan ami!
7 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2020/3/4
АТГ яагаад ийм хэргийг хүртэл шалгадаг болчихсон юм бэ? Нэрнээс нь харахад хүртэл авилгалтай тэмцэх ёстой байгууллага юм биш үү.
12 | 0 Хариулах
Зочин [192.82.64.222] 2020/3/4
Цагдаагийн байгууллагаас хараат бус хөндлөнгийн байгууллага шалгах ёстой гэсэн үүднээс шалгаж байх магадлалтай
4 | 0 Хариулах
Зочин биш [202.126.88.68] 2020/3/4
Тийм байдаг. Гэхдээ ТЕГ шалгах нь ёстой атал. АТГ шалгаж байгаа нь хачин санагдав
2 | 1 Хариулах
Зочин [139.5.217.187] 2020/3/4
Uul n prokuroriin hajuud bsniig n tatan buulgad atg-d ogson gee bizde
1 | 0 Хариулах
Зочин [203.169.49.126] 2020/3/4
Шаана биз
1 | 0 Хариулах