Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Манай улсын эдийн засаг урд хөршөөс бүрэн хамааралтай болохыг илтгэх тоонууд

З.Санжаа, iKon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN

1. Монгол Улсын нийт экспортын 89 хувийг БНХАУ худалдан авч байна.

 

Монгол Улсын экспорт (100%) = Уул уурхай (89%) + МАА (6%) + Аж үйлдвэр (5%)


2. Зэсийн баяжмалын экспортыг бүгдийг нь Хятадууд худалдан авч байна.

Зэсийн баяжмал нийт экспортын 24 хувийг эзэлж байна. 

2019 онд 1.8 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортлосон ба бүгдийг нь БНХАУ-д гаргасан. 

2018 онд зэсийн баяжмалынхаа 1 хувийг Япон, БНСУ улсуудад гаргажээ. Энэ нь 11.6 сая доллараар хэмжигдэнэ. 

 

3. Нүүрсний экспортын 98 хувийг Хятадууд худалдан авч байна. 

Нүүрс нийт экспортын 40 хувийг эзэлж байна.

2019 оны гүйцэтгэлээр 36.5 сая тонн нүүрс экспортлосон ба үүний 98 хувийг БНХАУ-д нийлүүлжээ.

 

4. Боловсруулаагүй буюу түүхий нефтийг 100% Хятадууд худалдан авч байна.

Түүхий нефтийн экспорт манай нийт экспортын 5 хувийг эзэлж байна.

 

5. Төмрийн хүдрийг 100% Хятадууд худалдан авч байна.

Төмрийн хүдэр, баяжмалын экспорт манай нийт экспортын 8 хувийг эзэлж байна.

 

Монгол Улсын импорт (100%) = Хэрэглээ (27%) + Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн (43%) + Аж үйлдвэрийн орц (11%) + Нефтийн бүтээгдэхүүн (19%)


6. Бид нийт импортынхоо 1/3-ийг Хятадаас авдаг

2019 оны гүйцэтгэлээр Монгол Улс 6.1 тэрбум ам.долларын импорт хийсэн, үүний 2.1 тэрбумыг БНХАУ-аас.

 

Эх сурвалж: Монголбанк, Гаалийн ерөнхий газар, 1212.mn