2020/04/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,780.65₮
B30
УЛААНБААТАР
|
-1°
B30
УЛААНБААТАР
11°
|
-2°
B30
УЛААНБААТАР
12°
|
-3°
16:00
S32
10°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
-1°
02:00
S31
-1°
03:00
S31
-2°

"Ухань хотын вирусийн голомтод ажиллаж буй цэргийн эмч, сувилагч нарт 65 сая төгрөг хандивлаж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 2 сарын 18
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Батлан хамгаалахын яам, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран Ухань хотод Covid-2019 вирусийн голомтод ажиллаж буй цэргийн эмч, сувилагч нарт 65 сая төгрөг хандивлаж, өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд хүлээлгэж өглөө.

"Бидний өчүүхэн хандив нэг ч гэсэн хүний амь насыг аврахад дэм болоосой гэж хүсэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

МЦНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Тогоо “Өнөөдөр бид энд дэлхий дахинд түгшүүр зарлаад буй шинэ коронавирусийн эсрэг үйл ажиллагаанд бага ч болов дэмжлэг болох зорилгоор хүрэлцэн ирлээ.

Тэр дундаа вирусийн голомтод ажиллаж буй цэргийн эмч, сувилагчид сэтгэлийн дэм өгөхөөр 65 сая төгрөг болон мэргэжил нэгт хүмүүсийн ил захидал зэргийг хандивлаж байна. 

Аль ч газрын цэргийн хүмүүс эх орныхоо даалгасан үүргийг биелүүлэхэд үргэлж бэлэн байдаг.  Бидэнд байгаа мэдээллээр өнөөдрийн байдлаар БНХАУ-ын 6,000 орчим цэргийн эмч, сувилагч болон цэргийн алба хаагдчид вирусийн голомтод хүндхэн үүрэг биелүүлэн цаг наргүй ажиллаж байна.

Монголчууд эрт үеэс л "Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг" гэж ярьдаг. Түүн шиг бага ч боловч тэнд байгаа хүмүүст сэтгэлийн дэмийг өгөхөөр цэргийн эмч нар маань өөрсдөө захидал бичсэн байна. 

Тэд цэргийн эмч гэх ажлын зовлонг мэддэг учраас ямар хүнд нөхцөлд ажиллаж байгааг нь мэдэрч сэтгэлийн захидалуудаа бичжээ. 

Бидний энэ өчүүхэн хандив БНХАУ-д байгаа нэг ч гэсэн хүний амь насыг аврахад дэм болоосой гэж хүсэж байна. 

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод ажиллаж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, та бүхэн зөвхөн Хятад улсын төдийгүй дэлхий дахины өмнө тулгарсан бэрхшээлийг даван туулахын төлөө тэмцэж буй шинэ цагийн баатрууд юм” хэмээн хэллээ.

"Монгол Улсын төр засаг, ард түмний дэмжлэгтэйгээр COVID 19 өвчнийг дарж чадна гэдэгт итгэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруй “Өнөөдөр Хубэй мужид COVID 19-тай тэмцэж ажиллаж байгаа хятадын цэргийн эмч сувилагч нарт сэтгэлийн дэм бодит тусламж үзүүлж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр Хятадын ард түмнийг зовох энэ цагт Монголын ард түмэн, тэр дундаа улс эх орныхоо баталгаа болсон Монгол цэргийн бие бүрэлдэхүүнээс Хятадын ард түмэнд ямар их сэтгэлийн тус дэм үзүүлж байгааг, ямар хамаргүйгээр гар сунгаж байгааг хараад маш их баярлаж байна.

Энэ нь манай хоёр улсын найрсаг харилцаа болон Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд гарсныг харуулж байна.

Бид та бүхний энэхүү хандивыг нэн даруй Хятадын ард түмэн, Хятадын цэргийн бие бүрэлдэхүүнд дамжуулах болно. Мөн тэдний өмнөөс чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлж байна.

Цаашид БНХАУ-ын Засгийн газар Монгол Улсын Засгийн газар болон хоёр улсын Зэвсэгт хүчин COVID19-тэй тэмцэх тэмцэлд мөр зэрэгцэн зогсож, энэ вирусийг Монголд Улсад тархаахгүй байхын төлөө хамтран ажиллах болно.

Мөн энэ өвчинтэй тэмцэх ажлыг манай улсын төр засаг өндрөөр чухалжилж байгааг дуулгая. 

Энэ өвчинтэй тэмцэх ажлыг Ши Жиньпин дарга өөрийн биеэрээ удирдаж, манай Ерөнхий сайд өөрөө ажлын хэсгийг ахлан нийт улс даяар өвчнийг хянах нэгдсэн системийг богино хугацаанд бий болгосон бөгөөд энэ өвнийг дарахын тулд бид бүх нөөц бололцоогоо дээд зэргээр дайчилж байна.

Түүнчлэн бид өөрийн улс орны социалист системийн давуу талыг ашиглаж, нийт ард түмнийхээ эв санааны нэгдлийг бататган олон улсад, түүний дотор Монгол Улсын төр засаг, ард түмний дэмжлэгтэйгээр богино хугацаанд COVID 19 өвчнийг дарж чадна гэдэгт итгэж байна.

Өнөөдрийн энэ үйл ажиллагаа энэ өвчинтэй тэмцэхэд маш их зоригжуулж байна. Цаашид манай Элчин сайдын яамны хамт олон Монгол Улсын Зэвсэгт хүчний байгууллагатай ойр дотно байж, хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэхийн төлөө ажиллах болно” гэлээ.

Гэрэл зургийг Mpa.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x