2020/07/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
20°
|
15°
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
11:00
S40
15°
12:00
S26
16°
13:00
S26
15°
14:00
S26
15°
15:00
S30
14°
16:00
S30
14°
17:00
S30
14°
18:00
S30
14°
19:00
S30
13°
20:00
S30
12°
21:00
S29
11°
22:00
S29
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадрал: Баярын өдрүүдэд орон нутгийн замыг хаахаас өөр аргагүйд хүрэх байх. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгөх ээлжит хэвлэлийн хурал болов. Энэ үеэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ-ын дарга сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц хамба Ганданд битүүний өдөр ном хурна гэж хэлсэн. Ингэж хүмүүсийг цуглуулж болох юм уу?

- Үндсэн хуульд "Төр нь шашинаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ" гэсэн үг байгаа. Тийм учраас энэ мэдэгдэлдээ залруулга хийнэ байх гэж би найдаж байна. Бид албан шаардлагаа хүргүүлчихсэн байгаа.

- Орон нутаг руу чиглэсэн замыг хаах уу, хөл хорио тогтоох уу?

- Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Яг шаардлагатай бол хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн түвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын түвшинд сул байгаад байна. Малчин иргэд цагаан сараа тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холдбогдуулан сум нь дээрх шийдвэрийг гаргаад явах байх.

- Орон нутаг руу, зарим уул хайрхан руу чиглэсэн замыг хаасан. Өчигдөр Бурхан Халдун уул руу зорчиж байсан иргэд алга болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

- Ерөнхийдөө урагшаа чигийн замыг аймаг, орон нутгийн шийдвэрээр хаачихсан байгаа. Харамсалтай нь өчигдөр Бурхан Халдун руу явж байсан багийн нэг хүн амь насаа алдсан мэдээлэл өглөө орж ирсэн. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа. Цаашдаа аймаг орон нутгийн шийдвэрээр зам хаана.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x