Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Шинэ-Оргил: Барьцалдуулагч болон шахмал түлшний хомстол үйлдвэрлэлийн явцад одоогоор үүсээгүй

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 2 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Энэ амралтын өдрүүдэд нийслэл рүү 68 тээврийн хэрэгслээр 1,498 тонн түүхийн нүүрс нэвтэрсэн ба бүгд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байсан. Харин түүхий нүүрс Улаанбаатар руу нэвтрүүлэх гэсэн зөрчил гараагүй болохыг Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил хэллээ. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр "Өдөрт 100-200 тонн барьцалдуулагч БНХАУ-аас орж ирж байна Тэгэхээр барьцалдуулагч тасарсан гэсэн ойлголт байхгүй. Мөн хүмүүст зургаан шуудайгаар буюу өгдөг тоогоороо өгч байгаа. Үйлдвэрлэлийн хүчин чадал хэвийн ажиллаж байгаа ба өдөрт 3,000 тонныг шахмал түлш үйлдвэрлэж, хоёр улсын байцаагч үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна. Барьцалдуулагч болон шахмал түлшний хомстол үйлдвэрлэлийн явцад одоогоор үүсээгүй байна.

Угаар мэдрэгч дуугараад эхэлсэн тохиолдолд агаар сэлгэлт яаралтай хийж орон байрнаасаа гарах заавар байгаа. Гэтэл иргэд маань үүнийг анхаарахгүй дуунаас нь болж зайг нь салгах асуудал гарч байна. Иргэд өөрсдөө анхааралтай байх хэрэгтэй" гэв. 

"Нийт өвчлөгчдийн 26.5 хувийг нь 0-4 насны хүүхдүүд эзэлж байна"
 
Гэрэл зургийг MPA.mn

НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энзаяа “Хоёрдугаар сарын 4-10-ны хооронд амбулаторид 95,080 үзлэг хийгдсэнээс зургаан хувийг нь томуу томуу төст өвчин эзэлж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Нийт өвчлөгчдийн 26.5 хувийг нь 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. Дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет уртасгасан цагаар ажиллаж байгаа билээ. 

Covid-19 халдварын тухайд 09:00 цагийн байдлаар ДЭМБ-аас ирүүлсэн мэдээллээр нийт өвчлөл 70,586, нас барсан хүн 1,770, биеийн байдал хүнд 11,272 хүн, сэжигтэй тохиолдол 8,228, ажиглалтад байгаа хүн 187,728, бүрэн эдгэрсэн 10,773 хүн байна. Нийтдээ дэлхийн хэмжээнд 26 улсад тус өвчин тархсан" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/859221127848599/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.