ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын цахим хуудаст тус газрын алба хаагчид нэгэн иргэнийг баривчилж буй бичлэг өчигдрөөс олон нийтийн сүлжээгээр түгээд байгаа. Тус бичлэгт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хууль бусаар хадгалсан иргэн Б гэгчийг баривчилж байгааг харуулжээ.
Ойрын эх сурвалжийн мэдээлснээр уг бичлэг дээрх этгээд нь жүжигчин Т.Билэгжаргал аж. Тэрбээр мансууруулах бодис хадгалсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр нэг сар цагдан хоригдож байгаа аж.
Т.Билэгжаргал өмнө нь буюу 2016 онд мансууруулах төрлийн бодис болох мөс хэрэглэсэн, хадгалсан хэрэгт холбогдож байжээ. Мөн 2019 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хэрэглэсэн хэргээр Зөрчлийн хуулиар торгуулж байсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!