COVID-19 вирусийн халдварын тархалтын мэдээ
2020.02.14-ний 09:22 цагийн байдлаар
Халдвар авсан хүний тоо: 65,247
Нас барсан хүний тоо: 1,491
Эдгэсэн хүний тоо: 7,062
- Өссөн дүнгээр харуулав.
- Дүрслэл дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.
Өдрийн өөрчлөлт:
2-р сарын 14-ний байдлаар дэлхийн 28 улсад тус вирусийн халдвар бүртгэгдээд байна.
Үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин урд хөршид гарсан талаарх мэдээллээр эхэлсэн шинэ төрлийн коронавирусийн түүх ийн өрнөөд байна.
- 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр анхны энэ төрлийн вирус илэрсэн бөгөөд Хятадын Ухань хотын далай болон зэрлэг амьтдын худалдааны захаас гарсан гэж үзэж буй.
- Ямар амьтнаас халдварласан нь тодорхой бус байгаа ч могой эсвэл сарьсан багваахай гэж таамаглаж байна.
- Вирус нь амьтнаас хүнд халдахаас гадна хүнээс хүнд халдаж байгаа нь тодорхой болсон.
- Халдварлахдаа агаар дуслын замаар хамар, аманд вирус орох байдлаар халдахын зэрэгцээ нүдэнд вирус орсон тохиолдолд мөн адил халдвар авч байна.
2003 онд гарч байсан SARS-тай харьцуулахад коронавирус нь тархалтын хувьд өргөн хүрээг хурдацтай хамарч байгаа ч үхэлд хүргэх тохиолдол нь гурав дахин бага буюу 3%-тай байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
