ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn
00:00 00:00
Ё.Баатарбилэг: Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын хөтөлбөрийн агуулгад тохирсон цахим болон теле хичээлийн хуваарийг хэлэлцлээ. 

Хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулах хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийв.

Тэрбээр "Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй.

Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана. Мөн гуравдугаар сараас дөрөвдүгээр сарын эхэн хүртэл таван долоо хоногийн турш Бямба гарагт нөхөж хичээллэнэ. Үүнд цэцэрлэг хамаарахгүй.

Нийт 18 телевизээр теле хичээлийг нэвтрүүлнэ. Өргөн нэвтрүүлгийн 12 телевизээр 1-12-р ангийн хичээлийг явуулж, үлдсэн зургаан телевиз нь цагийг нь зөрүүлж нэвтрүүлнэ.

Түүнчлэн зөвхөн теле хичээлүүдийг нөхөж үзэх боломжтой болгосон тул зарим ухрааж үзэх боломжгүй телевиз байсан ч хичээлүүдийг бол үзэх боломжтой. 

402 удаагийн 6,357 минутын 40 хичээлийг орон даяар хүргэхээр 170 багш бэлтгээ хангаж байна. Өдөрт 2-4 хичээлийг 10-20 минут үргэлжлэхээр агуулга, хуваарийг баталсан.

Гуравдугаар сарын 2-н хүртэл багш нар заавал сургууль дээрээ очих шаардлагагүй бөгөөд байгаа газраасаа сурагчидтайгаа утсаар, цахим шуудангаар гэх мэтчилэн боломжтой харилцаа холбоогоороо холбогдон хичээлтэй холбоотой зөвлөгөөг өгч, сургуулийнхаа дотоод зохион байгуулалтаар ажилласан цагаа тооцуулах юм. Энэ хугацаанд багш нарын цалинг бүтэн олгоно. Харин илүү цаг тооцохгүй" гэсэн мэдээллийг өгч байна. 

Мөн "Энэ бол хөл хорио тогтоосон хугацаа. Сурагчдын амралт биш. Тиймээс хүүхдүүдээ асарч хамгаалах нь эцэг, эхийн хариуцлагын асуудал. Хүүхдүүдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх ёстой. Мөн багш нарыг амраагаагүй тул байгаа газраасаа ажлаа хийх учиртай" гэсэн юм.

Анги

Нэвтрүүлэх телевиз

1.

1-р анги

25-р суваг телевиз

2.

2-р анги

С1 телевиз

3.

3-р анги

Эх орон телевиз

4.

4-р анги

UBS  телевиз

5.

5-р анги

ETV телевиз

6.

6-р анги

TV5 телевиз

7.

7-р анги

Боловсрол телевиз

8.

8-р анги

TV8 телевиз

9.

9-р анги

TV9 телевиз

10.

10-р анги

SBN телевиз

11.

11-р анги

Eagle телевиз

12.

12-р анги

Монгол HD телевиз

13.

Цэцэрлэг

NTV телевиз

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд цэцэрлэг, сургуульд хувьсах зардлыг олгохоор болсон байна. Харин хоолны мөнгө олгохгүй аж.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээллийнхээ үеэр хөл хорио тогтоосон хугацаанд цахим болон теле хичээл заах тухай Засгийн газрын шийдвэрийн "цахимаар харилцах" гэдгийг олон нийтийн сүлжээ гэж ойлгож болохгүй. Үүгээр далимдуулж, хүүхдүүдийг фейсбүүк хаяг нээхийг уриалж болохгүй бөгөөд энэ нь цахим шуудангаар харилцах гэж ойлгоно хэмээв.

Мөн хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хугацаанд сурагчдын дунд сонгон, секц, дугуйлан, давтлага хичээллүүлэх, олимпиад, уралдаан тэмцээн зохион байгуулахыг хориглосон.

Хорио, хөдөлгөөний хязгаарлалт дуусах хүртэл сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүйг зөвлөжээ

Их, дээд сургууль, коллежийн удирдлага, холбоодод:

  • Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд хичээлийг цахимаар хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хийж багш, оюутан, суралцагчийн оролцоог бүрэн хангах;
  • Хичээл, практикийн дадлагыг цуцлах;
  • Өвлийн амралтаараа гэртээ харьсан хөдөө орон нутгийн болон гадаадын оюутан, шинээр элсэгч, урьсан гадаад багш нарыг хорио, хөдөлгөөний хязгаарлалт дуусах хүртэл хугацаанд сургууль, дотуур байрандаа ирэх шаардлагагүй талаар зөвлөмж, мэдээлэл өгөх, түүнчлэн гэртээ харихгүй дотуур байрандаа үлдсэн тохиолдолд урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, хариуцлагатай жижүүр гаргаж ажиллуулж, хяналт тавих талаар чиглэл, зөвлөмжийг хүргүүлжээ.

Үндэсний шигшээ багийн тамирчид хуваарийн дагуу олон улсын тэмцээнд оролцоно

Гуравдугаар сарын 2-ныг хүртэл хугацаанд:

  • Спортын наадам, тэмцээн, уралдаан, сургалт, дугуйлан зэрэг олон нийтийг хамарсан биеийн тамир, спортын үйл ажиллагааг хориглолоо. Энэ хугацаанд арав гаруй спортын төрлийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах байсан боловч түр хугацаагаар хойшлууллаа.
  • Үндэсний шигшээ багийн бэлтгэл хэвийн үргэлжилж, баг тамирчид олон улсын тэмцээнд хуваарийн дагуу оролцоно. Гагцхүү БНХАУ-д зохион байгуулагдах төлөвлөгөөтэй байсан тэмцээнүүд цуцлагдсан.

​Харин соёл, урлагийн салбар дараах зохицуулалтыг хийжээ.

  • Соёл, урлагийн арга хэмжээ, тоглолтуудыг цуцалж, хот, хөдөөгийн соёлын төв, театр, музей, номын сангийн танхимуудад ариутгал, халдваргүйжилтийг тогтмол хийх;
  • Уран бүтээлийн бэлтгэл сургуулилалт, дотоод зохион байгуулалт, төлөвлөлтийн ажлуудаа хийж, тасралтгүй хэвийн ажиллах;
  • Соёл урлагийн боловсрол, танин мэдэхүй, уран бүтээлийн талаарх мэдээллээ хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран үзэгч, сонсогч, уншигчдад хүргэх чиглэлүүдийг тус тус хүргээд байна. 

Сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-Ямар хугацаанд хоцрогдол үүсэж байна вэ?

-Нийтдээ 20 гаруй хоногийн хоцрогдол үүснэ. Энэ хугацааг амралтаас долоо хоногийг хасаж, амралтын өдрүүдэд хичээллүүлэх зэргээр шийднэ. Багш нарыг удаан хугацаанд амрааж байна гэж буруу ойлгуулах явдал байна. Харин ч багш нар хаврын цагт маш их ачаалалтай ажиллана. 

-Жилийн эцсийн шалгалтуудыг авах хугацаанд өөрчлөлт орох уу?

-Агуулгыг нөхөж заах тул товлосон хугацаандаа шалгалт авч, зуны амралт эхэлнэ.

-Төгсөх ангийн хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтдаа хавар илүү цагаар бэлддэг шүү дээ. Гэтэл хичээл нөхөхийн тулд бямба гарагт хичээллэх юм байна. Хүүхдүүдэд хэт ачаалал үүсэх юм биш үү?

-Дөрөвдүгээр сарын эхэн хүртэл долоо хоногийн зургаан өдөр хичээллэнэ. Тавдугаар сард илүү хоног хичээллэхгүй тул асуудал үүсэхгүй. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
43
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
БУРУУ
3
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
43 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
MUIS [202.21.127.183] 2020/2/10
ДЭБМ-аас дэлхийн хэмжээнд онц байдал зарлаад байхад хичээл хаах бол эхний зүйтэй алхам юм. Энэ тал дээр БСШУСЯ маш шуурхай шийдвэр гаргасан нь зөв байлаа. Харин бусад яам тамгийн газар, бодлого боловсруулагч нар тус тусын харъяалалын газруудынхаа үйл ажиллагааг хязгаарлах, хаах тал дээр анхаарах хэрэгтэй байгаа. Хүн олноор цуглардаг дэлгүүр, хоршоонууд хүн цуглуулж, бөөгнөрүүлсэн хэвээр л урьдын адил байна. Короновирус тоохгүй өнгөрөх тоглоом биш гэдгийг өдрөөс өдөр нэмэгдэж байгаа тоо батлаад байнав
0 | 0 Хариулах
Түр зуурын шийдэл сайнгүй [66.181.187.17] 2020/1/30
Сургууль уэцэрлэгүүд арай дээр нөхцөлтэй 1 ангид 40 тавин хүүхэд байдаггүй 1 ээлжээр хичээллэдэг баысан бол вирус орж ирээгүй байхад ингэж хаах хэрэггүй л байсан байх даа. Эд нарын үг яагаад ингээд зөрөөд буйг ойлгох ухаан алга. Бага ангий ялангуяа 1 ба 2р анги 6 өдөр хичээллэх хэрэггүй байхаа. 6 долоотой хүүадүүд маш их ядардаг. Угаасаа хүүхдмйн орчин муу стрэс ихтэй болохоор хүүхдүүд дархлаагүй болж баына. Хотын агаар орчны бохирдол дээд цэгтээ хүрснээс энэ өвлмйн ханиад нус маш хэцүү дийлдэхгүй байна даа. Нийгмээ өөд татах юм хийхгүй бол ингээд хичээл хаагаад асуудлуудыг улам л хүндрүүлэх байх даа. Хичээл хаах хэзээ ч сайн шийдэл биш.
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.150] 2020/1/30
Za zuv larva hemjee avch banshee, бүх юмыг улс төржүүлж солиордглл больцгоолдоо!!!! Эцэг эхчүүд ийм үед хаоиуцлагатай байхаас яахын???? Улс төртэй хутгаж эргүүтэцгээхээ боль! Ухаар!!! Хөл хорио !!!! Аргагүйтсэн эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээг Хотын дарга ч бүх шатандаа авч баына. За тэгээд бариад идчив!!! Солиорцгоохоор уур хүрэхийн
1 | 0 Хариулах
Зочин [202.21.108.154] 2020/1/29
Сайд гэдэг чинь Манайд бол улс төрийн хутгуур гэсэн үг.МАН-гасууд Яаж ийж байгаад л сонгуулиар оюутан залуучуудын саналыг өгүүлэхгүй завсардуулдаг зуршилтай.
0 | 0 Хариулах
Lola [202.21.108.253] 2020/1/29
Er n zunii 3 sar amardagiig boliod uvliin amraltiig urt bolgomoor bna!!! Uvul baahan hanaid tomuu geed huuhduud zaalttai taslalt yavagddag. Zun 1,5-2 sar amrahad hangalttai shdee!!
0 | 0 Хариулах
Zochin [64.119.17.54] 2020/1/29
Baga angiin huuhdiig hagas sain udur hicheel orohiig eserguutsej bn.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.122.44] 2020/1/29
Энэ жил сонгуулийн жил гээд эд нар ингэж шийдэж байгаа бх, хүүхдүүд согууль өгөхгүй юм чинь эд нарт хүүхдүүдийн эрх ашиг хамаагүй л дээ??
0 | 0 Хариулах
Эрүүд хариу [202.126.89.150] 2020/1/30
За сонгууль энэнд ямар хамаа баына малушка??
0 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2020/1/29
Хойшлуулж болышдээ, болохгүй юм байхгүй.
0 | 0 Хариулах
zochin [202.9.46.156] 2020/1/29
Tugsuh angiin suragchid gadaadiin ih deed surguulid bas beldej baigaa uchraas ieshgiig hoishluulah heregtei
0 | 0 Хариулах
Зочин [66.181.169.162] 2020/1/30
Тэр бол харин тэр хүний л асуудал.. Бүгд сайхан цаг нь өөр өөр таараад бүгдэд нь хүчээ үзээд явна гэж байхгүй шд. Аль нэгийг нь сонгох хэрэг гарж л таарна
0 | 0 Хариулах
Зочин [103.80.211.98] 2020/1/29
Эцэг эхчүүд боож үхлээ таалагдах юм тэдэнд ална. Ингэж бхын оронд тэр чигт нь цуцлаад бүгдииг нь улираагаач.дараа жил давтаад сурна биз
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.59] 2020/1/29
eedee byamba garig l hicheelelj huuhduud yadraachihav
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.124] 2020/1/29
Одооны хүүхдүүд нялх биетэй болжээ, тэвчээргүй, залхуу. Дайн дажинтай байсан бол яана?
0 | 3 Хариулах
Батболд [43.228.131.93] 2020/1/29
Өөрөө яг ямар дайн дажинд яаж тэвчээр хатуужил үзүүлэв?
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.182] 2020/1/29
Багш нар ер нь яасан гэж амарна гэж гоншигноод байдгийн. Хүүхдээ муу сургадаг гэж тэр үү. Нэг л их өрөвдүүлэх гэсэн улс. Хүн бүр өөрт оногдсон ажлаа хийж байгаа.
1 | 10 Хариулах
Хариу [202.126.89.150] 2020/1/30
Хүүхэд чинь муу сурч байгаа бол чиний хайхрамжгүйнх!!!!
0 | 0 Хариулах
Зочин [103.26.195.124] 2020/1/29
Бид нарын үед долоо хоногийн зургаан өдөр хичээллэдэг байсан, ачаалах гэх юмгүй. Журам бол журам!
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.236] 2020/1/29
Азгүй бачка хаха
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.147] 2020/1/29
Сайд ухаантай [хориотой үг] нь юу ч мэдэхгүй.Бага ангийн хүүхэд нь хүртэл ядардаг их хичээл даалгавартай.Дунд ангид ороод бүгд нүдний шил.Хэрэггүй хичээл их гүнзгийрч ордог.
4 | 2 Хариулах
Зочин [202.126.89.147] 2020/1/29
Ханиад томуунаас болж амраасан.Энийгээ дийлэхгүй байгаа нь жүжигчин сайдын буруу.Тэр вирус нь орж ирээгүй.Оруулахгүй байхад л болох асуудал.Буруу ойлгоод улсаараа бужигнаад эхэлсэн.Хүүкээс эхлээд улсаараа сүржигнэдэг жижигхэн улс юм даа.Орж ирвэл 3 сая хүнтэй улс дуусаа гэж хуцдаг тэнэг.
3 | 7 Хариулах
zochin [202.21.108.23] 2020/1/29
3 r uliraliin amraltiig boliulaad baga angiin huuheduudiig 5 odortoo hicheelluulsen ni deer shu mash ih yadarna 6 nastanguud!!!! zunii amraltiig sungaad hucheelluulsen ch yadagiin songuuli ndaa uhej hataad bhiin
0 | 0 Хариулах
Zochin [202.126.89.214] 2020/1/29
Ovol Bolgon karanti tavidag bolloo өвөл зундаа 2 2 сар амардаг болвол таарна
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.171] 2020/1/29
яагаад дандаа ийм тэнэг байдаг байнаа. бага ангийн хүүхдүүд ядрана шдээ хувийн сургуульд сурдаг хүүхдүүд ачаалал ихтэй байдаг өглөө эрт яваад орой л гэртээ ирдэг ядаргаанд орно шдээ
4 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2020/1/29
harin tiimeee door humuus bol bolovsrol bolovsrol tegej oruulah n zuv ged l shulsee uschuulj bn, 10 jiliin bolovsroliig 12 bolgochhod odoo 1sariin asuudal shiidej chadahgui iimerhuu bolovsroliin yam ch bh gj alhah angiig n byamda-d oruulad, baga, dund angiig bol zokhitsuulad l yavsan n deer sh dd,
3 | 0 Хариулах
2020 [202.126.89.250] 2020/1/29
tugsuh angiin suragchdiin hicheeliig nuhuj boldog subag deer tavichaacheee
2 | 0 Хариулах
mongol [202.5.202.132] 2020/1/29
Sain baina bayarlalaa
0 | 1 Хариулах
sss [182.160.37.126] 2020/1/29
ter tugsuh angiin huuhduudiig l tdgj hicheelluul joohon huuhdud achaalal diilehgui bolij uz ulum l darhlaa ni sularna yamar saihan zever agaataich bish yadaj baihad haniadaar uvchilsun huuhdeed barag ene koronogoosoo aimaar uzuulelttei baihad
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.107] 2020/1/29
Бөөн багш нар хичээлийн жилийн эцсээр баахан цагийн өрөнд орох нь дээ. Жилийн төлөвлөгөө гүйцээгээгүй гээд. Улсын сургуулиуд ч яахав цагийг нь хорогдуулаад өгөх биз. Хувийн их дээд сургууль нь амралтыг мөнгөө дутуу өшөх гээд кр цагийн өрөнд оруулах гээд дайрах байхдаааа
3 | 0 Хариулах
зочин [202.170.70.16] 2020/1/29
онц. Хүүхдээ харж хамгаална гэдэг угаасаа л эцэг эхчүүд бидний үүрэг.
2 | 1 Хариулах
Зочин [202.21.108.205] 2020/1/29
Манайх шиг ингэж хамаг сургууль, цэцэрлэгээ хаасан улс орон алга даа. Вирус илэрсэн орнуудад ч гэсэн.
7 | 5 Хариулах
Зочин [103.26.194.253] 2020/1/29
Zaaval ilerheern hdn zuun baga nasnii huuhed uvdhuurn haah ystoimuu? Virus mongold orj irehgui baih baisan gj bodood baigamu?
4 | 1 Хариулах
mm [202.170.68.162] 2020/1/29
Manaih shig haniad tomuundaa darluulj bgaa uls alga daa gants ene korono bish shuudee neg huuhed edgeed orloo dahin haniad awlaa em uulaa bie hordood bgaad l bas asuudal bna shuu bas emch nariin chadwar muu bna
3 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2020/1/29
ter nchin agar saitai ulsuud sh dd, cham shig huuhdeedueee 15huvi n tomuugar uvdchhsun ulsad bga bish sh ddd, utaan dund ugaarin dund bga uls busad ulsuud bol tiim bish okey, amidrah nuhtsul achaallaa sain har,
0 | 0 Хариулах
Zochin [27.123.214.2] 2020/1/29
Manaih CHINA-tai hillej baigaa uls tul undur ersdelteid tootsogdoj baigaa shuu dee
0 | 0 Хариулах
Гүнж [202.126.89.129] 2020/1/29
Хагас сайнд хичээллүүлдэг нь яаж байгаан, үнэхээр өвчин монголд орж ирээгүй байсын бол энэ 7 хоног хтчээлийг нь оруулчихгүй яасын???
3 | 1 Хариулах
Зочин [66.181.161.8] 2020/1/29
Ямар эсрэг бодолтой хүмүүс гэхээрээ ийм байдаг байна аа
0 | 2 Хариулах
Зочин [202.126.89.47] 2020/1/29
havar batsaanuudiig n yadraah n ddd. naadahaan ahlah angid heregjuulvel yaasiin saidaaa. baga. dund angid bol asuudalgui sh ddd 10jiliin hicheeliig 12bolgochhod 1sariin asuudal tiim hunduuu.
6 | 0 Хариулах
Зочин [202.5.202.132] 2020/1/29
хөнгөн гэж бодож байвал та хүүхдээ сургуульд сургахгүй байх болно ш дээ. Таны хүүхдэд боловсрол олгох гэж маш олон хүн хичээж байна. ийм бодолтой эцэг эхийн хүүхэд амжилттай суралцах нь юу л бол юм л бол бэлэнчлэх сэтгэлтэй залхуу л хүн гарна. хожим хор уршгийг нь монгол улс биш та хамгийн хщтүрүүнд хүртэх болно.
2 | 1 Хариулах
derged [103.229.176.130] 2020/1/29
chiiii sain sons, scandinavian hoigiin ulsuud dun tavihaa bolison, europe buh ulsad alsiin zain surgalt ehelsen bett 2020 ged uzesgelen bga europe dayaar boldog, cham shig tegeed huuhdee hajuud n uher mal shig shahaad surgaad bdg bolovsroliin sistem gj bhgui bolson, tiimes chiii uuruu ter bolovsroliin baiguullagiin huuchinsag diktator setgelgeetei humuusteigeen tsug tarkhiaa ugaah heregtei, terneees bii bolovsrol hereggui geegui bn, ahlah angi bol uur, baga, dund angid chii tiim ih yum uzdeguuu? unendee l bol baga, dund angiin bolovsrol bol hairtsaglaaad sistemteigeer shahaguigeer yavhad australia-d 5 jild oruulad uldsen 3 jild n skills education zaaj bn, tiimes chiii naad tarkhiniiii tugjeegeen multal zaaa,
3 | 0 Хариулах
Зочин [103.229.176.130] 2020/1/29
tanai huuhed amarch amarch orj irchhed havariin yadargaagaar 6 udur hicheelleed yadraad unchhval chii yaahuuu bolovsroliin baiguullagiig haraad pc-nii tsaaans shulsee uschhuuled hevteh tiim l hun bn asuudaliig eheled tomoor har zaaa, heniii ch huuhed yalgaagui, gol n safety eruul baih 1dugeer asuudal, tgdd daraaa n shulsee uschuul okey
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.105] 2020/1/29
sain sain bayarlalaa
0 | 2 Хариулах
Зочин [66.181.161.8] 2020/1/29
Маш сайн шийдвэр. Баярлалаа
0 | 0 Хариулах