ЖАГСААЛТ: Үйл ажиллагааг нь зогсоогоод буй соёл, урлаг үзвэр үйлчилгээний 42 байгууллага
Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 2 болон 3 дах шатлалын 17 эмнэлэг, гахай, шувуу, үхрийн фермийн аж ахуй эрхлэгч 303 байгууллага, нийтийн тээврийн газруудад эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөх, ариутгал халдваргүйжүүлэлтээ сайжруулах зэрэг асуудлаар мэдэгдэл хүргүүллээ.
Шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын тухай, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар арга хэмжээ авна гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.
Үйл ажиллагааг нь зогсоогоод буй соёл, урлаг үзвэр үйлчилгээний 42 байгууллага:
- Ерөнхий боловсролын сургуулиуд
- Цэцэрлэгүүд
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд
- Дээд боловсролын байгууллагууд
- Урлаг, соёл, кинотеатр, үзвэр үйлчилгээний газрууд
- Спортын тэмцээн, уралдаан зохион байгуулах газрууд
- Жолооны курс
- Мэргэжлийн түр сургалтын байгууллагууд /бүх шатны сургалтын төвүүд, мэргэжил олгох түр сургалтууд, хэлний дамжаа, курс г.м/
- Интернет, цахим тоглоомын газрууд
- Бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрууд
- Өдөр өнжүүлэх төвүүд
- Хүүхэд харах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоолоо
2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, баар, кафег 00:00 цаг хүртэл ажиллуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
