Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын технологийн салбарт Блокчэйн...

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 23
Сурталчилгаа

МОНГОЛЫН ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ БЛОКЧЭЙН...

Монголын хамгийн том үүрэн холбооны оператор Мобиком Корпораци ХХК нь /Монгол Улсын Улаанбаатар хотод төвтэй/ Монгол Улсад блокчэйн технологийг нэвтрүүлэх техник, эдийн засгийн нөхцөлийг судлах, турших зорилгоор БНХАУ-ын хамгийн дэвшилтэт блокчэйн технологийг нийлүүлэгчдийн нэг болох Bubi Technologies Co.Ltd /БНХАУ-ын Бээжин хотод төвтэй/ болон Япон Улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны компани E-Rainbow /Япон Улсын Токио хотод төвтэй/ компанитай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.

Энэхүү санамж бичгийг Мобиком Корпораци ХХК-ийн Ерөнхий захирал ноён Тацуяа Хамада,  Bubi Technologies Co.Ltd компанийн Ерөнхий захирал ноён Жиан Хай болон E-Rainbow компанийн Eрөнхий захирал Профессор Юлон Зен нар үзэглэсэн юм.

Хамтын ажиллагааны хүрээнд блокчэйн технологийн суурь дэд бүтцийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, цаашлаад уг технологийг Монгол Улсын бүхий л салбарт, өргөн хүрээнд ашиглах боломжийг үүсгэхийг зорин ажиллах юм.

Bubi Technologies болон E-Rainbow нь БНХАУ-ын аж үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээний салбарт блокчэйн технологийг хамтран хөгжүүлж, амжилттай нэвтрүүлсэн арвин туршлагатай компаниуд аж.  

Блокчэйн нь дэлхий дахинаа криптовалютын суурь платформ гэдгээрээ илүүтэй танигдсан орчин үеийн хамгийн дэвшилтэт технологиудын нэг бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг найдвартай хангадаг технологийн онцлогийн хувьд гагцхүү криптовалютын бизнест ашиглагдаад зогсохгүй цаашлаад маш олон төрлийн салбарт ашиглагдах боломжтой байдаг.

Энгийнээр тайлбарлавал, блокчэйн нь нэгэн төрлийн өгөгдлийн бааз юм. Энэ бааз нь сүлжээгээр холбогдсон олон компьютерт ижил хуулбар болж хадгалагдах бөгөөд уг бааз дахь цахим мэдээллийг блок гэж нэрлэгдэх хэсгүүдэд багцалдаг.

Тэдгээр блокуудыг өөр хооронд нь математик тооцоо, цахим нууцлалын аргаар хэлхэж, нэгэн гинжин хэлхээ (Блокчэйн), гинжин мэдээлэл болгоно. Аль нэг компьютерт хадгалагдсан цахим мэдээлэлд өөрчлөлт оруулахыг оролдох үед бусад компьютерууд тусгайлсан дүрмийн дагуу хянаж, өөрчлөлтийг хориглодог.

Гинжнээс блок тасдах, блок дунд нь нэмэх, блок дахь мэдээллийг өөрчлөх боломжгүйгээр цахим мэдээллийн найдвартай, үнэн бодит  байдлыг бий болгож байгаа нь технологийн гол давуу тал юм. Баазад мэдээллийг зөвхөн нэмж болно, мэдээлэл хадгалагдахдаа заавал бүх оролцогч талуудаар (бүх компьютерээр) баталгаажиж байж орно. Хэрэглэгч баазын аль ч компьютерт хандаж мэдээлэл авахад адилхан байх юм.

Блокчэйн технологи нь цахим мэдээллийн нууцлал, үнэн зөв байдлыг өндөр түвшинд хангаснаар мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлж, баталгаажуулагч талуудын (нотариатч, зуучлагч г/м) оролцоог багасгаж, мэдээлэл солилцоог хурдасгадаг.

ХАА, газар тариалангийн салбараар жишээ авбал: Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үе шатын мэдээллийг (ямар сортын үрээр, хаана, хэзээ, ямар хуулийн этгээд ААН-ийн тариалсан тариа буудай, хүнсний ногоо болох) үе шаттайгаар оролцогч талууд блокчэйн баазад хадгалснаар таны хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний үүсэл гарвалийн үнэн зөв мэдээллийг тодорхойлох, нотлох, түгээх улмаар хэрэглэгч үүнийг ашиглах боломж бүрдэнэ.  

Олон улсын мэдээллийн технологи, харилцаа холбооны компаниудын жишээг үзэхэд блокчэйн технологит суурилсан гэрээний системийг ашиглан цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна хуурамч бичиг баримт үйлдэх эрсдэлээс бүрэн сэргийлэх ба нягтлан бодох болон аудитын үйл ажиллагааны цаг их зарцуулагддаг ажлыг асар ихээр хөнгөвчилж чаддаг байна.

Энэ мэтчилэн аль ч салбарт ашиглагдаж болох блокчэйн технологийг Мобиком Корпораци нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нэвтрүүлэх техник эдийн засгийн үр өгөөжийг судалж, дотоод нөөц бололцоогоо ашиглан өөрийн бизнесийн үйл ажиллагаандаа турших бөгөөд цаашлаад мэдээллийн өндөр нууцлал, үйл ажиллагааны процессын автоматжуулалтыг хангах үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх юм.

BLOCKCHAIN IN MONGOLIAN TECHNOLOGICAL INDUSTRY

An MoU of Collaboration to enhance feasibility study and testing of introduction of Blockchain technology in Mongolia has been signed between Mr. Tatsuya Hamada, the CM and CEO of Mongolia’s largest mobile operator MobiCom Corporation LLC /Headquartered in Ulaanbaatar, Mongolia/, Mr. Jiang Hai, the CEO of Bubi Technologies Co.Ltd /Headquartered in Beijing, China/, one of the most advanced Blockchain technology provider in China and Ph.D Yulong Zheng, CEO of E-Rainbow Japan Co.Ltd /Headquartered in Tokyo, Japan/, the ICT company based in Japan.

The collaboration will enable parties to intensify development of fundamental infrastructure  on Blockchain technology, which could be widely used in variety of industries in Mongolia, as Bubi Technologies Co.Ltd and E-Rainbow have successful experience on introducing Blockchain technology into Chinese manufacturing and service industries

 

Nowadays, Blockchain is a well known advanced technology as a platform of cryptocurrency business all over the world. However, due to its technical uniqueness and secure mechanism as a platform, it cannot only be used for cryptocurrency business but also can be applied to variety of industrial purposes. Simply, it is a system in which records information that are maintained across several computers that are linked in a peer-to-peer network, which previous information can’t be changed but new information can be added with permission of all block respondents.One of the main advantages is that it is possible to introduce to any industry and all industries can be connected through this technology. Every bunch of information is contained in blocks with sealed date and time. The chain of the blocks can’t be disrupted or changed. Therefore, in consequence, Blockchain takes confidence of online information security level to much higher stage and transparency of information would be reliable that notary or agents participation would be lowered leading increased information exchange time.

For example, in agricultural sector, a user can confidently see every stage of raw material to its finished product inputted by related parties, so that agents, customers, suppliers, vendors would use this information for a business to ensure quality. The information can include types of agricultural products, production dates, locations, information of manufacturing companies, originations of products and so on.

 

Another example is that international ICT companies can use Blockchain system for online contracts to reduce time and improve effeciency. It also allows businesses to simplify auditing and accounting matters and dramatically reduces risks associated with fraudulent information.

Therefore, MobiCom Corporation LLC is conducting feasibility study and initial tests to introduce Blockchain system into its existing businesses as well as possibilities for external business partners from variety of industries, which will bring high level of security and internal process automation.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.