Коронавирусийн тохиолдол Монголд гарсан, Замын-Үүдийн хилийн боомтоор уг вирусийн халдвар авсан хүн орж ирсэн гэх иргэдийн дунд гараад буй мэдээлэл ташаа гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хэлж байна.
Монгол Улсад одоогоор(нэгдүгээр сарын 23-ны 13:00 цагийн байдлаар) энэ төрлийн вирусийн халдвартай хүн орж ирээгүй бөгөөд холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлж, хил гааль дээр зорчигчдод хяналт тавин ажиллаж байна. Ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрвэл тухайн зорчигчийг тусгаарлаж, ХӨСҮТ-д хүлээлгэн өгч байгаа бөгөөд тус төв шинжилгээ, оношилгоо хийж, баталгаажуулж байгааг хэллээ.
БНХАУ-д бүртгэгдсэн уушгины хатгалгаа нь шинэ төрлийн "Коронавирус"-ээр үүсгэгдсэн болохыг ДЭМБ зарласнаас хойш өнөөдрийн байдлаар Тайландад, Хонг Конг, Макао, Тайвань, Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын нийт 552 халдвар авч, амиа алдсан хүний тоо 17 болоод байна.
Шинэ коронавирусийн голомт болоод байгаа Хятадын Ухань хотын захиргаа өчигдрөөс хотоос гарах нийтийн тээврийн урсгалыг зогсоох шийдвэр гаргаад байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!