2020 оныг угтсан хамгийн эхний “Гэр бүлийн өдөрлөг” 1 дүгээр сарын 18ны өдөр буюу өнгөрсөн Бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Монголын бүх гэр бүлүүдийг амралтын өдрөө аз жаргалтай өнгөрүүлэхийг уриалсан энэхүү өдөрлөг маань энэ удаад Зайсан дахь KFC салбарт зохиогдсон бөгөөд хүрэлцэн ирсэн гэр бүлүүдэд төрөл бүрийн урамшууллуудаар гэнэтийн бэлэг барьж, нийт 50 гаруй өхөөрдөм бяцхан үрсийн дуу цангинасан гайхалтай нэгэн өдөр болж өнгөрлөө.
Хүүхэд багачууд “Ухаантай аварга биет” сургамжит хүүхэлдэйн жүжгийг сонсож, хамтран жүжиглэснээс гадна үйл ажиллагааны хоёрдугаар хэсэгт гар доорх материалыг ашиглан өөрсдийн гараар төрөл бүрийн амьтан хийж эцэг эхчүүддээ бэлэглэсэн юм. Өдөрлөгт хамрагдсан гэр бүлийн гишүүн бүр KFC-н амтат хоолоо зооглохын зэрэгцээ хүүхдүүдийнхээ идэвхтэй оролцоо, бүтээлч байдлыг ийнхүү дэмжиж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн нь үйл ажиллагааны онцлох хэсэг байлаа.
Аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн “Гэр бүлийн өдөр”-г 2015 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд 60 гаруй өдөрлөгөөр 900 орчим гэр бүлүүдийг хамруулсан байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!