Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Торгон алчуурны брэнд үзэсгэлэнт хатдын зурагтай тэмдэглэлийн дэвтэрний цуглуулга танилцууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 14
Сурталчилгаа

Үндэсний хэв маяг, монголын үзэсгэлэнт хатдын дүр төрхтэй, хаанаас ч харсан танигдах торгон алчуур урладаг Yalguun Accessories брэнд 2020 оны хамгийн анхны бүтээгдэхүүнээрээ тэмдэглэлийн дэвтэрний иж бүрэн цуглуулга танилцууллаа. Тэд загварын салбарт төдийгүй гарын бэлгийн зах зээлд сүүлийн хэдэн улирлын турш ноёрхож байгаа зураг агуулга, контентоо ч энэ удаа хадгалсан байна.

 

Сүүлийн үед тэмдэглэлийн дэвтэрний хэрэглээ соёл бидний өдөр тутмын амьдралд нэвтэрсээр төрөл бүрийн хэлбэр хэмжээтэй болж, хэрэгцээ бүрт тохирсон загвар, цаас, онцлогтой амьдралын салшгүй хэсэг болсон. Яг энэ хэрэгцээг судлан, орчин үеийн амьдралын хэв маяг, хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн төрөл бүрийн тэмдэглэлийн дэвтэрнүүдийг Ялгуун брэнд өнгөрсөн 7 хоногийн баасан гарагаас өөрийн пэйж хуудсаараа дамжуулан танилцууллаа.

 

Хэрэглэх тутамдаа өв соёлоороо бахархан бардамнах мэдрэмж төрүүлэх шинэ дэвтэрнүүд шинэ он, шинэ арван эхлэхтэй зэрэгцэн гарсан нь цаг үеэ мэдэрсэн, өдөр тутмын хэрэглээнд шингээсэн ухаалаг бүтээгдэхүүн болсныг хэрэглэгчид нь онцолж байна.

Тэмдэглэлийн дэвтрүүдийн дэлгэрэнгүйг хүргэж байна.

А4 хэмжээтэй /5 төрөл/ 

Их хэмжээний зүйл тэмдэглэдэг хүнд хамгийн тохиромжтой. Хурлын тэмдэглэл, протокол, хичээл, өөрт таалагдсан номын хэсэг гэх мэт.

 

А5 хэмжээтэй, халаастай /3 төрөл/

Тэмдэглэлийн дэвтэрний завсар чухал тэмлэглэл, баримт, бичиг хадгалдаг бол дэвтрээ халаастай болоосой гэж хүсч байсан уу? Яг энэ асуудлыг шийдсэн хавтастаа халаастай ухаалаг дэвтрийг Ялгуун брэнд танилцуулсан байна. Шаргал цаас нь таны нүд, тархийг ядраахгүй, таатай мэдрэмж өгөхөөр төлөвлөгдсөн бөгөөд өдөр тутмын ажлын төлөвлөгөө, хувийн төлөвлөгөө, өдрийн тэмдэглэл, мөрөөдөл, зорилгоо бичиж өдөр бүр өөртөө ойр авч явахад хамгийн тохиромжтой санагдсан.

 
 

А5 хэмжээтэй, наалддаг цаастай, Notepad /3 төрөл/

Өдөр тутмын хийх ажлын жагсаалт буюу to do list хийдэг, sticky цаас, notepad хэрэглэгдэг ажил хэрэгч, бүтээлч танд бүгдийг нэг дор шингээсэн дэвтэр хэрэг болж байсан уу? Шинэ санаагаа ноороглоод ураад хэн нэгэнд өгөх, чухал зүйлсээ тэмдэглэн өөрт ойр газартаа наах, өнөөдөр заавал дуусгах ажлын жагсаалтаа гаргах гэх мэт бүгдийг нь ашиглаж болох тун ухаалаг дэвтэр мөн адил 3 төрлөөр гарсан байна.

 

А5 хэмжээтэй, дэвтэрний зүүн талаа ашиглахад хамгийн тохиромжтой /4 төрөл/

Эргэлддэг цагирагтай дэвтэрний хувьд дэвтэрний зүүн талаа ч баруун тал шигээ ашиглаж болдгоороо хамгийн тохиромжтойд тооцогддог. Энэ хэрэгцээг судалсанд талархууштай. Мөн энэ төрлийн дэвтэрний хувьд эрэгтэй хүнд өгөхөд тохирожмтой 2-3 зургийн сонголт худалдаанд гарсан нь эрэгтэй хүнд бэлэг сонгох хүндхэн асуудлыг шийдсэн гайхалтай шийдэл байлаа.

 

А6 хэмжэээтэй өврийн дэвтэр /5 төрөл/

Мартчих вий гэж бодсон шинэ санаагаа, өнөөдөр л хийх чухал даалгавраа, өдөр бүр харж байх чухал зүйлсээ бид өврийн дэвтэртээ сийрүүлдэг. Өврийн халаасанд батгахуйц жижигхэн болохоор өврийн дэвтэр гэж нэрийдсэн ч таны чухал гэсэн тэмдэглэл бүрийг багтаах чадамжтай.

 

Шинэ үг цээжлэхэд хамгийн тохиромжтой дэвтэр

 

Монгол хүний ур ухаан, хүсэл мөрөөдөл шингэсэн эдгээр шинэхэн бүтээлүүдийг Ялгуун брэндийн нэрийн дэлгүүрүүдээс авах боломжтой.

Салбар дэлгүүрийн хаяг:

  • И-Март Чингис салбар 1 давхарт, 09:00-22:00 хүртэл,
  • И-Март Хан-Уул салбар 3давхарт 09:00-22:00 хүртэл,
  • Улсын их дэлгүүрийн 6 давхарт, 09:00-22:00 хүртэл,
  • Зайсан Хилл Комплекс, 7 давхарт, шилэн гүүрний хажууд 11:00-21:00 хүртэл, *Чингис Хаан ОУ нисэх буудлын 3 давхарт 24 цагаар /Duty Free хэсэгт/,
  • Зайсангийн Оргилын эсрэг талд Zaisan Star Shopping center-ын 2 давхарт 11:00-21:00, *Peace mall худалдааны төвийн 4 давхарт 411 тоот 11:00 - 21:00 хүртэл,
  • Улаанбаатар их дэлгүүрийн B1 давхарт 10:00- 21:00 хүртэл нэрийн дэлгүүрүүд

Утас: 90117575

Facebook: https://www.facebook.com/Yalguun-Accessories/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.