Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

Юна ресторан Солонгос хоолоор кето өдөрлөг зохион байгууллаа

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 13
Сурталчилгаа

Юна ресторан дэлхийн олон оронд хүч түрэн дэлгэрч байгаа Кето Диет буюу Монгол улсдаа хамгийн анхны СОЛОНГОС КЕТО ХООЛНЫ менюгээрээ үйлчилж эхлээд байгаа билээ. Юна рестораны  Солонгос кето хоолны меню нь  өөх тос ихтэй, нүүрс ус багатай уургийн хэрэглээг дунд зэрэг байлгаж  турахыг хүссэн, эрүүл мэнддээ анхаардаг хүмүүст зориулан гаргасан билээ.

Юна ресторан  Солонгос кето хоолыг таниулан сурталчилахаар  2020 оны 1 дүгээр сар 11нд КЕТО ХООЛНЫ ӨДӨРЛӨГ-ийг Сансарын емартын хойдох шинэ салбар дээрээ  зохион байгуулж олны  танил хүмүүс  болон кето хоолны дэглэм барьдаг, барихыг хүсэж байгаа хүмүүст  сургалт мэдээлэл  зөвлөгөө өгч кето хоолныхоо амталгааг хүргэн хамгийн дуртай хоолны нэгээс сонгон авч зааж үзүүлсэн билээ. Мөн KETO DIET MONGOLIA пэйж хуудасны админ, хүнсний технологич, шим тэжээл эрүүл мэндийн дасгалжуулагч, кето болон бага нүүрс ус их өөх тостой хооллох дэглэмийн зөвлөх Ө.Гүндэгмаа ирж кето дэглэмийг хэрхэн барих, кето хоолны ач тусын талаар сургалт зөвлөгөө өгч өдөрлөгийг илүү сонирхолтой болгож өглөө.

Гол нь Юна рестораны ахлах тогооч нар

“Энэхүү дэглэм нь жин хасахад маш үр дүнтэйгээс гадна чихрийн шижинтэй хүмүүсийн сахараа хянах хамгийн амархан арга бөгөөд  зөв зохистой хооллож эрүүл амьдрахыг хүссэн хэн бүхэнд ач тустай хооллох хэв маяг” гэдгийг онцлон хэлж байлаа.

Дэлхий даяар  кетоженик хооллолтыг ашиглан олон төрлийн өвчнийг анагааж байна. Үүнд зүрхний өвчин, хавдар, Альцгеймерийн өвчин, татах өвчин, тархины гэмтэл, сэтгэл гутрал, батгашилт гэх мэт өвчнийг анагаахад энэхүү хооллолт ач тустай ба гол нь өөх тосны хэрэглээг нэмж , нүүрс усны хэрэглээг хянах нь чухал билээ. Энэхүү олон талын ач холбогдолтой хооллолтыг түгээн дэлгэрүүлэхээр Юна рестораны хамт олон маань  зорин ажиллаж өдөрлөг зохион байгуулсан ба энэхүү ажлыг дэмжин олон түмэндээ мэдээлэл түгээн нэг ч гэсэн хүнийг өвчнөөс нь салгахад таны тус маш хэрэгтэй шүү гэдгийг хүргэхээр ийнхүү нийтэлж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.