Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Хонг Конгоос халуурч ирсэн 6, 20 настай иргэдийг тусгаарлан шалгаж шинэ төрлийн коронавирусийн халдвар биш болохыг тогтоосон"

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 13
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Хонг Конгоос халуурч ирсэн 6, 20 настай иргэдийг тусгаарлан шалгаж шинэ төрлийн коронавирусийн халдвар биш болохыг тогтоосон"
Sara, ikon.mn - text to speech

БНХАУ-д бүртгэгдээд буй шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн вирусээр халдварласан байж болзошгүй иргэд Хонг Конгийн нислэгээр ирсэн гэх мэдээлэл ирсэн юм.

Үүнийг холбогдох албаныхнаас тодруултал "Энэ сарын 9-нд Хонг Конгоос ирсэн 6 настай хүүхэд, 10-нд ирсэн 20 настай иргэн онгоцонд халуурч ирсэн тул буумагц нь хилийн мэргэжлийн хяналт, ХӨСҮТ-ийнхэн хамтран ажиллаж тусгаарлаад, коронавирусээр биш өөр төрлийн эргэлтэд байгаа вирусээр халдварлаж, хоолой нь үрэвссэн болохыг тогтоосон" гэдгийг МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар хэллээ.

Түүнчлэн тэрбээр "БНХАУ-д бүртгэгдээд буй шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан. БНХАУ-ын зүгээс ч тус вирусийн тархалтыг хяналтандаа авсан талаар мэдэгдээд байгаа. Гэсэн хэдий ч мэргэжлийн хяналтын байгууллага, эмнэлгийн байгууллагуудтай хамтраад БНХАУ-тай хиллэдэг бүх боомт болон нислэгт хяналт тавьж, иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халуунтай иргэдийг шууд эмнэлэгт шилжүүлж байгаа. Одоогоор шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний тохиолдол манай улсад гараагүй байна" гэв.

Хөрш улсад бүртгэгдсэн уг өвчинтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан эрсдлийн үнэлгээний баг одоогийн байдлаар “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэлт гаргаад байгаа бөгөөд иргэдийг аль болох шинэ төрлийн вирусийн халдвар гарсан бүс нутаг руу зорчихгүй байхыг зөвлөж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.