Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: “Монголын сайхан бичигтэн-2019” уралдааны аваргууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн-2019“ улсын уралдаанаа 23 дахь жилдээ зохион байгуулж аваргуудаа тодрууллаа.

“Сайхан бичигтэн”, “12 дугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насан хүрэгчид” гэсэн долоон ангилалд 4,000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн байна.

Оролцогчдын хамгийн ахмад нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны иргэн, Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, 97 настай С.Жигмэдсүрэн байв. Харин хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын таван настай Ү.Эмүжин байв.

“Монголын сайхан бичигтэн-2019” уралдааны аваргууд:

“Мэргэжлийн багш нар”-ын ангилал:

I байр: Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуулийн багш Б.Отгонтуяа
II байр: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53-р сургуулийн багш Т.Отгон - Эрдэнэ
III байр: Хөвсгөл аймгийн “Сод эрдэм” сургуулийн багш Б.Алимаа

Тусгай байр: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хэл иргэншлийн дээд сургуулийн багш Дэмбэрэлсүрэн, нийслэлийн 31-р сургуулийн багш Э.Цэдэвдолгор

“Насанд хүрэгчид”-ийн ангилал:

I байр: Иргэний нисэхийн ерөнхий газрын шалгагч инженер М.Долгор
II байр: МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны ангийн оюутан Б.Баянжавзан
III  байр: МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын 2-р ангийн оюутан Х.Түвшинтүлхүүр
Тусгай байр: БСШУСЯ -ны мэргэжилтэн Д.Наранзул, нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Л.Эрдэнэдалай

“Сайхан бичигтэн анги” ангилал:

I байр: Нийслэлийн 1-р сургуулийн 9а анги. Бэлтгэсэн багш: Ц.Норпил
II байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 11д анги. Бэлтгэсэн багш: Б. Сүлдбаяр
III байр: Хөвсгөл аймаг. Мөрөн сум. Үндэсний лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8д анги. Удирдсан багш: Б.Анхбаяр

“Бүтээл”-ийн ангилал:

I байр: Хөвсгөл аймаг.  Жаргалант сум.  Ахмад багш Д.Сайнтогтох
II байр: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 9г ангийн сурагч Н.Нямчимэг
III байр: Хөвсгөл аймаг. Баянзүрх сум. Монгол хэлний багш Б.Долгормаа, иргэн Г.Даваажав нарын хамтарсан бүтээл
Тусгай байр: Төв аймгийн Жаргалант сумын 9в ангийн сурагч Ч.Өнөрзаяа, Сэлэнгэ аймаг. Сайхан сум. Нэгдүгээр сургуулийн 11б ангийн сурагч Э.Эрдэнэбаатар

“Уран бичлэг:

I байр: О.Ням-Очир /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/
II байр: Ц.Бямбажав /Урчуудын эвлэлийн гишүүн, уран бичээч/
III байр: Б.Арсай /Хэл иргэншлийн дээд сургуулийн оюутан/
Тусгай байр: О.Энх - Од /чөлөөт уран бүтээлч/, Т.Хүмүүжилт  /ӨМӨЗО-ны Ордос хотын Үүшин хошууны ажил мэргэжлийн дээд сургуулийн дэд захирал, уран бичээч/

​“Сурагчид”-ын ангилал:

I байр: Нийслэлийн СХД-ийн 62-р сургуулийн 6в ангийн сурагч Б. Урангоо, Хөвсгөл аймаг, Мөрөн сум “Эрдмийн далай” сургуулийн 9в ангийн сурагч Б. Амарзаяа,
II байр: Баянхонгор аймаг. Баянцагаан сум. 10а ангийн сурагч У. Намуун, нийслэлийн СХД-ийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 7г ангийн сурагч Д. Анужин,
III байр: Төв аймаг. Жаргалант сум. 11а ангийн сурагч Б.Хүслэн, нийслэлийн СХД-ийн 65-р сургуулийн 11б ангийн сурагч Ж. Номин-Эрдэнэ

Тусгай байрт:

Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 11б ангийн сурагч Г. Эмүжин,
Дорнод аймаг. Хэрлэн сум. “Шинэ хөгжил” сургуулийн 9б ангийн сурагч  Т. Оюунзул,
Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Титэм” сургуулийн 9б ангийн сурагч  Э. Номин,
Өвөрхангай аймаг. Арвайхээр сум. “Мэргэд” сургуулийн 2б  ангийн сурагч Э. Хонгорзул

“12-р ангийн сурагчид” ангилал

Тэргүүн байр: Дундговь аймаг.  Сайнцагаан сум. “Хүмүүнлэг” сургуулийн 12б ангийн сурагч Э. Энхзул,
Хөвсгөл аймаг. Мөрөн сум. “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч Н. Батчимэг,
Сүхбаатар аймаг. Баруун-Урт сум. Нэгдүгээр сургуулийн 12г  ангийн сурагч Ө. Сайнцэцэг,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн тавдугаар сургуулийн 12в ангийн сурагч  Б. Зэсмаа,

Нэрэмжит шагналтнууд:

  • Их эрдэмтэн, академич Ш.Лувсанвандан сангийн нэрэмжит шагналтан: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүргийн БСУГ-ын хамт олон.
  • Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 8-ын “В” анги, бэлтгэсэн багш Н.Батцэцэг.
  • Ахмад дипломатч Х.Намчины нэрэмжит шагналтан: Архангай аймаг.  Хайрхан сум. 10-ын “А” анги, бэлтгэсэн багш О.Чулуунбаатар.
  • МУСТА, жүжигчин Р.Анхнямын нэрэмжит шагналтан: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 10-ын “А” анги, бэлтгэсэн багш Н.Номинтуяа

“Монголын сайхан бичигтэн” уралдаан нь 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг юм. 2019 оны улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар гурав дахь жилдээ дэмжин хамтран ажиллажээ.

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг