Нийслэлчүүд өчигдөр "Мөнгөн шөнө баярын цэнгүүн"-ээ сонордон, шинэ оноо Төв талбайдаа угтан авлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлчүүддээ хандан "2019 он бол ажил хэрэгч, бүтээлч, оюунлаг жил байлаа.
Айлчлан ирж буй 2020 он бол 1,000 жил нэг удаа тохиох тэгш тоотой он билээ. Та бид энэ онд хамтын хүчээр олон ажлыг амжуулах болно. Тухайлбал, нийтийн тээврийн шинэ төрлүүдийг нэвтрүүлэх, замын түгжрэлийг бууруулах зэрэг нийслэлчүүдийн өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөн, бэлтгэж байна.
Айлчлан ирж буй 2020 ондоо та бүхэн гэр бүлээрээ эрүүл, амар тайван, эрч хүчээр дүүрэн, ажил хэрэг нь амжилт бүтээлийн дээдээр бялхаж байх болтугай" хэмээн шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.
"Мөнгөн шөнө" баярын цэнгүүнд рок поп, хип хоп төрлөөр уран бүтээлээ туурвидаг дуучид, уран бүтээлчид ая дуугаа өргөж, бүжигчид Төрийн шагналт Ж.Чулууны "Уран хас" вальс бүжсэн нь энэ үдшийн нэгэн чимэг байв.
2019 оны арванхоёрдугаар сарын 31-ны үдэш болон он солигдох торгон мөч гэрэл зурагчны дуранд хэрхэн буусныг хүлээн авна уу.
Гэрэл зургийг MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!