Баруун аймгуудыг зорьсон дотоод, гадаадын жуулчдын заавал саатдаг байгалийн үзэсгэлэнт газар бол Элсэн тасархай.
Элсэн тасархай нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. Баруун аймгуудыг чиглэсэн авто зам энэ элсэн манхан голоор дайрдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг.
Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршдог. Их Монгол элс нь ургамлаар хагас "хамгаалагдсан" учир нүүх нь харьцангуй бага боловч сүүлийн жилүүдэд малын бэлчээр болгон ашиглаж, даац хэтрүүлсэн учраас нүүн шилжих болжээ.
Энэхүү байгалийн үзэсгэлэнт газар гэрэл зурагчин Б.Бямба-Очирын дуранд хэрхэн буусныг толилуулж байна.
2019 оны наймдугаар сар.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!