2020/04/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,779.78₮
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
|
-2°
B30
УЛААНБААТАР
10°
|
-4°
09:00
S26
10:00
S26
11:00
S26
12:00
S26
13:00
S30
14:00
S30
15:00
S30
10°
16:00
S32
10°
17:00
S32
10°
18:00
S32
19:00
S32
20:00
S31
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвд шинэ автомашин хүлээлгэн өглөө

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамнаас алслагдсан аймаг, сумдын эрүүл мэндийн төвүүдийн парк шинэчлэлтийг хийж, долоон аймгийн 27 сумын эрүүл мэндийн төвд автомашин хүлээлгэн өглөө.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 500 гаруй эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай машины хэрэгцээ тун их байдаг. Ялангуяа алслагдсан сум, сум дундын эмнэлгүүдийн автомашиныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байсан. Тиймээс Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг долоон аймгийн 27 сумын эрүүл мэндийн төвд ОХУ-д үйлдвэрлэгдсэн машиныг хүлээлгэн өгч байна" гэлээ.

2018-2019 онд 8.1 тэрбум төгрөгөөр автомашиныг парк шинэчлэлийг хийсэн байна. Харин ирэх онд 21 аймагт сүрьеэгийн эрт илрүүлэгт нэн шаардлагатай дижитал рентген аппарат, хоёр цагийн дотор цэрнээс сүрьеэтэй эсэхийг тодорхойлох аппаратаар хангахаар төлөвлөжээ. 

Орон нутгийн эрүүл мэндийн төвүүд зарим тохиолдолд 100-150 км замыг туулан иргэдэд үйлчилгээгээ хүргэдэг аж. 

ФОТО: 

Гэрэл зургийг mpa.mn

x