2020/08/04
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,845.80₮
B30
УЛААНБААТАР
23°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
25°
|
16°
21:00
S29
17°
22:00
S40
15°
23:00
S40
14°
00:00
S40
13°
01:00
S40
13°
02:00
S40
13°
03:00
S26
13°
04:00
S26
12°
05:00
S26
12°
06:00
S26
12°
07:00
S26
13°
08:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/11 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖАГСААЛТ: Хүүхдийн тэтгэмжээ төлөлгүй эрэн сурвалжлагдаж буй 233 эцэг, эх

Д.Тэмүүлэн, ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжээ төлөлгүй, тэдний эрхийг зөрчиж буй хариуцлагагүй эцэг, эхийн нэрсийг зарлажээ.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад "Эдгээр хүмүүсийн ихэнх нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй. Жил зургаан сарын өмнөөс эрэн сурвалжлагдаж эхэлсэн" гэлээ.

Эхний ээлжинд эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрийг зарласан бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж.

Жил ирэх тусам хүүхдийнхээ эрхийг зөрчиж, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм.

Тухайлбал, 2018 оны байдлаар улсын хэмжээнд 91,503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72,000 гаруй нь эмэгтэйчүүд байна.

Жагсаалтаас үзвэл, дээд тал нь 435 сар буюу 36 жил 25 сар хүүхдийн тэтгэлэг төлөөгүй болон хуримтлагдсан төлбөрийн дүн нь 45 саяд хүрсэн эцэг, эх багтжээ.

Хүүхдийн тэтгэлэгээ төлөөгүй эрэн сурвалжлагдаж буй эцэг, эхийн нэрс: /ХҮСНЭГТ ДЭЭР ДАРЖ ТОМООР ҮЗЭХ БОЛОМЖТОЙ/

 

x